Ким Жон Ун үдийн хоолоо идэхээр явжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

 Хоёр Солонгосын Ерөнхийлөгчийн уулзалт, хэлэлцээрийн эхний шат өндөрлөжээ. Хил орчмын бүс Панмунжомын Өмнөд Солонгосын талд харьяалагдах хэсэгт ирсэн Хойд Солонгосын удирдагч болон түүнтэй хамт яваа төлөөлөгч нар машинаар цэрэгжсэн хилийн заагаар гарч, хойд зүг рүү явсан байна. Тэд үдийн хоолны завсарлага авсан нь энэ аж. Ким Жон Уны машиныг явган хамгаалагч нар дагалдан явсан байна.

Хоёр Солонгосын удирдагчийн түүхэн дээд хэмжээний уулзалтыг олон улс тун таатайгаар хүлээн авч байгаа билээ. Тухайлбал, Японы Засгийн газраас “Хоёр Солонгос цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар амжилттай ярилцана гэж найдаж байна” гэж мэдээлжээ. Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сүга мөн “Хоёр Солонгосын Ерөнхийлөгчийг маш үр дүнтэй яриа хэлэлцээр хийнэ гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн байна.

Түүнчлэн Цагаан ордон дээрх уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Өмнөд Солонгосын Засгийн газрын гаргасан хүчин чармайлтад талархаж байна. Тэр чармайлтын ачаар өнөөдрийн энэ уулзалтад хүрсэн. Хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалтын явцад үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Солонгосын хойгийн нөхцөл байдал зөөлөрч, дэвшилд хүрч, энх тайван, хөгжил цэцэглэлт бий болно” гэсэн байна. АНУ түүнчлэн Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун, Америкийн Төрийн тэргүүн Доналд Трамп нарын уулзалтад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар хоёр Солонгосын харилцааг сайжруулахын төлөө чин сэтгэлээсээ ярилцана гэдгээ илэрхийлсэн билээ. Ийнхүү хоёр Солонгосын хооронд 2007 оноос хойш анх удаагаа дээд хэмжээний уулзалт болж байна. Цөмийн зэвсгээр оролдож, Солонгосын хойгт тогворгүй байдал үүсгээд байсан Ким Жон Ун “Хоёр Солонгосын хооронд энх тайван тогтоох болно. Өмнөдийн Ерөнхийлөгчтэй чин шударгаар ярилцана гэдгээ би энэ олон сэтгүүлчийн өмнө хэлж байна” гэсэн юм.

Ким Чен Ын подписал гостевую книгу по просьбе Мун Чжэ Ина Фото: REUTERS

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZEV(27.123.212.135) 2018 оны 04 сарын 27

Kim zaluu eldebteishdee. Tramp Abe hoyriin cih ni metr metreer sunaj baigaa daa. Tednii zorilgo hoidiin gariig muharlaj irak liviin araas oruulah.

0  |  0
хойд солонгосын бари(202.131.242.42) 2018 оны 04 сарын 27

хоол өгдөггүй юм байх даа

0  |  0
Top