Ерөнхийлөгч өө, энэ улсын эрчүүд чинь ууж иддэг улаан хоолой, унжиж явдаг өнөөх хоолойноосоо болж баларч байна шүү

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

Улсын эцгээр сонгогдоод удаагүй ч хаана сууснаа одоо ойлгож байгаа болов уу гэж санаад, иргэн миний бие энэхүү зурвасыг бичиж байна. Энэ улсын эрчүүд чинь ууж иддэг улаан хоолой, унжиж явдаг өнөөх хоолойноосоо болж баларч байна даа. Хүүхэд, нялх, хүний, өөрийн гэж ялгалгүй мунагласан тухай дуулсан л байлгүй дээ. Тийм ч болоод тэднийгээ цаазалж, хорихоо чангатгахаар болж, Хууль зүй дотоод хэргийн Сайдад  саналаа хүргүүлсэн биз. Цаазалж хорьж байхаар, хөнгөлж, агтлачихаж болдоггүй юм уу. Хүний ёсноос гаж гэж бодоод байна уу... Өөрсдөө бүр байж боломгүй зүйл хийчихсэн юм чинь яалтай ч билээ. Олны өмнө зурагтаар ярьж, цэцэрхэж, дуулж хуурдаж явсан нь хүртэл зөнөгийн мунагаар энэ замруу хальтарчилаа.

 Төрийн ордонд дотор ч дотуур хувцасны тухай яриа дуусаагүй байна. “Үр хүүхдэд чинь аав нь болж, өөрийг чинь хайраар тэтгэнэ” гэж худлаа амлаж ээжтэй нь суучихаад өсөхийн тоолонд “өөр нүд”-ээр харсан мунаг хойд эцгүүдийн жинхэнэ нүүр илэрсээр байна.  Урд хилийн наахантай Замын-Үүд суманд найман настай охин хичээлдээ яваад ирэлгүйгээр хорь гаруй хоночихлоо. Бөө зарайн, цагдаа, иргэнээрээ нийлж хайгаад ч олохгүй байна. Үйлс нь хазайчихсан улс юм даа тиймээ. Хэн нэг нь барьж хориод өөрийн эрхээр тамлаж суугаа болов уу, аль эсвэл...Бодохоос хүйдэс төрөх юм, Ерөнхийлөгч өө... Энэ олон хүйтэн сэтгэлтнүүдийг яамаар ч юм бэ дээ. Тэглээ гээд эднийг гэсгээхээс өөрөөр яалтай. Одоо гадаад ертөнцөд Монгол эрчүүдийг тань шиг бахим сайхан мөртлөө архи ууж, үр хүүхдээ хүчинддэг л гэж ойлгож эхэлж байгаа байх даа. Та л их ичих нь дээ.

Таныг дуурайж бөх болоод арлын Японд очсон сумочид чинь ойрноос чих хангинуулаад эхэллээ шүү дээ, Ерөнхийлөгч өө. Улсын эцэг хүн байна даа, тэдэндээ нэг хэлнэ байгаа. Аварга, арслан болоод ч томоожихгүйдэг шүү.  Пивоны ч юмуу, сөжүний ч юмуу шилээр баахан гөвшиж орхижээ дээ, нэгнийгээ. Хүний нутагт усыг нь уувал ёсыг нь дагадгийг хэн ойлгуулах вэ, Ерөнхийлөгч өө. Өмнөх нь хөөгдөж ирээд одоо таньд зөвлөж суугаа байх шүү, нээрээ. Тэгэхээр бас та нөмөр нөөлөгтөө авч таарах нь дээ. Тамгын газарт тань тэгээд багтах л байгаа даа. Орон тоо гаргаж таарах нь дээ. Хөөгдөөд ирвэл буц гэх газаргүй биз дээ.  Ар гэрийхэнтэй нь уулзана гэх нэрийдлээр ирсэн японы сэтгүүлчид их ууртай буцсан байх шүү. Аргагүй шүү дээ, Сумодоо төрсөн бие шигээ хайртай улс чинь. Нэр хүндийг нь унагасан сумочдын ар гэрээр ороод гудас хөнжлийг нь эгээтэй онгичилгүй эргэсэн дээ. Эрт үеийн өс хонзон ч цээжинд нь зангирч явдаг улс байлгүй. Харин тэр  сэтгүүлчид очсон хойноо “Архичдаар дүүрэн Монгол орон” гээд төрсөн улс орныг чинь гөвж өгсөн байна билээ дээ, Ерөнхийлөгч өө! Олж үзсэн үү ингэхэд?

