Ч.Сайханбилэг: Би оргон зайлаагүй. Ирэх долоо хоногт очно

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээтэй холбоотой хэргээр АТГ-т дуудагдаж байцаалт өгөхөөр болоод буй. Өдгөө тэрбээр АНУ-д байгаа бөгөөд өөрийн нэр холбогдсон хэргээр АТГ-ын дарга, мөн Улсын ерөнхий прокурорт хандаж захидал бичжээ.

   Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан,  

    Авилгатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар Танаа

Миний бие Чимэд овогтой Сайханбилэгийн гэрийн хаягаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.

Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна.

Монгол Улсын нэн шинэ түүхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хариуцлагатай өндөр албан тушаалыг ердөө 30 хүн хашсан байдаг бөгөөд тэдгээрээс одоо 14 нь амьд сэрүүн байна. Түүхийн гашуун үе, хэлмэгдүүлэлт, хилс хэрэг, ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдаар ажиллаж байсан  таван эрхэм харийн нутагт амиа тавьж байсан тэр түүх мартагдаагүй байна. Тэдний хэн нь ч хүслээрээ харьд очоогүй. Хэн нь ч эх орноосоо оргон зайлж байсангүй. Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга.

Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.

Хүндэтгэсэн, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Чимэд овогтой Сайханбилэг.

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (150.129.143.169) 2018 оны 04 сарын 05

Ерөнхий сайд болохгүй л байхгүй дээ хүү минь. Хошгируулаад л байсан одоо ингээд бах таваа хангаж байна даа нохой шиг монголчууд. Аль л номхон дөлгөөн хүнийг барьж зулгааж иднэ бах таваа хангана.

0  |  0
чим(66.181.161.65) 2018 оны 04 сарын 05

биеэ өмөөрөөд со кино доод хорт хавдар өвчин яриад чиний хүн асрах гэж юу байдаг??хулаа зугтажбайснаа ийм арчаагүй хиймэл юмс даа.албан тушалаа ашиглан их хуралын индэр дээрээс уянгааг загнаад сүржэгнээд байсандаа яасан өчүүхэн нэр төр вэ.??тиймл лаг юм бол уйлагнахаа болич

0  |  0
Монгол (27.123.212.133) 2018 оны 04 сарын 04

Сайханбилэг Монгол улсаа хохироосон нь туйлын үнэн одоо хариуцлагаа үүрч хохиролоо төлөх цаг нь болсон

0  |  0
Улс тор судлаач. (66.181.186.101) 2018 оны 04 сарын 04

Хорин хэдхэн настай, мэдлэг туршлагагуй, эрх танхил залуучуудийг ажил, албан тушаалд дэвшуулж, торийн ондор албан тушаал олон жил хашуулсан нь Монголчууд бидний л буруу. Одоо энэ Сайханбилэг Баярцогт нар шиг ”хулгайчуудыг” хийсэн хэрэг ээ хулээж, авсан монгоо Монголдоо бурэн бутэнээр нь огвол ”амьд улдээж” , хэрэг хийгээгуй мэт мэлзээд цаг хугацаа алдуулаад байгаа бусадыг нь олны омно ”ЦААЗАЛБАЛ” Монголчууд ЭМХ ЦЭГЦЭНД ОРНО ДОО. Энэ ажлыг хийж чадсан тор засаг л цаашид улдэх болно доо

0  |  0
элч(202.179.31.35) 2018 оны 04 сарын 04

монголын ард түмний газар нутаг тусгаар тогтонолыг гадныханд зарсан луйварчдын нэг шууд алж болохгүй авгай хүүхэд төрөл төрөгсөдтэйн хамт бүх насаар нь боолын хөдөлмөр хийлгэх хэрэгтэй

0  |  0
Зочин(139.5.218.167) 2018 оны 04 сарын 04

Дубайн гэрээ Эрдэнэт Багануурын гэрээнуудийг шалгасны дараа л хэлмэгдуулэлт г ´ м н зуйлээ ярина биз Харийн Нутагт нас барсан Еренхий сайд нар эх орон монголоо гэсэн сэтгэлээсээ болж том гурний хучинд автосани Одоо бол монголынхоо баялгийг гэрээ хийхдээ ашгаа гадаадад авдаг ашиг авах хугацааг уртасгадаг татвараас челеелдег эзэн байх хувиа багасгадаг унэт металаа тооцоогуй егдег гээд л мэргэжлийн эрдэмтэд Улаан гишууний гэрээг шалгасан тайлангуудаас харж байхад олон Сайхан Еренхий сайдуудын хэлмэгдуулэлтээс еер дур Зураб харагдаад л байх шиг монголоо ирээдуйд еренд оруулсан гэрээ гэдгийг олон г

