Трампыг дэмжихэд зориулсан 22 сая гаруй доллар цугларчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дахин сонгогдоход нь дэмжих 22 сая гаруй доллар цугларчээ. “Bloomberg”-ийн мэдээлснээр энэ нь 2017 онд цугларсан нийт дүн аж. Дахин сонгох хороонд өмнө нь эхний жилдээ ажиллаж байгаа Ерөнхийлөгчийг дэмжсэн ийм хэмжээний доллар цугларч байгаагүй гэнэ.

Доналд Трамп 2020 онд түүний эсрэг ямар ч өрсөлдөгч гарч ирсэн хүч үзэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ. Одоогоор 2020 онд АНУ-ын Төрийн тэргүүний албан тушаалын төлөө Трамптай өрсөлдөх хүнээр телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфриг нэрлэж байгаа юм. Опра Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаараа яг таг мэдээлэл өгөөгүй ч АНУ-ын урлаг соёлынхон түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top