АН-ын бүлэг: Оюутолгой Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

 Ардчилсан намын бүлэг 2012-2016  оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргана

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/  хуралдаж, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нийгэм эдийн засгийн шаардлагад онцгой нөлөөлөх төсөл ховор байна

УИХ-д өргөн мэдүүлсэн нийт  37 хууль тогтоомжийн төсөл байгаа. Ардчилсан намын бүлэг эдгээр хуулийн төслүүдийн талаар хэлэлцээд тодруулж анхаарах 17, улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой буюу дэмжих ёстой 12, ач холбогдол нь тааруу болсон буюу эргүүлэн буцаан татах шаардлагатай найман хуулийн төсөл байна гэж үзлээ. Ардчилсан намын бүлэг олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд нийгэмд тулгамдаж байгаа хүлээгдэж байгаа шинэчлэлүүдээс алийг нь авч хэрэгжүүлэх эсэх дээр зайлшгүй шаардагдах хууль эрх зүйн орчныг төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна"гэлээ.

Оюутолгойн 34 хувь дээрээ нэмээд, 11 хувийн зээлийн хүү нэмэгдсэн өрийг  Монгол Улс төлж байгаа

Монголбанктай холбоотой, "Чингис" бонд, "Үнэ тогтворжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотой асуудлуудыг улстөржүүлэх хэлбэр рүү чиглэж байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хурал хийлээ.  Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэв. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Монголбанкны шалгалтыг явуулах явцад Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ тодорхой гаргаж байсан. Энэ дүгнэлтийг УИХ-д танилцуулгад өгсөн байгаа. Монголбанкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргаад, дүгнэлт гаргасантай манай бүлэг санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Үнэндээ 2012-2016 оны хэрэгжүүлж байсан бодлого хямралын үед суурь эдийн засгаа дэмжих мөнгөний бодлого байсан. Харамсалтай нь эрх баригчид 2016 оноос төрийн эрх барьсны дараа мөнгөний бодлогыг үгүй болгоод төсвийн бодлого руу оруулсан. Тэр төсвийн бодлого нь 1.8 сар хэрэгжихдээ ямар ч  үр дүнгүй байгаа. Бид өргөтгөсөн байдлаар хуралдаад хэд хэдэн зүйл дээр дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

Нэгдүгээрт, хэрэглээний эдийн засгийг дэмжсэн уул уурхайн үнийн өсөлт бий болж байсан, Оюутолгойн гэрээ хэлэлцээр хийгдэж байсан тэр үе буюу 2008-2012 он эдийн засгийн нөхцөл байдлыг бид эргэж дүгнэж харах ёстой.  2008-2012 онд эдийн засгийн эрүүл дүгнэлт хийхгүйгээр 2012-2016 оны мөнгөний бодлого дээр ийм хариуцлагагүй дүгнэлт гаргаж болохгүй. 2012-2016 он эдийн засгийн түүхий эдийн уналт давхацсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн, Оюутолгойгоос болж тэлсэн эдийн засгийг дэмжих, бууруулахгүй байх бодлогыг тухайн үеийн төр засаг бодлого болгож хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам өөрийн мэдэгдлийг гаргана. Мэдэгдлээ гаргахдаа 2008-2012 оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байсан, 2012-2016 онд эдийн засгийн хүндрэлийн үед Ардчилсан намын мөнгөний бодлого ямар байсан гэдгийг олон нийтэд мэдээлэх асуудлаар, 2016-2018 оны хооронд шинээр байгуулагдсан Засгийн газар буюу МАН-ын бодлого ямар үр дүнд хүрэх талаар мэдэгдэл гаргана" гэв.

 2008-2012 оны нөхцөл байдал ямар байсан талаар талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "2010-2014 онд инфляци 13, 10.2, 14, 12.5, 11 хувьтай байсан нь зорилтод хэмжээ болох найман хувиас өндөр байсан. Үүнийг дагасан хэрэглээний эдийн засаг инфляцын өсөлтийг өдөөсөн гэж үздэг. Инфляцын өсөлтийн 2.3-ыг эрэлтийн гаралтай инфляц, 3.1-ыг нийлүүлэлтийн гаралтай инфляц эзэлж байсан байна. 2010-2012 он дуустал иргэдэд 75 мянга, 21 мянга төгрөгөөр сар бүр олгож байсан 90 тэрбум төгрөгийн хэрэглээг дэмжсэн бодлого нөлөөлсөн. Энэ үед хэрэглээний барааны импортыг үнэ 43 хувиар өссөн ийм л тэлэлтийн эдийн засаг руу бид орсон. Эдийн засгийн 17 хувийн өсөлттэй байсан 2010-2011 онд Засгийн газарт, өрх гэрийн төвшинд хуримтлал үүсгэж чадаагүй бодит үнэн байсан. Тухайн үед жилд дунджаар 34-44 хувиар өсч байсан махны үнийг тогтворжуулахгүйгээр Монголбанк инфляцыг дунд хугацаанд зорилтод төвшинд хүргэх ямар ч боломжгүй байсан. Тиймээс  ч инфляцыг бууруулах тогтвортой төвшин байлгах шаардлага үнэ тогтворжуулах дэд  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хүргэсэн.