0  |  0
Zochin(59.153.114.213) 2018 оны 04 сарын 04

Chi irehgui haachdag yum gaitai yum tsag uee olj toroogui gaitai yum

0  |  0
Z(64.119.18.44) 2018 оны 04 сарын 04

DUUGEE ORHIOD OCHNO CH GEH SHIG HEND YALARHAAD BGA YUM CHI BOL MONGOLIIG SAMARSAN HUN ODOO HARIUTSLAGAA HULEE OLON YUM YARILGUI

0  |  0
иргэн(66.181.160.9) 2018 оны 04 сарын 04

Айж ичих гэдэг холбоо үгний утгыг ойлгоход чиний ухаан балчирдна. Ирээд төрийн тусгай хамгаалалтанд ор хувалз минь

0  |  0
Зочин (64.119.26.35) 2018 оны 04 сарын 04

Дубайн гэрээ,Бага нуурын гэрээ гээд чиний хийсэн Монголд ашиггүй гэрээнүүд чинь монголын ард түмнийг сөхрүүлж байна.Гадны хөрөнгө оруулагчдыг харахаараа та нарын нүдэнд мөнгө л харагддаг юм уу.Хариуцлагагүй гэрээ хийсэн хариуцлагаа хүлээх болж дээ.

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 04 сарын 04

Altan amia orgoson saiduudiin tuhai yaj ooriinhoo avilgaliin,har mongonii asuudal deer durdaj chadaj bnaa, ted chini mgl-oo gesen setgeltei,mgl-doo amidarch baigaad eh orniihoo toloo amia ogson ium sho de, Ter dund Saihanbileg shig bulhaigaar,gadniihnii zahialgaar yoronhii said bolson hun baigaagui, mon iim har mongonii asuudald oroozoldoj baisangui, Tarvagandorjiin salbadai mini, shaltag toochilgui ,toriin hunii zangarag gargaad irj horigd oo,Unen hudaliig odoo chi bish busad denselnee

0  |  0
зочин(202.179.26.228) 2018 оны 04 сарын 04

олон юм Ярьж бичилгүй хурдан ирж Ялаа ав, Чамайг дулаан Гэр орон чинь биш Харуул хамгаалттай Сараалжин төмөр хаалгатай Хүйтэн цэвхий даасан Өрөө хүлээж буй, Тэгээд яаж Идэж ууж Хулгайлж Луйвардснаа сайн бодоорой

0  |  0
иргэн(103.26.195.241) 2018 оны 04 сарын 04

Доорхи хүнтэй санал нэг байна. Сайханбалаг чамайг ямар ерөнхий сайд гэхэвдээ муу зулбасагаа.Чи бол зүгээр нэг хийсэж яваад, салхи нь таарч тэр суудал дээр түр тээглэсэн ,харах царайны шунал нь оволзсон хамхуул шүүдээ

0  |  0
Монгол(122.201.21.62) 2018 оны 04 сарын 04

Өмнөх ерөнхий сөйд нартай өөрийгөө зүйрлүүлээд яах нь вэ. Чи улс орноо худалдсан нөхөр. Өмнөх ерөнхий сайдууд чинь эх орноо худалдаагүй учраас чам шиг хүмүүс хэлмэгдүүлсэн юм ш дээ. Чи бол анхнаасаа л хэн ч биш байсан тэрүүгээрээ л дуусна. Олрн хүнийг хэлмэгдүүлсэн дээ. Шйлийн үрийн нь цаг иржээ

0  |  0
zochin(202.9.42.222) 2018 оны 04 сарын 04

Hen uruvdudgiin chamaig uuniig hurdan horij shalgah heregtei

0  |  0
өа(202.179.24.162) 2018 оны 04 сарын 04

энэ п өмнөх 30 сайдтай өөрийгөө харьцуулах ямарч сайн зүйл байхгүй.чам шиг эх орноосоо урвагч байгаагүй

