Путин: Хүйтэн дайн болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн “NBC” телевизэд ярилцлага өгчээ. Путинээс АНУ, Оросын хооронд хэзээ, яагаад зэвсэглэлийн шинэ өрсөлдөөн эхэлсэн талаар асуухад “Энэ бол Вашингтон Пуужингийн эсрэг хамгаалалтыг хязгаарлах тохиролцооноос гарсны дараа эхэлсэн” гэсэн байна. Пуужингийн эсрэг хамгаалалтыг хязгаарлах тохиролцоог 1972 онд АНУ болон ЗСБНХУ байгуулжээ. Тохиролцооны дуусах хугацаа хязгааргүй байсан аж. Гэхдээ хэлэлцээрийг ямар ч үед аль ч тал нь дуусгавар болгож болох байжээ. Цөмийн зэвсгээр хөөцөлдөх, ялангуяа пуужингийн эсрэг хамгаалалт болон стратегийн цөмийн зэвсгийг хязгаарлах чухал тохиролцоог АНУ зөрчсөн байна.

Оросын Ерөнхийлөгч түүнчлэн “Хүйтэн дайны тухай ярьдаг хүмүүс бол шинжээч, ажиглагчид биш суртал ухуулга хийгчид” гэжээ. АНУ, Оросын хооронд болон дэлхийд хүйтэн дайн эхэлсэн гэж хүмүүс ярьж байгаа талаар асуухад Путин “Миний үзэж байгаагаар шинэ хүйтэн дайн эхэллээ гэж ярьж байгаа хүмүүс шинжээчид биш. Тэд зүгээр л суртал ухуулга хийж байна. Хүйтэн дайн эхлээгүй, болох ч үгүй” гэж хариулжээ.

Путин өмнө нь Оросын шинэ стратегийн зэвсгийн талаар ярьж байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lo(59.153.113.241) 2018 оны 03 сарын 02

munhnar eej

0  |  0
Top