Ерөнхий сайд гурван ээлжээр хичээллэдэг сурагч, багш, ажилтнуудын асуудлыг шийдвэрлэхийг үүрэгдэв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

  Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван ээлжээр хичээллэдэг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 65-р сургууль дээр өчигдөр орой 18 цагт очиж ажиллан албаныханд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн хэмжээнд 6154 сурагч 3 ээлжээр хичээллэж байна. Эдгээр хүүхдүүдийн хичээл орой 19 цагт тарж байгаагаас шалтгаалж хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарч байгааг багш ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал хүүхдүүд орой тарж байгаагаас зам тээврийн осолд өртөх магадлал нэмэгдэх, сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг муу тул хүүхдүүд оройн цагаар айдастай харьдаг, нийтийн тээврийн хэрэгсэлээр явдаг сурагчдын хувьд автобуснууд буудлаа зарладаггүйгээс буруу буудалд буух улмаар төөрөх гэх мэт эрсдэлүүд байгааг хэлж байна.

БАГА АНГИЙН СУРАГЧ: ОРОЙТОЖ ТАРАХААР ГЭРТЭЭ ХАРИХДАА АЙГААД БАЙДАГ

       Ерөнхий сайд У.Хүрэлсүх 65-р сургуулийн бага ангийн зарим сурагчидтай яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр хүүхдүүд хичээл тараад харих замдаа айдаг, мөн гэртээ оройтож очдог болохоор хичээлээ давтаж чадалгүй ядраад унтаад өгдөг тухай хэлж байлаа.

        СХД-ийн 65-р сургууль дээр ажиллах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургуулийн ойр орчимд аюулгүй байдлыг хангаж нэмэлт хүч тавьж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид үүрэг болголоо. Мөн 154 багш, 140 ажилтан илүү цагаар ажиллаж байгаа боловч илүү цагийн нэмэгдэл урамшуулалд хамрагдаж чадахгүй байдалтай байна. Энэ асуудлыг төсвийн хуулийн хүрээнд зохицуулж багш, ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох асуудлыг судалж хэрэгжүүлэхийг БСШУС-ын сайд Д.Цогзолмаад даалгалаа.


 

МОНГОЛ УЛСАД 2018 ОНД 55 ШИНЭ СУРГУУЛЬ, 38 СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ, НИЙТ 93 СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЭЛНЭ.

       Ирэх онд улсын төсөв болон гадны байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт 93  сургуулийн барилга баригдаж эхлэнэ гэдгийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Барилгын дуусах хугацаа 2019 оны сүүлийн улирал гэж тооцохоор тэр хүртэл 3 ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилахгүй. Гэхдээ бид сургууль баригдаж дуусахыг хүлээгээд зүгээр хараад сууж болохгүй. Үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, гарч болох эрсдэлийг урьдчилан харж шийдэж ажиллах ёстой, энэ ч үүднээс өнөөдөр өөрийн биеэр газар дээр нь ирж албаныханд үүрэг даалгавар өгч байгааг ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа.


 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(66.181.161.100) 2017 оны 12 сарын 05

Ger horoollig odo ter ene gelgui tsogtsoor ni yanzlahgui bol erunhiilugch erunhii said ih hurliin gishuud ochij showddag gazar bolood bn shde yamar zoo parkiin amitan uzej bga bishde ulaanbaatariin munhiin l asuudal shde umnu ni ger horoolold humuus yaj amidardagiig meddeggui bsan yumuu

0  |  0
ard(122.201.20.157) 2017 оны 12 сарын 05

Zarim darga nar bol hudlaa shireenii tsaanaas yriadag bieree ochij haraagui tend yu bolj bgag ch meddgu shine EC harin ted naraas uur ajilahnee

0  |  0
ard(122.201.20.157) 2017 оны 12 сарын 05

Zarim darga nar bol hudlaa shireenii tsaanaas yriadag bieree ochij haraagui tend yu bolj bgag ch meddgu shine EC harin ted naraas uur ajilahnee

0  |  0
ard(122.201.20.157) 2017 оны 12 сарын 05

Zarim darga nar bol hudlaa shireenii tsaanaas yriadag bieree ochij haraagui tend yu bolj bgag ch meddgu shine EC harin ted naraas uur ajilahnee

0  |  0
Зочин(185.89.248.35) 2017 оны 12 сарын 05

Газар дээр нь очиж бодит байдалтай танилцсан нь сайн хэрэг. Иймэрхүү маягаар ажиллаад байвал үр бүн гарахдаа ч түргэн биз

0  |  0
Зочин(122.201.31.47) 2017 оны 12 сарын 05

Байгаа юмаа байгаагаар нь үзүүлж харуулж байгаарай даа манайхан чинь бэлдээд дарга нар ирнэ гэхээр муугаа нуугаад гайгүй гэснээ үзүүлж харуулдаг зантай хүмүүс шүү

0  |  0
Top