Хятадын онгоцны зорчигчийн бие муудаж яаралтай буулт хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

  Хятадын “XiamenAir” агаарын тээврийн компанийн онгоц Лос-Анжелесаас Циндао руу хөөрөөд удалгүй Магаданы нисэх буудалд яаралтай газарджээ. “Boeing 787-9 Dreamliner” онгоц үүрийн 05:00 цагт яаралтай газардах болсон шалтгаан нь нэгэн зорчигчийн бие муудсанаас болжээ.

АНУ-ын иргэн, 80 настай эрэгтэйг Магаданы эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Гэсэн ч түүний биеийн байдал муу, ухаан ороогүй байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top