ХЗБХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцсэн ч гишүүдийн 81.8 хувь нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын танилцуулснаар "2017, 2018 оны төсвийн зарлага болон алдагдал өмнөх жилүүдийнхээс ижил түвшинд, эрс өссөн байгааг харж болох бөгөөд эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан Улсын Их Хурал төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа нь онцгой анхаарал татаж байна.  

Тухайлбал эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурал 7 төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цалин болон түүнтэй адилтгах орлогоос 10-25 хувийн татвар авах хууль үйлчилж эхэлнэ.  

Тиймээс миний бие төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, засах боломжийг нь олгох үүднээс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихаас өөр аргагүй байдалд хүрч байна" гэсэн юм.

Б.Алтжин

  


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(202.21.106.147) 2017 оны 12 сарын 06

Даварсан хулгайч нар вэ мөнгө байхгүй гэчээд төсөвөө нэмээд л идэх аргаа хайж бгаан тэр ерөнхийлөгчийн засаглалтаы орон больё

0  |  0
kkkk(202.179.18.92) 2017 оны 12 сарын 06

horig tavihaas uur yum medehguimdoo zailuul ediin zasag huuli ntr yarihguimoo

0  |  0
зочин(66.181.184.127) 2017 оны 12 сарын 06

Хориг маш их буруу мэдээлэл тухайлбал төсвийн алдагдлыг ДНБ-ний харьцаа.улсын төсөв гэхийг нэгдсэн төсөв гэж олон төрлийн төсвийг хамруулж хийсэн зэргээс албан бичиг өгөөд хэлэлуэхээс татгалдзах хэрэгтэй

0  |  0
saandag(103.212.116.223) 2017 оны 12 сарын 06

хөөрхиадөө энэ муу ерөнхийлөгч хориг тавилаа л гэх юм нөгөө жингэр нохой хуцаж байдаг жингийн цуваа явж л байдаг гэдэг л болих юм даа олонхи түүний хоригийг яг хүлээж авч харагдаач зүгээр л шагналын ерөнхийлөгчөө хийгээд л яваацг дээ

0  |  0
Top