-Оюутолгой Монголын эдийн засагт огцом тэлэлт авч ирсэн ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн-

2008-2012 онд эдийн засгийн тэлэлтэд онцгой нөлөөлсөн зүйл нь Оюутолгой байсан. Оюутолгой Монголын эдийн засагт тодорхой хэмжээгээр огцом тэлэлт, эдийн засгийн өсөлтийг авч ирсэн хэдий ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн.  Оюутолгойн 34 хувийг тухайн үеийн Засгийн газар 11 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэхүү 11 хувийн хүүтэй зээлийг буцаагаад жилийн үйлчлэлтэйгээр 34 хувь дээрээ нэмээд, зээлийн хүү нэмэгдсэн өрийг  өнөөдөр Монгол Улс төлж байгааг бид санах ёстой. Энэ нь өөрөө валютын хомсдолыг бий болгох үндсэн нөхцөлийг тэлсэн эдийн засагт бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой гаргасан бүтээгдэхүүний үнийг Монголд оруулж ирж чаддаггүй. Харин Оюутолгой зардалд шаардлагатай мөнгө валют хэлбэрээр Монголд оруулж ирж байгаа нь Монголын тэлсэн эдийн засагт байнгын валютын хомсдолыг үүсгэж, инфляцыг өдөөж байгаа нэг хэрэгсэл болж байна. Бидний шүүмжлээд байгаа "Чингис" бонд, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нь өөрөө энэ инфляцыг сааруулсан. Бүр 1.1 хувь хүртэл сааруулсан. Валютын хомсдолын үед эдийн засгийг тогтвортой хямралаас гаргах нөхцөлийг бүрдүүлсэн нь Ардчилсан намын үед авч байсан мөнгөний бодлогын болон эдийн засгийн зөв бодлого байсан гэдгийг өнөөдрийн үйл явц харуулж байгаа. МАН-ын үнэмлэхүй олонх 2016-2018 онд мөнгөний бодлогыг төсвийн бодлого руу шилжүүлсэн. Тэгвэл ийнхүү шилжүүлснээрээ улс орны эдийн засагт ямар бодит үр дүн авч ирэх вэ гэдгийг дүгнэх цаг хугацаа болсон гэдгийг дүгнэх цаг хугацаа болсон" гэсэн юм.


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рр(66.181.161.13) 2017 оны 12 сарын 05

Эрдэнэбатаа худлаа шаагаад байгаарай. АН засаг барьсан 2012-2016 онуудад бондын мөнгийн хэрхэн хувааж идэх вэ гэж толгойгоо гашилгасан болохоос ард түмний амьдралыг бодоогүй. Танай намын УИХ гишүүн, сайд нар болох Женко, Гансүх, Алтанхуяг, Сайханбилэг, Гарамгайбаатар, Фортуна Батбаяр, Баярцогт нар чинь эрүүгийн хэргийн яллагдагч болсон. Удахгүй чамайг ч гэсэн Эрдэнэтийн луйварт оролцсон хэргээр чинь хариуцлага хүлээлгэнэ.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 12 сарын 05

oyutolgoi geh mongoliin gazar shoroond buruu bodlogo yavuulsan an_gegch gadnii etgeeduudiin gar hol urvagch haraal idsen oodgui heseg buleg mongolchuudiin tarisan gai nugel yum.tedend ehk oron baihgui!

0  |  0
Сумын овгор(103.212.116.40) 2017 оны 12 сарын 04

Монголын хөгжилд Оюу-Толгой биш оюун толгойгүй улс төрчид л гай болж байна. Оюу-Толгойн 34%-г зараад хэзээ хэдэн ногоон орж ирэх нь тодорхойгүй ноогдол ашиг гэх бухын доодхийг харж үнэг турж үхэв гэдэг шиг хүлээж суухаар Эрдэнэт үйлдвэр шиг нөөц ашигласны татвараа өндөр аваад сууж байвал улсад ямар их ашигтайг мэддэггүй дуракууд уу?!?!?! Иймхэн энгийн тооцоо хийж мэдэхгүй дуракуудаар төрөө удирдуулж байх ч гэж дээ?!?!?! Үнэхээр гутмаар юм?!?!?!

0  |  0
Иргэн(202.21.106.109) 2017 оны 12 сарын 04

эрдэнэбатаа сангийн сайд байсан золжаргалыг хайцаалаад байх хэрэггүй шалгах хэрэгтэй бол шалгуул энэ чинь төрийн хийх ёстой ажил шүүдээ бүү саад бол чи ер н сайхан холион бантан хутгагч

0  |  0
irgen(66.181.178.232) 2017 оны 12 сарын 04

hudlaa yrij baigaad hulgaigaa yrchihbaa yuniichin une togtbojuulah be barimtaar notlogdood baigaa yum bishuu zoriulaltiin busaar zartsuulsan geed.

0  |  0
poo(150.129.140.196) 2017 оны 12 сарын 04

D.Erdenebat aa haachih haachih ta l chadna shuu mahan tolgoi yum chin

0  |  0
АХ(66.181.188.33) 2017 оны 12 сарын 04

ХААЧААЧ.

0  |  0
Top