Ким Жон Уны ахыг химийн зэвсэг ашиглан хөнөөсөн гэж хориг тавив

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 07

  АНУ-ын Төрийн департамент БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдлээ. Тус улсыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзэж ийнхүү өмнөх хориг дээрээ нэмэлт арга хэмжээ авч байгаа аж. АНУ өнгөрсөн сарын 22-нд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг Малайзын нисэх онгоцны буудалд байхад нь хориотой бодисоор хордуулан хөнөөсөн гэж тогтоожээ. Уг хэргийг үйлдсэн Хойд Солонгосын хууль бус үйлдлийн эсрэг хориг энэ сарын 5-наас хэрэгжиж эхэлснийг АНУ-ын Төрийн департаментаас мэдээлэв.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх буудалд хоёр эмэгтэй Ким Жон Нам руу халдаж амийг нь хөнөөсөн билээ. Тэд химийн зэвсэгт тооцогддог бодисоор бусдыг хордуулан хөнөөсөн нь тогтоогдсон юм.

Малайзын Засгийн газар энэ хэргийг мөрдөж, үйлдсэн этгээдүүдийг хорьж, хэргийн цаад захиалагчийг нь тогтоохоор ажиллаж байгаа билээ. Харин БНАСАУ-ын тал уг хэргийг өөрсдөө мөрдөхийг хүссэн ч Малайзын Засгийн газар татгалзсанаар хоёр улсын хооронд маргаан үүссэн юм.

Хэргийг үйлдсэн Вьетнам болон Индонез гаралтай хоёр эмэгтэйд Малайзын шүүх цаазын ял төлөвлөж байгаа аж. Тэднийг хүний амийг санаатайгаар хөнөөсөн гэж буруутгасан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
usa(124.158.92.27) 2018 оны 03 сарын 08

amerik gej nohoi ch baihgui bugd zolbin novsh nuud tegeed bugdiig udirdah sanaatai ternii zarc n elbegdorj

0  |  0
л(119.40.103.186) 2018 оны 03 сарын 08

авгайгаа зодлоо гээд хориг тавиарай

0  |  0
м(180.149.78.99) 2018 оны 03 сарын 07

Энэ Америкууд одоо ХОЙД, ӨМНӨД СОЛОНГОС АРД ИРГЭД ЭВЛЭРЧ НЭГЭН ҮНДЭСТЭН болохын эсрэг байгаа юм уу хаашаа юм бэ, хогийн гарууд шиг л зан авир гаргаад байх шиг ээ...ккк

0  |  0
Top