Саран дээр 4G сүлжээ тавина

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

  “Nokia” болон “Vodafone” үүрэн телефоны оператор компаниуд хамтран ирэх жил саран дээр анхны 4G сүлжээг байгуулахаа зарлажээ. Ингэхдээ АНУ-ын “Falcon 9” тээгч пуужинг ашиглан сар руу төхөөрөмж аваачих гэнэ. “RT” агентлагийн мэдээлснээр сүлжээний төхөөрөмжийг бараг боловсруулж дуусчээ. 1 кг ч хүрэхгүй жинтэй уг төхөөрөмж нь сарнаас дэлхий рүү мэдээлэл, дүрс бичлэг дамжуулах аж.

Дээрх төхөөрөмж нь мөн “Audi” компанийн сарнаа явагч хоёр аппаратын хоорондын холбоо болж өгөх гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boloh(103.57.93.135) 2018 оны 03 сарын 03

sariig sudlahad nemer

0  |  0
Top