Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагатай уулзалт хийв

2017 оны 12 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нартай /2017.12.01/ уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай  холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Уулзалт өнөөдөр үүсээд буй зарим нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилготой юм.  

Уг уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ХЗДХЯ, ГХЯ, ЦЕГ, ОБЕГ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ШШГЕГ болон  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нар оролцов.


Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gochoo(59.153.113.138) 2017 оны 12 сарын 02

haalttai hural hiij mergejliin zasagiin gazariin suuriig tav

0  |  0
Top