АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн шалгаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны  тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж АТГ-аас мэдээллээ.

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.99) 2018 оны 04 сарын 12

Хэрэг хийсэн эсэхээ шалгуулах хэрэгтэй.хорих зөв.хэрэг хийж хүн дайрч алчаад шалгуулахгүй мөнгөөр амыг нь таглачаад шударга ёс энэ тэр гэжсолиороод номтбаяр.лүндэндрж нарыг яах вэ??ажид хийж бхд алдах онох байх.хулгай луйвар илүүшдээ.алуурчидад хууль үйлчильеэ

0  |  0
sda arai arai(103.17.109.131) 2018 оны 04 сарын 11

Юу ч хийхгүй Жэнко шиг худлаа попроод сууж байсан нь дээр юм байна дөө, зоригтой том төсөл нтр хөдөлгөсөн улсуудыгаа л хардаад шүүгээд салку юм. Ийм улс хэзээ яаж хөгжих вэ дээ. Олон жил ярьсан хөдөлгөж чадку байсан ОТ төслийг хөдөлгөж улсын төсөвт маш том орлого оруулах шийдэл гарц олсон хүмүүс биз дээ. Бүгд адилхан ядуу худлаа монгол ялнаа гээд гүзээгээ илээд элийрээд хэвтэж байхдаа таарсан үхэр Монголчууд

0  |  0
Top