МАН-ын генсекийн эрх дарх нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

  Улс төрийн ууган хүчин болох МАН өнгөрөгч долоо хоногт 28-р Их хурлаа хийж,  намын дарга, удирдлагуудаа шинэчилж, намын дүрэмдээ  өөрчлөлт орууллаа. Хуучин дүрмээр  "Намын дарга нь Удирдах зөвлөлөө даргалах"  буюу   намын ерөнхий нарийн бичгийн дарга нь  цагаан байрны ажлын аппаратын дарга хийж ирсэн бол энэ удаагийн өөрчлөлтөөр ЕНБД намын Удирдах зөвлөлөө толгойлж,  удирдах зөвлөлөөс гарах улс төрийн болон бусад шийдвэрийг  хариуцаж гаргах эрх нь нээгджээ.

Түүнчлэн намын даргын хэмжээлшгүй эрхэнд хязгаарлалт тавих, шинэчлэлийн бодлогыг нь дэмжиж ажиллах гээд олон зүйл дээр эерэг, сөрөг өөрчлөлт орсон байна.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top