Ирц бүрддэггүй хуралдаан

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

УИХ-ын чуулганы ирц хангалтгүй байгаа асуудал анхаарал татсаар байна.  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Гадаадын зарим судлаач гайхаад байх юм. Ямар сонин юм бэ. Тааваараа байдаг нүүдлийн соёлын онцлог уу гэж асуусан. Зурагтаар чуулганы танхимын сүлдний зургийг харуулаад байраах чуулган эхлээгүй байна гээд гишүүд хуралдаандаа орж ирэхгүй байна. Ингэхээ больё. Өрөө өрөөнөөсөө 10.00 цагт орж ирье” гэж уриалж байна.

 УИХ-ын дарга М.Энхболд: Хуралдааны ирцэд гишүүн бүр анхаармаар байна. Өглөө 10.00 цагт хуралдаа ороод картаа хийж байя. Ажил гарахыг үгүйсгэхгүй.  Ёс зүйн дэд хороо гишүүдийн ирцийг авч үздэг, дүгнэдэг боломжийг нээж өгөх нь зөв байх. Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарал хандуул” гэсэн юм. УИХ-ын гишүүдийн ирц эртнээс анхаарал татсаар ирсэн. Засгийн газар огцруулах, Сайд солих болохоор 76-уулаа орж ирж суудаг гэсэн шүүмжлэл байнга дагадаг. Хуралд оролцоогүй гишүүнийхээ  өмнөөс шийдвэр гаргаж товчийг нь дардаг тохиолдол ч бий. Энэ бүхнийг цэгцлэх цаг болсон гэдгийг УИХ-ын зарим гишүүн гаргаж байна. Хуралдаа суудаггүй Наранхүү гишүүн байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өглөө 08.00 цагт албандааочдог. Гэтэл хууль тогтоогч эрхэм гишүүд 10.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцож ирц бүрдүүлэх нь ховор байдагт анхаарал хандуулах цаг болжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(139.5.216.167) 2017 оны 12 сарын 07

Bi lav ih hurlig buren bureldhunere suj huuli batalj bgag haragui yum b harin alban tushal zolon sudlin talar bl eren 90% sun MAH bl bur hereg alga 20.30 hun hurhgu hargdah iim bj huuli batlad bdag gaihmar

0  |  0
Зочмн(150.129.140.215) 2017 оны 12 сарын 06

Ми. Энх60лд УИХ-ыг УИРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ОГЦОРУУЛ...

0  |  0
Top