Цаазын ялыг сэргээвэл Европын холбоо манай улстай байгуулсан гэрээнүүдээ эргэж харахаа сануулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 07

Монгол Улс “цаазын ял”-аас татгалзаад зургаан жил болж байна. УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-нд “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хууль”-ийг соёрхон баталснаар “цаазаар авах ял”-аас татгалзсан улс болсон байдаг.  Үүнээс хойш яг зургаан жилийн дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  бүрэн эрхийнхээ хүрээнд бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганд өргөн барихаар болсон юм. Үүний хүрээнд "цаазын ял”-ыг сэргээх талаар олон нийтээс санал асууж эхэлсэн.

Нийгэмд нэг хэсэг нь цаазын ялыг сэргээх ёстой гэж үзэж байгаа бол  нөгөө хэсэг нь цаазын ялыг сэргээвэл  хэн нэгнийг хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлолтой хандаж байгаа юм. Түүнчлэн цаазын ялыг бий болгосноор гэмт хэргийн гаралт илүү буурдаггүй гэсэн дүгнэлтийг олон улсын судалгаагаар гаргасан байдаг.

 Манай улс 2002-2009 он хүртэл цаазаар авах ял үйлчилж байх хугацаанд жилд дунджаар хүнийг санаатай алах гэмт хэрэг 294,  цаазаар авах ялыг гүйцэтгэхээ больсноос хойш буюу 2010-2016 оны хооронд энэ төрлийн гэмт хэрэг буурч, жилд дунджаар 216 орчим гардаг болжээ. 2009 онд хүнийг санаатай алах гэмт хэрэг 223, 2016 онд 174 буюу 22 хувиар буурсан үзүүлэлт гарч байжээ. Мөн хүчингийн гэмт хэрэг 2002-2009 онд жилд дунджаар 352 гардаг байсан бол 2010-2016 онд жилд дунджаар 318 гардаг болсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг 2009 онд 332 гарсан бол 2016 онд 290 буюу 13 хувиар буурсан тоон үзүүлэлт гарчээ.

Монгол Улс цаазын ялгүй гэдгээ НҮБ-д зарлаж аливаа тусламж дэмжлэг авахад энэ статус шалгуур болдог. Мөн Европын холбоотой цаазаар авах ял байхгүй гэдгээрээ хамтран ажиллах үүд хаалга нь нээгдсэн гэж тодотгож болно. Хэрэв цаазын ялыг сэргээвэл үүнд сөргөөр нөлөөлөх нь тодорхой.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард цаазаар авах ялыг халах тухай саналыг Хуульзүйн  яаманд хүргүүлсний дараа Европын холбооноос манай улсад мэдэгдэл ирүүлжээ. Тодруулбал, Монгол Улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэйг сануулж,  хэрэв манай улс энэхүү гэрээгээ зөрчих юм бол Монгол улстай байгуулсан гэрээнүүдийг эргэж харахаа мэдэгдсэн талаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.


Өөрөөр хэлбэл,  цаазын ялыг сэргээх асуудал нь улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засагтай шууд холбоотой. Тухайлбал,татварын хөнгөлөлтэй нөхцөлтэй гэрээнүүдэд харшлах үндсэн шалтгаан болно.  Тиймээс цаазын ялыг сэргээх асуудалд няхнуур хандах нь чухал гэдгийг үүнээс харж болно.

