УИХ-ын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэв

2017 оны 12 сарын 05

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2017.12.05) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, сансрын нисгэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ахмад настан Ж.Гүррагчаад баяр хүргэж, эрүүл энхийг хүссэн юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДАМБА(202.179.31.22) 2017 оны 12 сарын 05

Сэтгүүлч нэртэй хүмүүс дахин ЕБС- хэдэн жил суралцвал зүгээр байх.

0  |  0
Доргио(59.153.113.128) 2017 оны 12 сарын 05

Мэдлэг чадвар сэтгүүлч нарч энэ цаг үед үнэд хүрч донгосох энүүхэнд болж дээ.

0  |  0
*******(202.21.96.156) 2017 оны 12 сарын 05

Дороижлоод байгаа юм уу

0  |  0
123(202.55.191.205) 2017 оны 12 сарын 05

Ж.Гүррагчаа гуай УЛСЫН БААТАР хүн шүү дээ

0  |  0
Top