Австралид он солигдоход халдлага үйлдэх гэж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

 Австралид он солигдох мөчид халдлага үйлдэх гэж байсан этгээдийг баривчилжээ. Тэрбээр алан хядах “Аль Каида” бүлэглэлтэй холбоотой байсан нь тогтоогдсон байна.

Сүүлийн жилүүдэд террорист халдлагууд газар авч, шинэ жилийн үеэр террорист ажиллагаа гарах болсонтой холбоотойгоор улс орнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон. Австралийн терроризмтой тэмцэх албаны шалгалтаар баривчлагдсан этгээд он солигдох мөчид зэвсэгт халдлага үйлдэж, олон зуун хүний аминд хүрэхээр төлөвлөж байжээ. Залуу Австралийн иргэншилтэй сомали хүн аж. Тэрбээр халдлагаа Мельбурн хотод үйлдэхээр төлөвлөж байсан гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top