Манай хэд ч өгсөн мөнгөөр нь гударч орхиод, эгээ л улсын эзэн, лусын хаан шиг “бид нар чинь  хусаж өгнө шүү дээ...” гээд л дальтарч өгсөн байна билээ дээ, эцэг минь.  Өөрийг чинь айлчлаад очихоор “архичдын аав явж байна” гэх байх даа. Хубилай хааны байлдан дагууллын үед болоод Халх голын дайны үеийн толхилцооноос үүссэн шарх сорви нь аниагүй байдаг ч юм билүү. Их л хорсолтой нэвтрүүлэг харагдсан. Өчигдөр уржигдархан ахиад хэдэн сэтгүүлч дурангаа үүрчихсэн хэн нэгэн сумоч бөхийн ар гэртэй уулзуулаад өгөөч гээд хэд хоногийн өмнө хэвлэлийн хурал хийсэн байраараа гүйж яваа таарсан. Орой үдэш хамаатан садных нь хаалга үүдийг балбаад ярилцлага авна гэж шаваад салахгүй байгаа сураг дуулдсан шүү. Олдохгүй бол, “хоосон буцахаар...” гээд өнөө хэдэн архичин "найз"-даа мөнгө өгч архидуулаад, архируулаад л... ”Архичдаар дүүрэн Монгол орон-2” гээд нэвтрүүлгээ цацах байх даа, Ерөнхийлөгч өө...

 Улаан хоолойнууд ч дүүрч, услаад байдаг эх ундаргыг нь хаах багасгах, арга нөхцөл байна уу, ерөнхийлөгч өө!!! Яагаав нөгөө таны нэр дэвшиж гарч ирсэн намын хэний АПУ, ... энэ тэр гээд байдаг даа, ерөнхийлөгч өө. Байж л байг уу?

 


З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гангаа(103.194.176.98) 2017 оны 11 сарын 30

Монголчууд энэ Цагаачдын орон гэгдэх Америк Ардчилал эрх чөлөө Чөлөөт ертөнцийг Капиталист нийгмийг аль 27 жилийн өмнө Монголын ард түмэн эргэлт буцалтгүй сонгосон сонголт шүү дээ. Мэдээж Монголчууд ийм нийгийг хүсс эн хэрэг

0  |  0
Zochin(110.70.53.60) 2017 оны 11 сарын 30

Gal tvimer garahad, bagsh nar tsalin nemvvleh ajil Haylt zohion baiguulah.hvvhed alga boloh,hvchingin hereg .ene bvgdig.zohitsuulaad amas hiv vv vgvi yu bas sumo yu ve ? Elbegdorj erunhilug ch er nb ulsin hangamjid baihaar yu hisim boloo.

0  |  0
Монгол сонгогч (27.123.214.125) 2017 оны 11 сарын 30

Үнэн шүү. Тэгээд байж л байг уу?

0  |  0
Zochin(112.72.11.115) 2017 оны 11 сарын 29

Nergesen hoino ni hashgirav gej. . . Erthen helwh ni yaav da

0  |  0
Irgen(90.235.77.129) 2017 оны 11 сарын 29

Ajlaa avad 2-3 sar bolj bgaa huniig muuhai bolgoj harahduulah bohir argaar bichjee, tegvel urid uridiin eronhiilogch bur huzuuguidorj s ehleltei bizdee , emh zambraagui, ene ih huchirhiilel , tsaaziin yliig ugui hiil olon horigdold orshool uzuulj , avilalga, offshore edgeeriig haruitslagiig elbegee s asuuj hariutslaga tootsoh estoi

0  |  0
Овгон(178.162.8.66) 2017 оны 11 сарын 29

Урд хол нь будэрхэд хойд холийг нь цохив гэдэгч болж байна.Ийм байдалд оруулсан урьдах еронхийлогч нараас илуу энэ хунийг шуумжлэх нь зов уу?Ямарч их сургууль дуургэсэн боловсролтой нь гараад богино хугцаанд сайжруулж чадах уу?Жаахан хулээцтэй зовийг нь дэмжиж хогийг нь ундэсээр нь таслах хэрэгтэй.Хогийн урагмалыг ундэсээр нь тасалахад цаг хугцаа зов ажиллагаа хэрэгтэй.Яарвал даарах гэдэг хулээцтэй хандаж хэрэгтэй!Янз бурээр муулаад байгаа хумуус гадны буюу дотоод хогын урагмалтай холбоотой байх,Монгол хуний уужуу тайван ухаанаар сэтгэх цагт юм болгон сайжрахгуй цагийн эхлэл болжээ.

