Ким Жон Ун, Доналд Трамп нар ирэх сард Улаанбаатарт уулзах уу

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалт Улаанбаатар хотод болно гэсэн цуу яриа явах болсон. Тэгвэл хоёр улсын төлөөлөгч нар удирдагчдынхаа уулзалтын талаар нууц зөвлөлдөөн хийсэн гэж “The New York Times” сонин, “CNN” телевиз, “RT” агентлаг, "The Sun" сэтгүүл зэрэг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. “Ким Жон Ун, Доналд Трамп нар Улаанбаатар хотод юмуу Пхеньянд ирэх зургадугаар сарын эхээр уулзалдах талаар хоёр улсын төлөөлөгч нар зөвлөлдсөн гэсэн мэдээлэл байна. АНУ, Хойд Солонгосын удирдагчдын уулзалт ирэх тавдугаар сарын сүүлчээр ч болж магадгүй” гэж “CNN” телевизийн мэдээнд өгүүлжээ.

Түүнчлэн “The New York Times” сонин өнгөрсөн сард “Доналд Трамп Хойд Солонгосын удирдагчтай уулзахад тохиромжтой газруудаар Женев, Бээжин, Өмнөд Солонгосын Жэжү арал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Москва, Стокхолм болон Вашингтоныг нэрлээд байна” гэж мэдээлж байсан юм. Тийнхүү Трамп Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод уулзах нь зөв сонголт гэж Ким Жон Уныг ятгаж байгаа талаар ч Британи, Австрали болон Азийн хэд хэдэн мэдээллийн сайтад өгүүлсэн байв.

Ким, Трамп нарын уулзалт хаана болохыг АНУ-ын Тагнуулын төв газар эцэслэн шийдвэрлэх аж. АНУ, Хойд Солонгосын тагнуулын байгууллагууд хоорондоо холбоотой ажиллаж байгаа гэнэ. АНУ-ын Тагнуулын төв газрын сүүлийн мэдээгээр хоёр улсын удирдагчийн түүхэн уулзалт гуравдагч оронд болно гэжээ. Гэхдээ хэзээ, яг аль хотод болох нь нууц хэвээр байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nymaa(202.179.25.10) 2018 оны 04 сарын 09

muu yum xoluur. tuugeer ywsan gaig duudna gegeg shig yum bolno shuu. ene 2 g alax oroldlogo boluul yana.manaixan xamgaalj chadaxgui .

0  |  0
зочин(202.179.31.113) 2018 оны 04 сарын 09

Дэмий дээ?Улс оронд ашиггүй ийм асуудлыг дэвэргээд хэрэггүй.Хөлд нь нэрвэгдэж гүйцнэ.АСЕМ гэж ямар юм боллоо.Бараг өрөнд ороод таарсан биз дээ?

0  |  0
Харагдана биз(66.181.177.248) 2018 оны 04 сарын 09

Манайд уулзаж харагдаач. Та нар хүзүүгүй новшын хошгироонд автсаар л байна уу

0  |  0
mongol(27.123.212.132) 2018 оны 04 сарын 09

Manaid gadaad bodlogo gej baidiin bol ub.t uulzana gevel tatgalzah heregtei.

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2018 оны 04 сарын 09

ТЭР 2 МАНАЙД ИРЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ, ЗҮГЭЭР ХОШГОРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА. БЭЭЖИНД УУЛЗАНА ГЭЖ КИМ ЖОН УН ХЭЛЖ БАЙНА ЛЭЭ ШҮҮ

0  |  0
sodoo(66.181.177.88) 2018 оны 04 сарын 09

manaihig tooj harna da,yg sh dee

0  |  0
зрчин(202.9.40.5) 2018 оны 04 сарын 09

Элбэгээ дэлхийн хүн болох юм гэсээн

0  |  0
амрү. (124.158.106.141) 2018 оны 04 сарын 09

Элбэгээ чинь дэлхийн хүн болохоор санал тавиа биз дээ.

0  |  0
Mngl(202.9.40.224) 2018 оны 04 сарын 09

Za tvvger yabsan gaig vvger dyydab gedeg bil vv Alsdaa mngl d gai l bolno Neg ih olon ylsiin tabtsand ner xvnd olox ch yamai bna Oros Khyatad 2 khursh amerik ene tertei yamar khariltsatai bilee

0  |  0
Top