Си Жиньпин Хойд Солонгост айлчилна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун анхны дээд хэмжээний айлчлалаа өнгөрсөн сард Хятадад хийсэн билээ. Тэгвэл Хятадын дарга Си Жиньпин ирэх зургадугаар сард Ким Жон Уны урилгаар Хойд Солонгост айлчлах гэнэ. Урд хөршийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Ким Жон Уны түүхэн уулзалтын дараа Пхеньянд айлчлах аж. Хятадын Гадаад хэргийн яамнаас “Манай хоёр улс стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх болно. Хятад болон Хойд Солонгосын иргэдэд харилцан ашигтай солилцоо хийнэ” гэж мэдээлжээ.

Си Жиньпин АНУ, Хойд Солонгосын удирдагчдын уулзалтын дараа буюу ирэх зургадугаар сард Пхеньянд айлчилна гэсэн мэдээллээс үзэхэд Ким Жон Ун, Трамп нар ирэв тавдугаар сарын сүүлчээр уулзах нь тодорхой бололтой.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top