0  |  0
ЗОЧИН(202.9.44.65) 2017 оны 11 сарын 29

МОНГОЛЧУУД УХААРЧ АМЬДРАХ ЦАГ НЬ БОЛСОН АЛЬ ЮМ БОЛГОН ЭЦЭГ ЭХЭЭС УЛАМЖИЛЖ ИРСЭН ЭНЭ САЙХАН УЛС ОРНОО, БАЯЛГАА ГАДНЫХАНД ХЯМДХААН НАЙМААЛЧИХААД ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ ГУЙЛАГЧИН БОЛЖ ШИЛТЭЙ УСАНД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛЖ ҮР ХҮҮХЭД ХОЙЧ ҮЕСЭЭ ГУТААН ДОРОМЖИЛЖ СУУХ ВЭ ДЭЭ ТӨРД ГАРСАН БАЯЧУУДЫН ГАРЫГ ХАРВАЛ ЮУ Ч БҮТЭХГҮЙ ТА НАР ӨӨДЛӨХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ ГУЙЛАГЧИН ЦАРАЙЛААД Л БАЙЖ БАЙ ТЭР ХООРОНД БИД ЖААХАН БАЯЖААД АВАЯ ГЭСЭН МАЯГААР Л АЖИЛЛАДАГ ГАДНЫ БАРАГ ТОСГОНД 3 ХАН САЯ ХҮНИЙГ ӨӨД НЬ ТАТААД АВААД ЯВЖ БОЛЖ БАЙХАД БҮХЭЛ БҮТЭН МОНГОЛ УЛСЫГ ТА ЯАЖ ИНГЭЖ ЯДУУРАЛД АВЧ ЯВЖ ЧАДАЖ БНА АА ГЭЖ ЭЛБЭГДОРЖИЙН ЖИШЭЭ ...

0  |  0
Мgl(66.181.184.236) 2017 оны 11 сарын 29

Энэ ёоозоор бол үхэр монголчууд бид удахгүй сөнөж, уусаж, харийн хүний гудас дэвсгэр, боол болж дууснааааа за. Төр, төрийн тэргүүн нь 76 үхдэггүй малтай, мал нь мангар, өсөж дэвжих ямар ч ШААНСГҮЙ. Түй чёрт. Үхэж далд орморууд. Ард түмнээ хараасай. Эд нар хүн бишээ. Малаас дор малнууд

0  |  0
Od(94.234.39.143) 2017 оны 11 сарын 29

Baruunii negen irgend bi bayarhaj baisan san. Manai momgolchuud olimpod zunduu alt , mungun medali avsan geed. Tanaih eruusuu medali avsangui gesen chin uuduus tanai mongolchuud golduu zodoonii sportoor terguulj bna. Zodoldoh durtai humuus bolohooroo gej baisan shuu! Bodohod unen l baigaam. Delhiid terguulj baigaa ni boks, bukh, judo geed dandaa zodoonii turuluur yum bnlee shdee! Uur turuld baihgui manaihan . Hungun atelik, usan sport, tsana, uran gulgaltiinh gevel baihgui yu ch ugui ter talaar!

0  |  0
ЗОЧИН(103.26.193.206) 2017 оны 11 сарын 29

Тэгэхээр монгол хүн архийг огт хэрэглэхгүй болвол бүгд эрүүл элэгтэй,өөрийн гэсэн ухамсар ёс суртахуунтай болох байхаа.Архийг зүй зохистой хэрэглэж чадахгүй бол бүр хорьж хуурай хуультай болоё.Өөр арга байхгүй байхаа.Ммөн монгол хүн бүр ажил хөдөлмөртэй бол архи хайгаад явахгүй байХ Л ДАА.......

0  |  0
Иргэн(202.179.25.112) 2017 оны 11 сарын 29

Нийгмийг хамарсан оюуны хоосрол хэт газар авсных, онготэй монготэйг тахин шутэж тэдэнд бохолзож зусардаж бухнийг зоосны нухээр харж ирсний гайгаар нийгэмд шударга ёс алдагдаж хумуусийн ёс суртахуун доройтож ядуурал газар авч баян хоосны ялгаа ихсэж хууль дурэм гажуудаж хуний мон чанар угуй болж авилагч хулгайч худалч, хучирхийлэгч алуурчид , хуний наймаа , архичид биеэ унэлэгчид , амиа хорлогчид гээд бухий л муу муухай болгон нийгмийг айдас хуйдэст автуулж бн Агаар, ус , хорсоо хардаа аймшиг 3 Бид ядаж л ирээдуй болсон ур хуухдээ эрхэм баян эруул монгол хун байж эрдэм номыг шутэгчид болгоё!!!

