Ч.Хүрэлбаатар: Монгол Улс оффшорын бүст ороогүй. Татварын мэдээлэл нь ил тод биш байгааг л харуулсан

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

Европын Холбоо Монгол Улсыг "офшор" бүсээр зарлаж, хар жагсаалтад оруулснаа өчигдөр зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах тодруулгыг авлаа.

 

-Монгол Улсыг хар жагсаалтаас гарах боломж бий юу. Энэ чигээрээ явбал Европын холбооны санхүүгийн зах зээлд гарах боломжгүй болно гэсэн байна?

-Одоогоор санкц нь тодорхойгүй байна. 17 оронтой холбоотой ямар арга хэмжээ авахаа хэлээгүй байгаа. Цаад талын экспертүүдтэй өглөө холбогдож ярилцсан. Хийх ажлууд 2019 оноос эхлэх байх. 

-Үүнээс улбаалж хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгө оруулалтуудаа татах эрсдэл байгаа юу?

-Дэлхий нийтээрээ татвараас зайлсхийж байгаа байдалтай тэмцэж байгаа үед Монгол Улс татвараас зайлсхийх боломж олговол олон  төрлийн хоригт орох боломжтой. Тиймээс орчин үеийн  жишигтэй нийцүүлэх ёстой. Заавал татвараас зугтаасан мөнгө Монголд орж ирэх албагүй. 

-Гол ямар ямар  хуулиуд өөрчлөгдөх бол?

-Банкны тухай хууль, Татварын ерөнхий хууль гэх мэт хуулиадад өөрчлөлт орох байх. 

-Монгол Улс офшорын бүс болсон гэж ойлгогдоод байна?

-Офшор ч биш л дээ. Татварын мэдээлэл нь ил тод биш байна л  гэсэн үг. Ил тод байхгүй байна гэдэг нь бусад орнуудын хувьд иргэд, ААН-үүдийг нь татвараас зугтаах боломжийг бий болгож өгч байна гэж харж байгаагийнх.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.226.83.151) 2017 оны 12 сарын 07

ihk yaridag aimshigtai hun yumaa.setgel zurhk baihgui boljee.yana daa minii mongol ahan duus hunii gazar tsuuhun yavaa mongoloo alahaas butsahgui zerleg bolj dee.chingis haanaar bharhaj yaviy gevel gudamjnii setgehguigeesee salaachei!mongol uvug deedes delhiig zahirch baisan bolohoos gudamjnii heruul hiigeegui yum.japanii ard tumnees uuchilal guigaarai!uhej baisan 2 ork

0  |  0
Зочин(66.181.172.213) 2017 оны 12 сарын 06

Наад үгээ европын холбоонд хэл. Юу гэх нь үү?

0  |  0
ард түмэн(202.21.106.147) 2017 оны 12 сарын 06

Энэ одоо юу яриад бгам бэ .Бид ард түмэн энэ хулгайч нараас ангижрах хэрэгтэй бн

0  |  0
Зочин(66.181.161.119) 2017 оны 12 сарын 06

ЭНЭ МУЛГУУ ЮУ ВЭ... ХЭНИЙГ ХАМГААЛААД БГАА ЮМ БЭ.. МУУ ХАР ЛУЙВАРЧИН

0  |  0
Лувсан(202.9.42.193) 2017 оны 12 сарын 06

САЯ ДОЛЛАРООР ХУВЬЦАА ЗАРСАН НЭГЭН ТАТВАРААС БУЛТААД БАЙДАГ ҮҮНИИГ ТАТВАРЫНХАН ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙНА УУ ХАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА УУ

0  |  0
Зочин(66.181.160.74) 2017 оны 12 сарын 06

Сангийн сайд нь ийм юм бичихээр хөгжил дэвшил ч хол байна даа

0  |  0
Top