0  |  0
Зочин(122.201.22.234) 2018 оны 04 сарын 04

Чи муу, өмнөх үеийн болоод дараачийн ерөнхий сайд нарын хажууд харьцуулшгүй муу удирдсан, дээр нь нэмээд идэж уусан, дандаа худлаа амалсан. Сайд болохдоо ч олигтой шударга замаар болоогүй ш дээ п...да. Чи ирээд хамаг үнэнээ өчөөд, хөрөнгөө хураалгаад, шорондоо суу, за

0  |  0
Зочин(203.91.115.39) 2018 оны 04 сарын 04

Бүхэл бүтэн улс орныг дампууруулчихаад хариуцлагаа үүрэх болохоор хэлмэгдүүлэлт энэ тэр гэж гоншигонохоо болих хэрэгтэй!!! Үйлийн үр заавал эх сурвалждаа буцаж очидог .иймхэн юм ойлгож чадаагүй байж ! Цаазын ялыг хэоэгжүүлээд эхлэвэл энэ муусайн авилгачидыг цаазалдаг болно гэхээр үхтлээ айж ардчилсан оронд цаазын ял хэрэглэддэггүй гэж орилолдоод байгаан! Одоо их цэвэрлэгээ хийхгүй бол энэ улсын оршин тогтнох эсэх нь шалтгаална!!!

0  |  0
zochin(64.119.22.147) 2018 оны 04 сарын 04

Mongolchuud bid arai l buduuleg zerleg ug hellegtei bolchihjee.Umuurch bgaan bishhuu .

0  |  0
Зочин(66.181.161.38) 2018 оны 04 сарын 04

Олон сайхан Монголоо гэсэн Ерөнхий сайд байсаан. Та тэдэнтэй өөрийгөө харьцуулж байвал жорлонгын өд Эрдэнэт хүнтэй өөрийгөө жишихтэй адил шүү. Урьдын сайд нар 1990 оноос хойших сайд нартай тэнгэр газар шиг ялгамжтай шүү. Тэднийг Монгол улсын төлөө зүрх гь зохьлож байна гээд харьд аваачин хороосон юм. Өөрийг чигь бол Монголын ард түмний төлөө зохьлох бус СӨНӨӨХ хорон санаа өлөн ходоодтой болхоор чинь харьд аваача хороох биш хооллож ундаалаад хахаад үхэх хэмжээний мөнгө өгөөд хүргэж ирсэнг түмэн олон харсаар мэдсээр байгаа шүү.

0  |  0
ard(122.201.23.201) 2018 оны 04 сарын 04

shinii dvv vhenvv baiba yy hamaagvi nohoi mine. tsaana shine gyrban say irgen ongorloo hooson honood..hyrdan irj yalaa edel.tsagiin yum tsagtaa vnen vg wvv..bolj.

0  |  0
IRGEN(64.119.18.44) 2018 оны 04 сарын 04

TANII YARIAD BGA ERONHII SAIDUUD MONGOLOO GSN SETGELTEI JINHENE EH ORONCHID BSAN DA BOL MONGOLIIG GUTAASAN GUTAMSHIG SHU DE ODOO YALAA EDEL DE TANII HIISEN YALIIG MONGOLCHUUD HARIN HER IH HURTEH YUM BOL DO

0  |  0
.(203.189.149.83) 2018 оны 04 сарын 04

Чи ерөнхий сайд, танай нам төрд гарсан он, жилүүд Монголын түүхийн гутамшигт үйл явдал.

0  |  0
Zochin(211.36.145.51) 2018 оны 04 сарын 04

Ugaasa ulairan dairch Dubaid gereend gariin useg nuutsaar zursan ter ued ih hurliinhan meden budilaad Ganbaatar gishuun baahan iim muuhai ziul boloh gej bna gej baahan orilood duusgaa bizde Odoo hariutslaga tootsoh heregtei shde arai l heterhii ymaa

0  |  0
zochin (43.242.243.44) 2018 оны 04 сарын 04

mongolchyydiin OT s avah ashgiig olon jileer hoishlyylchihaad eh orniihoo toloo 2gyi setgeleer ajillasan gej yaj helj chadaj bnaa, avliga avaagyi bol yahlaaraa iim geree hiideg yum ,naran tyyliin zahiin naimaachin ch iim geree hiihgyi ,

0  |  0
Huts(112.72.11.112) 2018 оны 04 сарын 04

Hutsalgui shorondoo irj jangaa id

0  |  0
Top