Ж.Бат-Эрдэнэ:Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарт амралтын цогцолбор байгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ  “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан. Айлчлалын хүрээнд  Монгол улсаас экспортолж байгаа  нүүрсний хэмжээг ихэсгэх, Тавантолгой Гашуунсухайт дахь нүүрс тээвэрлэлт, ложистикийн асуудлыг сайжруулах талаар талууд  ярилцсан. Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Тавантолгой, Гашуунсухайт чиглэл тээвэрлэлт хийж буй жолооч нарын амрах бололцоог хангах  нийгмийн асуудлыг сайжруулж тэдний амрах бололцоог хангах чиглэлээр авто зогсоолыг бий болгох шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн нүүрс нийлүүлж  байгаа уурхайнууд мөн нүүрс худалдан авч байгаа аж, ахуй нэгжүүд хоорондоо ложистикийн асуудлыг ярилцаж, тохироод  асуудлаа шийдэх ёстой гэсэн шаардлагыг бид  тавьж байгаа. Мөн тээврийн байгууллагууд өөрсдийн гэсэн тээврийн  зогсоолтой байх, жолооч нарынхаа цалинг нь тогтмол өгдөг тэднийг амралтын байраар хангах ёстой. Тиймээс өнөөдргийн гаргасан шийдвэр маань үүнд чиглэгдэж байна.  “Авто зогсоолын цогцолбор”-ыг 10 орчим тэрбум төгрөгөөр барихаар байна" гэлээ. 

Тус төсөл хэрэгжснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүсдэг автомашины урт дарааллыг арилгах, тээвэрчдийн баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах нөхцөл бүрдэнэ. Нүүрс тээвэрлэлтийн явцад гардаг осол эндэгдлийг бууруулж жолоочдын амь нас хохирол гардаг асуудлыг таслан зогсооно гэж Засгийн газар үзэж байна. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Женкогийн хав (202.179.24.234) 2018 оны 04 сарын 18

Өөрөө хийчихсэн юм шиг сүржигнэж байх чинь.

0  |  0
zochin(203.91.115.42) 2018 оны 04 сарын 18

chi ternii orond UNEN BA ZOW namiin surtalchilgaand ajil sahlaa

0  |  0
Top