МАХН-ын Их хурал энэ сарын 16,17-нд болно

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

2012 оны УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН-тай нэгдэн орж, 11 суудал авч байсан бол 2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр амжилтгүй оролцсон.

Иймээс МАХН-ын Их чуулганыг зарлан хуралдуулж,  МАХН-ын дарга Н.Энхбаяр тайлангаа тавьж, асуудлаа ярих ёстой гэдэг  байр суурийг тус намын  ганц төлөөлөл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэдэнтээ илэрхийлээд байгаа юм.

Хоёр жил тутамд нэг удаа хуралдах ёстой Их хурал найман жил хуралдаагүй нь “МАХН нэг хүний үгээр асуудалд хандаж, шийдвэр гаргадаг боллоо” гэх шүүмжлэл намын гишүүдийнх нь дунд гарч, намдаа шинэчлэл хийх ёстой гэдгийг сануулаад буй.

Тэгвэл удтал дуншсан МАХН-ын Их хурал энэ сарын 16,17-нд Монголын Үйлдвэрчны Эвлэлийн Соёлын Төв Ордонд хуралдахаар тов нь гарчээ. Тэд энэхүү Их хурлаараа  2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаанаа ний нуугүй ярилцахаас гадна, намын даргаа шинээр сонгож, Бага хурлын гишүүдээ шинэчлэн батлах юм байна.


МАХН-ын дарга Н.Энхбаяр  өнгөрсөн хугацаанд намын дүрмээ зөрчиж, Бага хурлын  139  гишүүнийг сольж, оронд нь  өөрийг нь шүтэн биширдэг нөхдийг  томилсон гэдэг. Тиймээс энэхүү хууль бус үйлдэлд өртсөн Бага хурлын гишүүд нь намын даргадаа хариуцлага тооцох асуудал ч энэ үеэр яригдах аж.

Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(82.240.207.112) 2017 оны 12 сарын 06

Намын дүрмэндээ захирагддагүй ганцаарчилсан тоглолт хийдэг эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй урваач шарваач үзэл бодолдоо үнэнч биш Баасанхүү мэтийн хүн хогнуудыг замаасаа хөөн зайлуулах хэрэгтэй. Нам хамт олноо хүндлэхгүй хүн намын дарга болно гээд сэрүүн зүүдлээд байгаа юм биш биз дээ. Баасанхүү байсан газар балаг дуусахгүй эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүн хог болж үлдэнэ дээ. Энэ том намыг эргүү тэнэг хүн арайч үймүүлээд хаячихгүй биз.

0  |  0
Saran(27.123.214.107) 2017 оны 12 сарын 05

Baasankhuugin zuvshdee. 1 huni nam bolj taarj bna uu

0  |  0
Z(27.123.214.107) 2017 оны 12 сарын 05

Zuvuu enkhbayar gej arai l bishee.. Iim nam ch gej haa bhavdee. Urgelj uuriguu shutuulj bh yum genee. Zailj ugvul taarna

0  |  0
ЗОЧИН (122.201.31.23) 2017 оны 12 сарын 05

БӨӨС УСТАН ЗАЙЛАХ БОЛТУГАЙ НЯСЛАЖ ТАСЛАХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА

0  |  0
ЯЛАЛТ (122.201.31.23) 2017 оны 12 сарын 05

ҮНЭН ШҮҮ ҮНЭН ЭКС МАНДАХ БОЛТУГАЙ УРИА УРИА УРИА

0  |  0
зол(122.201.31.23) 2017 оны 12 сарын 05

н энхбаяр л төрийг атгах ёстой хүчтэй лидер хэнч энэ хүний зэрэг зиндаанд хүрч чадахгүй толгой мэдлэг боловсрол удирдлага сэтгэл дутан н энхбаяр улс төрийн өндөр туршлагатай хүн гэдэгийг монголын ард түмэн мэднэ одоо ч хэлдэг юм

0  |  0
зочин(122.201.31.23) 2017 оны 12 сарын 05

2017-онд болох юмуу тэгвэл очноо

0  |  0
ЗОЧИН (122.201.31.23) 2017 оны 12 сарын 05

МОНГОЛЫГ ИХ ӨРӨНД УНСАН БАЙХАД Н ЭНХБАЯР Л ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ӨӨРИЙН ХЭЛЭЭР ОРОСУУДТАЙ ГАР НИЙЛЖ ТӨЛСӨН ТҮҮХ ГЭРЧЛЭН

0  |  0
ЦЭЦЭЭ(122.201.31.23) 2017 оны 12 сарын 05

бөөсөнхүүг төрөөс нэг мөсөн зайлуулах эрх МАХН - байгаа шүү дээ хөөж зайлуул ард бид дэмжиж байнаа экс Н ЭНХБАЯР хэзээч намын даргаар хэвээр байх ёстой ард бид 100/ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА ШҮҮ АНХААР

0  |  0
зочин(202.9.47.177) 2017 оны 12 сарын 04

Баасанхүү хутган үймүүлэгчийг хөөгөөчээ, муу нохойнуудын гар хөл.

0  |  0
zoch(202.9.42.202) 2017 оны 12 сарын 04

baacanhuug turhumd ni butsaaj namaac hacaarai hudlaa yarij hoocon shou hiideg enhbayariig uliraa

0  |  0
Top