Берлинд болсон шиг халдлагыг Нью-Йоркт үйлдэхээр төлөвлөж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 12

 Нью-Йорк хотод дэлбэрэлт үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа этгээд өнгөрсөн оны энэ үед Берлинд болсон халдлагаас санаа авчээ. Нью-Йоркийн авто станцад өчигдөр 27 настай Акайед Улла гэх этгээд дэлбэрэлт үйлдэж, дөрвөн хүн шархадсан байна. “The New York Times” сонинд бичсэнээр уг этгээд шинэ жилийн баярт зориулсан худалдаа болж байсан захыг сонгон авч халдлага үйлдэх гэж байснаа ч хүлээжээ. Зул сарын плакатуудаас болж халдлага үйлдсэн гэж гэмт этгээд мэдүүлсэн аж. Түүний гэр бүлийнхэн залуугийн хийсэн үйлдлийг зөвтгөх шалтгаан байгаа гэсэн байна.

Германы нийслэл Берлин хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур зул сарын баярт зориулсан худалдааны зах руу ачааны машинтай этгээд дайран орж 12 хүний аминд хүрсэн халдлага гарсан билээ. Мөн 50 хүн гэмтэж бэртсэн энэ халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн нь тодорхой болсон юм. Тэгвэл АНУ-ын Нью-Йорк хотод өчигдөр халдлага үйлдсэн этгээдийн гол зорилго нь Берлинд болсон шиг халдлага үйлдэж, олон хүний аминд хүрэх байжээ.  


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top