Улс төр ингэж өрнөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

Улс төрийн тогтвортой байдал бол Монгол улсын хөгжлийн үндсэн нөхцөл. Улс төр үндсэндээ тогтворжих, 2020 он хүртэл УИХ нь урдах ажлаа Засгийн газар нь өмнөх зүйлээ хийх боломж нөхцөл бүрдлээ. МАН 28-р их хурлаа хийж шинээр сонгогдсон дарга У.Хүрэлсүх намын бүлэг дэх 32, 33 гэдэг яриа энэ цаг мөчөөс эхлэн үгүй боллоо гэж хэлсэн. Намын даргын хувиар ингэж хэлсэн нь хэрэгжих бүрэн магадлалтай юм. МАН одоо зангидсан гар шиг нэг цул болж байна. Яагаад гэвэл У.Хүрэлсүх ерөнхий сайд, намын дарга гэсэн давхар албан тушаалтай болсон нь түүний хүч чадлыг улам нэмэгдүүлж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Электронууд цөмийг тойрон зөвхөн нэг орбитоор тогтвортой эргэлддэг нь физикийн хууль. Физикийн хууль бол байгалийн хууль юм. Яг үүн шиг МАН-д У.Хүрэлсүх гэсэн цөм бий боллоо. Эдийн засаг ч ирэх онуудад сайжрах дүр зураг тодорч эхэллээ.

 Харин энэ нь сөрөг хүчин болсон АН-д таалагдахгүй байна. Мэдээж тэд 2020 онд ялахыг хүсэж байгаа. Энэ зорилго биелэгдэх үндсэн суурь нөхцөл нь МАН хуваагдах ёстой, эдийн засаг муудах ёстой байв. УИХ дахь бүлэг нь хуваагдаж хэрүүл тэмцэлдээ туйлдан ард түмний дунд нэр хүнд нь унах ёстой байлаа. Гэтэл МАН-ын их хурлын дараагаас байдал биш болж эхэлсэн. Тиймээс одоо МАН руу хэрүүлийн алим шидэх хэрэгтэй. Тэр нь олон нийтийн дургүйцлийг хүргэдэг танил сэдэв болох оффшор. Огт цензургүй нэвтрүүлгийн ээлжит дугаар зурагтаар гарлаа. Цаад зорилго нь тодорхой. Сү.Батболд болон МАН ын хэд хэдэн хүн оффшорчин  болохыг  “нотлоод” дараа нь МАН-ын шударга оффшоргүй нэг хэсэг нь АН-тай нийлэн Сү.Батболд болон түүний нөхдийг буруутган пүү паа болох, улмаар МАН хагарах.

 Аливаа асуудал шүүхээр шийдэгдээгүй байхад элдэв үзэл суртлын нэвтрүүлгээр балбаж байгаад нийгэмд итгүүлж орхидог өнөөх танил технологи нэвт шувт үнэртлээ. С1 телевизээр ямарваа нэг асуудал хөндсөн “ямар ч цензургүй” нэвтрүүлэг гараад эхлэхээр ард нь улс төрийн нэг нүүдэл нуугдаж байдаг нь хэн хүнд танил болсон зүйл л дээ.

 Гэвч МАН-ынхан одоо бүгд нэг завин дээр суусан гэдгээ мэдэхтэйгээ. Гаднаас шидсэн ямар чулуу, ямар зорилготой гэдгийг харж байгаа. Иргэд ч юманд амархан хууртахаа больж хэрсүүжсэн байна. Чин шударгуу царай гарган чанга дуугарч байгаа гишүүний ард хэн ямар төлөвлөгөөтэй байгааг амархан мэдчихдэг болсон. Уг нь жирийн ард иргэд бол дээдсүүдийг улс төржихийг биш улсаа хөгжүүлж ажил хийхийг л шаардаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэтээс(43.228.128.186) 2017 оны 11 сарын 29

...нэг завин дээр суусан гэж ХУЛГАЙЧуудаа хамгаалаад байвал 2020 онд унах нүхээ малтаж байгаа гэж болно ,үүнийг Хүрэлсүх тооцоолж байх ёстойдоо...

0  |  0
МАН (202.21.100.210) 2017 оны 11 сарын 29

2020 МАН угаасаа ялах нь тодорхой ардчилсан нам бол зайлаа эдийн засагийг мөлхүүлээ биз дээ

0  |  0
Иргэн(66.181.180.168) 2017 оны 11 сарын 29

2020,2021 оны сонгуулиудад МАН ялах нь гарцаагүй боллоо. Тэр хооронд 3 дахь хүчин гарч ирэх нь тодорхой. АН-с 2-3 нам тасарч гхрна. Тэгэхээр АН улс төрийн тавцангаас арчигдах нь тодорхой болж байна даа?!?!?!