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.11.113) 2019 оны 05 сарын 04

Тусгаар улсын дотоод хэрэгт яахлаараа Европын холбоо оролцох ёстой юм бэ.ЕХ ны хамгаалаад бгаа нялх хүүхэд хүчиндэгсэдийг Монголын иргэнээс хасаад холбооны гишүүн орны иргэд болгоод явуулчих.тэнд очоод бузар ажлаа хийгээд явж байг

0  |  1
darvin(202.55.180.2) 2018 оны 04 сарын 09

hunii erh gedgiig hohirogchiin tald cainaar shiidnuu geheec hohiroogch gemt heregtend hunii erh gej baihgui shuu yagaad gevel Mongoll Evrof hoer oor huuli ec zanshiltai manai Mongol ulc Ih zacag huulia olon ulcad batalgaajuulah heregtei tegvel Evrofiin holboo oilgoh bolno huchirhiilegch uheeruud cuudergui bolbol taarna

0  |  0
бодрол(103.57.95.116) 2018 оны 04 сарын 08

Хэн нэгэн эрх ашигын үүдннэс цаазын ялыг үгүй болгосон зүйн нь бид зөв буруу гэдгийг эргэж харах хэрэгтэй байх!

0  |  0
Ooi(203.91.117.8) 2018 оны 04 сарын 08

Tegbel yyr hatuu huuli bn sh dee

0  |  0
бсүх(103.57.95.163) 2018 оны 04 сарын 08

За донгосцгоо доо Саяхан хэдэн хятад сууж байгаад Манай хэдэн улс төрч луйварчдыг цаазлаад өгөөч гээд Си ахаасаа гуйж суух чинь билээ.Түүнийг нь хэдэн тэнэг сэтгүүлч сурвалжлаад Түмэнд цацаад сууж бх юм билээ.Бид хэзээ тусгаар тогтнолоо алдчихсан улс вэ?. Монголчуудыг минь орж ирж цаазлаад өгөөч гэж гуйхдаа тулсан тулсан улс МОНГОЛОО ЯЛУУЛАХ УУ.МӨНГӨ ТӨЛСӨН БҮРИЙГ ХУЦУУЛЖ СУУДАГ ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГ ХАА НЭГ АЛУУРЧИН.НЭГ ЛУЙВАРЧИН ДУРТАЙ НЬ ОРООД СОЛИОРЧ СУУДАГ АРДЧИЛАЛ ГЭГЧ ЭНЭ ЮМ УУ

0  |  0
зочин(202.179.27.119) 2018 оны 04 сарын 08

Европын Холбоо хэдийгээс эхэлж манай Дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог болчихов, Юм болгон дээр Гадныханыг дууриаж, Хууль Цаазандаа хүртэл өөрчлөлт оруулахад хүртэл Тэднээс асууж зөвшөөрүүлэх аан, энэ бүхэн Худлаа Ардчилагч Элбэгдоржийн хийсэн Балаг биз дээ,

0  |  0
Зочин(94.254.130.200) 2018 оны 04 сарын 08

Цаазаа сэргээх угуйгээ е/х заалгахгуй шуу. Дотоодын асуудалд бутгийн оролцоод бай.

0  |  0
цаазаар ялтан цөөрнө(66.181.184.97) 2018 оны 04 сарын 08

ану цаазын ялтай гэдэгээр бүгдэд хариулт өгнө, муу генийг устгах ёстой,урдаг нохойны гөлөг урдаг сүүтэй үнээний тугал сүүтэй болдог. хулгайчийн хүүхэд ягдаа хулгайч болдог энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан. айлыг хүйс тэмтэрсэн эхнэр хүүхдээ алсан шүүхийн тогтоол биелүүлэхээр очсон хүнийг алсан ,төрийн цагдаа казак хүүхэд хүчиндлээ энэ бүгдийг өршөөгөөд зөв үү,хон хэрээдийн энхбат шиг хүний ганц үрийг алчихаад төрийн өршөөлөөр сулагдаад хохирогсодын ам асуулгаад явуулж бх сайхан уу .хуулийг зохиодоггүй ард түмэн юуг хүсэж түүнийг л хуульчлах ёстой, гэмт хэрэгийг багасгадаг ганц арга хату

