Засгийн газар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр товложээ. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн Тавантолгой ордоос Гашуунсухайт хүртэл 270 км замд авто зогсоол, дугуй засвар зэрэг  жолооч нарыг осол авааргүй байлгах үйлчилгээг бий болгох зэрэг бусад асуудлыг хэлэлцэнэ.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.  

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай*

Ө.ЭНХТҮВШИН

2.  

Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

Г.ЗАНДАНШАТАР

3.  

УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

4.  

Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай

Д.ЦОГТБААТАР

5.  

Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

6.  

БНЭУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

7.  

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

8.  

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

9.  

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт*

Ц.НЯМДОРЖ

10.  

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай**

Х.БАДЕЛХАН

11.  

“Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлэх тухай

Х.БАДЕЛХАН

Танилцуулах асуудал

12.  

ТӨБЗГ-аас улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд худалдан авах төсөл, арга хэмжээний эхний улирлын хэрэгжилтийн явцын талаар

Г.ЗАНДАНШАТАР

13.  

Монгол Улсын Ерөнхий сайд Өмнөговь, Дундговь аймагт ажилласан талаар

Г.ЗАНДАНШАТАР

14.  

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

15.  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

16.  

Сангийн сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

17.  

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмч(103.229.123.15) 2018 оны 04 сарын 18

ЭМЯ-г анхаараачээ ЕС, АТГ, ТАЗ-аа. ТНБД байхгүй, хавсран гүйцэтгэгчээр нь Содномжамц гээд газрын даргыг түр хорлон гүйцэтгэгчийг тавьсан. Төрийн жинхэн албан хаагч биш хүнээр ТНБД-г хавсран гүйцэтгүүлж болдог болсон юм уу? Энэ Содномжамц нь нөгөө Өсөхбаяр аваргын авгайг хууль бусаар халуулж Эрүүл мэндийн төвийн даргаар очсон гар, тэндээ удалгүй яаманд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын түр хорлон гүйцэтгэгчээр ирсэн байж байгаа одоо ТНБД-г хавсарч байна. Зүгээр үү?

0  |  0
Top