0  |  0
зочин(103.26.193.206) 2017 оны 11 сарын 29

Өчигдөр оройны оросын нэгэн сувгийг үзэж байтал ОХУ-ын хэмжээнд явагдсан гэмт хэрэг зөрчлийн тухай судалгааг танилцуулахад 1-рт Тува,4-рт Буриад,дараа нь Амур муж,Ар Байгалийн тойрогууд улсдаа тэргүүн байр эзэлж байхыг үзүүлэв.Энэ юу вэ гэхээр хамгийн хөгжил муутай,алслагдсан,хоцрогдсон муж тойрогууд байна.Энд архидалт маш их.Тиймээс гэмт хэрэг гарах нь мэдээж юм.Бас нэг нэвтрүүлгээр нь азийн ард түмний элэг европ хүмүүсийнхээс тэс өөр,өөрөөр хэлбэл архи уухаар элэг нь архийг задалж чаддаггүй тиймээс азичууд маш амархан арх инд автаж,ордог талаар ярьж байсан.

0  |  0
irgen(202.9.42.170) 2017 оны 11 сарын 29

АРХИ УУЖ, ДУУ ДУУЛАЖ , БӨХ БАРИЛДАХААС ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДАХАА БАЙСАН ҮХЭР МОНГОЛЧУУД

0  |  0
Зочин(202.179.25.112) 2017 оны 11 сарын 29

Улс оронд оюуны ядуурал ялзарал хэт их газар аваад онго монго материаллаг сонирхол давамгайлаад ирэхээр хуний мос чанар муудаж хун торхт араатнууд олширч байгаа юм Онготэй монготэйг шутэж тэдэнд бух тувшинд давуу эрх олгож бухнийг зоосны нухээр хардаг болсны гай Энэ ужиг гайнаас уудэлтэй бухий л муу муухай болгон нийгэмд нуурлэж бн шударга бус явдал , хулгайч худалч, дээрэм тонуул, хучирхийлэгч алуурчид, архичид биеэ унэлэгчид,хуний наймаа , амиа егуутгэх гээд л ямар аймшигтай юм дурдаад байвал дуусахгуй их сорог зуйлс ховрох нь Арай л биш бнаа Агаар, ус, хорс ямар бгааг хар гамшиг3

0  |  0
зочин (66.181.185.66) 2017 оны 11 сарын 29

Үнэнийг бичсэн захидал байна. Мундаг бичжээ. Дагвадорж далдгар уншаад жаал далдгана х биз дээ

0  |  0
Zochin(66.181.187.38) 2017 оны 11 сарын 29

Arhidalt herees heterlee.Bodlogo yavyylah tsag ni boljee.yasan ni ih arhi yildverlegtsei ium.

0  |  0
зочин(122.201.22.222) 2017 оны 11 сарын 29

Улс орныг удирдана гэдэг зангараг гэж нэг юм бий.Жишээ нь Ерөнхий сайд асан СОДНОМ гуайг яалтч үгүй зангаргатай хүн гэж хэлнэ.Харин таныг бол юуч гэх юм бэ дээ.Нөгөө Батэрдэнэд бөх хүн өөрийгөө боловсруулах цаг байдаггүй гэж хэлсэн үг одоо өөрт чинь яг тохирч байнадаа.Ийм боловсролтой ийм мэдлэгтэй,ийм яриатай хүн монголын ерөнхийлөгч байна гэж байхгүйээ.Монголын түүхэнд ч тань шиг хаан, төрийн тэргүүн нэгч байгаагүй шүү Та нэгийг бодох юм бишүү.Танаар удирдуулаад монгол улс улам л хойшоо ухрахаас урагшаа нэгч алхахгүй юм байна гэдгийг эрхбиш ухаармаар.Бас дээр нь таны тамгын газрын дарга ...

0  |  0
Халдун(66.181.187.254) 2017 оны 11 сарын 29

Булай явдлыг өөгшүүлсэн бузар вэ яасан Говь муухай

0  |  0
Top