Д.Эрдэнэбат: Хурцын асуудлаар нийтийн сонсгол хийх нь зөв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/  хуралдаж, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцын элчин сайдаар томилохтой холбоотойгоор Ардчилсан намын бүлгийн гишүүдын дунд үл ойлголцол байгаа юу. УИХ-ын гишүүн Ж.Батзандан таныг бүлгийн эсвэл бүлэглэлийн дарга байх эсэхээ сонгох ёстой гэж мэдэгдсэн шүү дээ?

-Б.Хурцын асуудлаар Ардчилсан намын бүлэг өөрийн шийдвэрээ гаргаж, нийтийн сонсгол хийх нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Энэ асуудал олон нийтэд ил байх ёстой. Яагаад гэхээр Монгол Улс анх удаагаа нууцын асуудал эрхэлсэн хүний нууцтай холбоотой асуудал дээр маргаан үүсч байгаа. Тиймээс үүнийг зайлшгүй тодруулах, цэгцлэх хэрэгтэй. Уг нь Монголын нууц нууцаараа үлдэх ёстой. Гэхдээ нэгэнт маргаан үүссэн учир үүнийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бид санал нэг байгаа. Ж.Батзандан ямар учиртай тийм мэдэгдэл хийснийг би хэлж мэдэхгүй байна. Тиймээс энэ талаар өөрөөс нь тодруулга авах нь зөв байх. Өнөөдөр би бүлгийн даргын ажлаа хийж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргатай холбоотойгоор бүлгийн гишүүд ямар нэгэн зайлшгүй хэлэлцэх ёстой гэсэн асуудал нөхцөл үүсээгүй байна.

 -Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай юу?

-Үндсэн хуулийн асуудал дээр олон талын ташаа мэдээлэл яваад байна. Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн асуудал дээр өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэхдээ ямар хүрээнд өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр хэлэлцүүлгийн шатанд шийдэгдэх ёстой гэдгийг анхааруулж байгаа. Хоёрдугаарт Үндсэн хуулийг хэлэлцэхдээ ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах зүйтэй.  Үүний дараа өөрчлөлт оруулах асуудал дээр хамтарч ажиллаж болно

-"Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд бага хүүтэй зээл авсан. Ингэхдээ бараа бүтээгдэхүүнээ татахын тулд гадагшаа банкнуудаас авсан валютын нөөцийг их хэмжээгээр гаргаж байсантай холбоотойгоор валютын ханш өссөн гэх мэдэгдлийг МАН-ынхан хийгээд байна?

-Монголбанкнаас төрийн бодлогоор хэрэгжиж байгаа санхүүжилтийг хийх нь хуулиар зөвшөөрөгдсөн эрх. Энэ ажил ч хуулийн хүрээнд хийгдсэн. Мэдээж Монголбанкны "Үнэ тогтворжуулахад хөтөлбөр"-т олгож байгаа зээлийн хүү бага байсан нь үнэн. Ипотекийн зээл ч энэ шугамаар явж байгаа. Өнөөдөр Монголбанкнаас бодлогоор ипотекийн зээлийг дөрвөн хувийн хүүтэй арилжааны банкнуудад гаргаж өгч байгаа. Үүнийг нь арилужааны банкууд найман хувийн хүүтэйгээр иргэдэд олгож байгаа ажил өнөөдөр ч харамсалтай нь зогсчихсон байна. Яг энэ хэлбэрээр "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн төслүүд явсан. Тэгээд ч энэ ажилд валютын ханшид онцгой нөлөө байхгүй. Тухайн үед УИХ эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх өөрийнхөө шийдвэрийг гаргасан. Тиймээс УИХ шийдвэр гаргасан бол үүнийг төрийн бодлого гэж үзнэ. Төрийн бодлогоор тухайн үед Монголбанк, Засгийн газар эдийн засгийн хэрхэн тогтвортой авч явах эсэх шийдвэрээ гаргасан бодлогын хөтөлбөрүүд байсан гэдгийг бид хаа хаанаа эрүүлээр харах ёстой. Ингэж  устөржүүлж болохгүй.

 Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.178.222) 2017 оны 12 сарын 04

2 нүүртэй, шударга биш өвгөн.

0  |  0
zochin(59.153.114.138) 2017 оны 12 сарын 04

ene bas neg balai noxor xudla xutsxaas oor yumgui shalgaxal xuni neg

0  |  0
Top