Трамп Макроныг эх орондоо урина

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Францын Төрийн тэргүүн Эммануэл Макроныг Вашингтонд албан ёсны айлчлал хийхийг урих төлөвлөгөөтэй байгаа талаар “CNN” агентлаг дипломат эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн мэдээлэв. Харин Цагаан ордоноос Францын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Трамп Давост болох олон улсын эдийн засгийн форум дээр Макронтой ярилцах төлөвлөгөөтэй байгаа бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч одоогоор 2018 оны төсөв батлагдаагүйгээс зогсоод байсан боловсрол, эрүүл мэндийн болон тээврийн үйлчилгээг сэргээх асуудлыг анхааран ажиллаж байгаа аж. Төрийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн шалтгаан нь сөрөг хүчин болох Ардчилсан намынхан өсвөр насандаа АНУ-д очсон 700 мянга гаруй хууль бус цагаачийг эх оронд нь албадан буцаахын эсрэг арга хэмжээ авахыг тогтоолын төсөлд тусгахыг хүссэнээс болжээ. Эрх баригч Бүгд найрамдах намынхан тэдгээр цагаачийг албадан гаргах нь зүйтэй гэж үздэг. Тэгвэл хоёр намын дарга тохиролцсоны үндсэн дээр үйл ажиллагаа нь зогсоод байсан газрууд хэвийн ажиллаж эхэлсэн байна. Төлөөлөгчдийн танхимын олонхын саналаар төсвийн хууль дэмжигдэж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурж баталжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
elbegee(109.10.153.96) 2018 оны 01 сарын 23

mongolchuudiig xamgiin turuun butsaax xeregtei

0  |  0
baaayaa(109.10.153.96) 2018 оны 01 сарын 23

amerikiin tsagaachidiig bugdiin butsaaj exelleedee

0  |  0
Top