НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн төсвөөр завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

 НИТХ-ын дийлэнх олонхийг бүрдүүлсэн Нийслэлийн удирдлага хурлын дэгээ барихгүй гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж буй ажээ. Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр НИТХ өнөөдөр хуралдсан юм. Нийслэлийн төсвийг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан хэлэлцэх ёстой. Гэвч Үндсэн чиглэлийн батлагдсан хувийг төлөөлөгчдөд өгөөгүй байгаа аж. Мөн ажлын 3 хоногийн өмнө төлөөлөгчдөд төсвийн төслийг өгөх ёстой боловч баасан гарагт ажил тарсан хойно 20:35 минутад бүлгийн ажлын албанд өгсөн байна.

АН-ын бүлэг “АН-ын бүлгийнхэн төсвөө хугацаанд нь батлахыг дэмжиж байна, гэхдээ  нийслэлчүүдийн бүтэн жилийн амьдралыг шийдвэрлэх төсөв хэлэлцэхэд хариуцлагатай хандах ёстой, дэгээ барьж хуралдья, Үндсэн чиглэлийг төлөөлөгчдөд ирүүлсэний дараа хэлэлцье, харин гамшгийн хэмжээнд хүрээд байгаа Агаарын бохирдлын асуудал ямар түвшинд байгаа, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар төсөв хэлэлцэхээс өмнө хэлэлцье” гэдэг санал гаргажээ.

АН, МАН-ын бүлгийн дарга нар зөвшилцсөний эцэст НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу маргааш өглөө хүртэл АН завсарлага авав. Харин агаарын бохирдлын асуудлаар НИТХ-ын хуралдаан үргэлжилж байгаа юм.

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top