0  |  0
ттт(43.242.243.48) 2017 оны 11 сарын 29

оффшорт нуусан монгоо оруулаад ир , талыг нь улсдаа ог тэгээд л болоо . Хэийгч шоронд хийж бух хоронгийг нь хурааж хэрэггуй байхаа 37 он биш. Харин ийм зоолон болзолыг зошоорохгй бол хуу хураа шоронд хий

0  |  0
huuhee(139.5.217.122) 2017 оны 11 сарын 28

SONGUULIIN UNDER DEER TAMHI TATSAN ZORIGTIIG AHMADUUD BUULGADAG N INEEDTEI SHUU

0  |  0
Батболд МАН -н яр (71.205.205.26) 2017 оны 11 сарын 28

МАН цэвэрших хэрэгтэй хулгайч С . Батболд,цогтбаатар нараас утэр тургэн салах хэрэгтэй

0  |  0
zochin(103.229.120.98) 2017 оны 11 сарын 28

Evtei baih. namin ev negdel, unet zuil neriin door offshorchid. avilgachid. turuus tursun terbumtanguudtaigaa ergen negdej neg tsul bolloo gej ard olniig munhruulan jujiglej bgaad uneheer haramsaj ba.Hedhen honogiin umnu esreg tesreg bair suuritai bsan bulguud yamar erkh ashig deer ingej negdej ba. zuvhun erkh medel alban tushaal. hulgai luivrin shantaaj l zangidaj ba uls ornoo ard tumnee gesen yum ba u

0  |  0
иргэн(103.229.121.155) 2017 оны 11 сарын 28

Хэрвээ энэ нэвтрүүлэгт гарч байгаа баримтууд үнэн бол Монголоос өөр улсад эх орныхоо эрдэс баялгийг хулгайлж офшорт хийсэн Сү. Батболд, Цогтбааиар мэтийн улс төрчдөд маш хатуу шийтгэл ногдуулах нь тодорхой.

0  |  0
Amar(202.179.27.121) 2017 оны 11 сарын 28

Энэ Мөнхбаясгалан гэж нэг юм Женкод бүх юмаа худалдчихсан болж таарлаа даа.

0  |  0
Зочин(59.153.114.184) 2017 оны 11 сарын 28

Мөнгөө оруулаад л болоо ш дээ юун сүртэй улс төр вэ

0  |  0
-r horoonii undur na(202.9.42.244) 2017 оны 11 сарын 28

MAN-iin shudraga yneniig togtoogchid hulgaichid,tusbiin munguur tursun ter bumtanuud oligarhuud oppshorchidtoigoo neg zabin deer suuchihsan bololtoi.Yndsendee 2-r eelj hoolondoo orcon bolloo.Mongolchuud UIH-iig taraaj MAN-aas salah tsag irjee.

0  |  0
Иргэн(66.181.189.126) 2017 оны 11 сарын 28

Оффшор чинь хол явахгүй ээ?!?!?! Горьдсоны чинь гарз?!?! Харин ч Ерөнхийлөгчийн чинь нэр хүнд навс унаж эхэлж байна?! Хүрэлсүх, Нямка, Хүрэлбаатар нар нийлээд эдийн засгаа сэргээгээд, луйварчидтай хариуцлага тооцоод эхлэхээр Ерөнхийлөгчийн сонгууль ээлжит бусаар явах болов уу?!?!?!

0  |  0
зочин(66.181.188.132) 2017 оны 11 сарын 28

Офшорт хөрөнгөө нуусан эрхмүүд МАН-д байгаа нь үнэн. Тэд л эх орынхоо баялгийг худалдаж хууль бусаар хөрөнгөжсөн нь үнэн.Ийм хулгайч нар шургалсан, ард түмнээ ядууралд хүргэсэн учраас бид итгэдэггүй. Худлаа эх оронч гэж цээжээ дэлдээд хэрэггүй, ялын тавцанд очвол таарна. Төр өөрөө цэвэрших хэрэгтэй. харж байя. Чадахгүй бол бид хийнэ.

0  |  0
зочин(43.250.126.130) 2017 оны 11 сарын 28

Ингэж бичээд эхлэхээр л нөгөө хагаралыг удам өөгшүүлж байна.Эрхэм ерөнхийлөгчөө түүний багийнхан АН нхан хүмүүсийг ажлыг нв хийлгэ.Саяны сонгуулиар та нарын зохион байгуулсан пиар ажил чинь явцгүй болсон бид эвтэй хүчирхэг улс баймаар байна. Ард түмэн бид хагарч хуваагдаж талцмааргүй байна.хүсэх юм энэл байна

0  |  0
Top