С.Эрдэнэ: АН-ын дүрэмд хэн нэгнийг намаас хөөх ойлголт байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Өнгөрсөн сарын сүүлээр ”Ройтерс” агентлаг Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын данс руу авлигын 10 сая ам.доллар шилжүүлсэн байж болзошгүй" гэсэн нийтлэл гарсан талаар  хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан тэр даруй  Ардчилсан намын  Улс төрийн зөвлөл, Үндсэн дүрмийн хороо  хуралдаж  С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл Дубайн гэрээтэй холбогдуулж, АТГ-т  өчигдөр  сэжигтнээр баривчлагдсан Ч.Сайханбилэгийг намаас мөн хөөх үү гэдэг асуултад АН-ын дарга С.Эрдэнэ ийн хариулт өглөө. 

С.Эрдэнэ: "Нэг зүйлийг тайлбарламаар байна. С.Баярцогт гэдэг хүнийг намаас  хөөгөөгүй юм.  Ардчилсан намын дүрэмд хэн нэгнийг намаас хөөх ойлголт байхгүй. Тэр бол коммунист ойлголт. Харин Ардчилсан намын гишүүнчлэлээс хасдаг, тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгдөг ийм л дүрэмтэй. Үүнийг дагуу С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан.  Хоёрдугаарт, өнөөдөр С.Баярцогтыг хувьд үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн бол тайлбараа өг жил орчим  гэж хүлээсэн. Асуудлаа шийдтэл түүнийг намын гишүүнчлэлээс хассан. Харин Ч.Сайханбилэгийн хувьд намаас хөөгөөгүй. Шүүхээс шийдвэр гараагүй байна. Өөрөө ч үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас намын гишүүнчлэлээс нь хасах асуудал одоогоор яригдаагүй" гэв.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.98.162) 2018 оны 04 сарын 12

ийм л ацнуудаар төрөө удирдуулаад 28 жил хөгжихгүй хулгайч, авилгач, хүн амины хэрэгтнүүдийн үүр уурхай болчихоод байна ш дээ.Эд нар дахин гарахгүйээ ичиж л амвдрах хэрэгтэй ш дээ.Сайн шалга ард түмний захиалга шүү хорь,хөрөнгийг хураа

0  |  0
Tom yum aa Erdene he(115.171.245.86) 2018 оны 04 сарын 12

Ugtaa hooh, hasah 2 neg l oilgolt yum daa.Omnoh niigmee Erdene chi shuuh hereg uu?! Uguil baihgui yu?! Oirhonii heregeer ni chinii hun alsan hereg, avgaigaa tagtnaas userch uhtel daramtalsnaas ehleed shuuvel mor ni balraagui todooroo baigaa baih oo he he. Ta neg ariun tsagaan bolj jujigleh hereggui ee ard tumen medej baigaa.

0  |  0
Bb(66.181.187.189) 2018 оны 04 сарын 11

Алиа амьтан

0  |  0
Zochin(66.181.161.115) 2018 оны 04 сарын 11

Эрднээ даргаа Мурат гээд балайг намаасаа хөөж зайлуулаач тэр хүнд үнэндээ хийж бүтээж байгаа юм алга ганц хуулийн төсөл бариад гүйж байгаа юм алга амандаа ус балгасан мэт таг дуугүй хэрэг алга

0  |  0
bi (119.40.103.3) 2018 оны 04 сарын 11

тэгээд яасан болж байна? ард түмнийг тэнэг гэж бодоогүй биздээ муу рэкетчин

0  |  0
Нэг(27.123.214.125) 2018 оны 04 сарын 11

Өөх ч биш булчирхай ч биш юу вэ?

0  |  0
Top