Ж.Амарсанаа Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанааг ажлуулахаар болсон байна. Ерөнхийлөгч түүнд өнөөдөр үнэмлэхийг нь гардуулан өгсөн байна. 

Ж.Амарсанаа нь 2008 оноос Хаппи Веритас элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захирал, Монголын Анагаах Ухааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөх болон Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байжээ. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нь ямар нэгэн цалин хангамж авдаггүй байна. 

Боловсрол:  

- 1996 онд Оточ Маарамбын Дээд Сургууль төгссөн 
- 1996-1997 онд АУИС-д магистр 
- 1997-1998 онд Оточ Маарамба Дээд Сургуульд онолын багш 
- 1998-2000 онд Токиогийн Их Сургуулийн дотрын тэнхимд судлаач 
- 2000-2002 онд Токиогийн Их Сургуульд Эрүүл мэндийн шинжлэх ухааны магистр 
- 2002-2006 онд Токиогийн Их Сургуульд Анагаах Ухааны доктор 
-Төвд, орос, англи, япон хэлтэй.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.24.2) 2017 оны 11 сарын 27

amarsanaad amjilt mundag zaluu

0  |  0
Зочин(103.57.93.59) 2017 оны 11 сарын 27

Тийм байлгүй дээ өндөр боловсролтой зүрх сэтгэлтэй залуусаа аль болох их ашиглаасай

0  |  0
Top