0  |  0
ЧИНГИСИЙН МОНГОЛ(202.179.31.103) 2018 оны 04 сарын 07

ТЭР МУУ ЕХ-ГЭЖ ЮМАА УЛАМ ЦААШАА ЗАЙЛ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ. МИНИЙ МОНГОЛ ДОТООДДОО ЮУ ШИЙДЭЖ ЮУ ХИЙХЭЭ ЕХ-ГООР ЗААЛГАХГҮЙ.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 07

Evropiin holboonii ach tus erdooch baihgui, harinch ed nartai ih zuuraldval shahaa shantaajind l ordog,,,ex-toi geree baiguulaad yu hojoov ??!!! baihgui shdee

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 07

Evropiin holboonii ach tus erdooch baihgui, harinch ed nartai ih zuuraldval shahaa shantaajind l ordog,,,ex-toi geree baiguulaad yu hojoov ??!!! baihgui shdee

0  |  0
зочин(202.179.24.110) 2018 оны 04 сарын 07

Монгол Улс ЕХ--ын Улс билүү, Манай Улс ЕХ-той ямар Гэрээ хэлцэлтэй болоод манай Улсыг Дарамт шахалтанд оруулна гэж, ЕХ гэж өөрсдөд нь Таалагдахгүй л бол Улс орнуудыг Дарамт Шахалт, элдэвийн Хориг Арга хэмжээгээр айлгаж сүрдүүлдэг Холбоо юмуу хаашаа юм,

0  |  0
Зочин(202.21.106.125) 2018 оны 04 сарын 07

Эхлээд манай офшорчидыг дансыг хаана,тэгээд дураараа зугаацдаг баячуудыг зорчих эрхийг нь хориглоно. Тийм болохоор манай авилгачид түүнээс нь айж байгаа. Харин жирийн ард түмэнд цаазыг ял байх нь амар тайван аюулгүй амьдрахын нэг баталгаа. Тиймээс цаазын ялыг сэргээ. Тусгаар улс гэдэгээ тэдэнд харуул.

0  |  0
ОРОС ШОУЧИН(202.179.26.75) 2018 оны 04 сарын 07

МЭДЭЭЖ Ш ДЭЭ.АМАНДАА ГЭРЭЭНДЭЭ БАЙДАГГҮЙ ХЭНИЙГ Ч ДЭЛХИЙ ТООДОГГҮЙ ЮМ.АЛУУРЧИН ДУУРИАДАГ ОРОСЫН ГАР ХӨЛИЙН ШОУ УГААСАА САНАА НЬ МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙГ ГУТААХ Л БАЙСАН.

0  |  0
Zochin(66.181.189.155) 2018 оны 04 сарын 07

Engiin irgeded horig saad ni nuluulujgui de ihes deedes ene tend nuusan mungund ni l ayultai blgui

0  |  0
Зочин(66.181.183.37) 2018 оны 04 сарын 07

Хасна л биз. Монгол улс ЕХ тийм ч их ашигтай тустай бидэнд хэрэгтэй зүйл хийдэг биш...

0  |  0
Уншигч (112.72.11.101) 2018 оны 04 сарын 07

Европын холбоо яахав манай дарга нар зорчих ,зугаалах,байршуулсан ,мөнгийг нь түгжих,визэнд эхлээд хориг тавина. Нөгөө хэд нь сандралдаад байх шив.

0  |  0
E(103.212.117.245) 2018 оны 04 сарын 07

Urd yanz buriin zeel avhgui bj boldg l bsin,zeel tuslamj nereer orond orj bsnaas caazaa sergee

0  |  0
зочин(202.179.24.110) 2018 оны 04 сарын 07

Европын холбоо бусад Орнуудад Шахалт шаардлага тулгасан тийм л Холбоо болсон ш дээ, Тэгээд ч нээг их удахгүй Задарана

0  |  0
Од(66.181.186.104) 2018 оны 04 сарын 07

ЕХ бидэнд юу өгчихөөд ямар тусламж үзүүлчихээд хаана бооно гээд байгаа юм бэ?

0  |  0
Top