МАН-ын талцал, хуваагдал нь намын даргын суудлаа Ерөнхий сайддаа өгөөгүйн гор юм

2017 оны 11 сарын 17

 

Парламентийн засаглалтай улс оронд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байдаг. Энэ бол дэлхийн жишиг. Дэлхийн улс төрд тогтсон энэ дэг жаягийг МАН эвдэж УИХ-н даргадаа намын даргын суудлаа өгсөн нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “амьгүй албат” болгосон юм. 2016 оны сонгуулиас хойш МАН-ын хийж буй алдаа бүхний эх үндэс нь энэ. Энэ муухай гор нь Засгийн газраа огцруулснаар дууссангүй. Өнөөдөр үргэлжилж, нам нь бүтэн үлдэх эсэх тухай яригдаж эхэллээ. Энэ бол 100 жилийн түүхтэй МАН-д эмгэнэл.

Хэрэвзээ, Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат намын даргын албаа давхар хашаад явсан бол Монгол улсад үнэхээр хэрэгтэй байлаа. УИХ-ын гишүүд нь Ерөнхий сайдаа нохойноос дор үзсэн өнгөрсөн жилийн хугацаанд МАН дотор оюун ухаант хүн байгаа юм уу, бид ямар хүмүүсийг төрд сонгочихсон юм бэ хэмээн ард түмэн өөрийн эрхгүй гаслахад хүргэсэн юм. Өнөөдөр Монголын улс төрийн тогоонд МАН-ын Их хурал гол сэдэв боллоо. Учир нь энэ их хурлаас гарах нэгэн чухал шийдвэр намын даргыг сонгох үйл явц юм. Үүнд жирийн гишүүдээс нь эхлээд жирийн иргэд ч чих тавьж, анхаарлаа хандуулж байна. Учир нь намын даргаар Ерөнхий сайд нь  сонгогдож чадахгүйд хүрвэл энэ төр засаг эргээд л бантан болно. Итгэл найдвар дахиад мөхнө.

Дэлхийн улс төрийн зарчим ийм байхад МАН-ын зарим эрх мэдэлтнүүд яагаад хэн ч биш нэгнийгээ заавал намын даргаараа сонгох гээд байгаа юм бол. “Номхон тэмээ ноолоход амар” гэдэг зарчим МАН-д хэдий болтол үйлчлэх юм бол. Энэ зарчмаараа цааш явбал энэ нам нь сөнөнө гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бол. Ерөнхий сайддаа намын даргын албаа өгөөд явах нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, амалсанаа биелүүлэхэд хамгийн найдвартай хувилбар биш юм уу. Энгийн гишүүн ч ойлгох энэ зарчмаас хазайж, сул гишүүнд намын даргаа өгөх зайлшгүй шалтгаан нэр бүхий эрх дархтангуудад нь байгаа бололтой.

   Зарчмын хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үймээн бужигнааны үед УИХ-ын гишүүдээ зөв эрэмбэнд нь оруулах, намын дүрмээрээ зохицуулах, бүх гишүүдээ эв нэгдэлтэй байлгах үүрэг хүлээсэн гурван л хүн МАН-д байсан. Мэдээж нэгдүгээрт намын даргын үүрэг роль. Хоёрдугаарт УИХ дахь намын бүлгийн даргын үүрэг. Гуравдугаарт Ерөнхий сайд байлаа. Гэвч ерөнхий сайд нь хэн ч биш болж түүний үг үнэ хүндгүй болсон. Намын дарга нь Ерөнхиийлөгчийн сонгуульд ялагдсан нь нөлөөгүй болоход хүргэсэн. Харин Их хурал дахь намын бүлгийн дарга Д. Хаянхярваад бүгдийг эмх цэгцэнд оруулах үүрэг хариуцлага албан ёсоор байсан ч тэр юу ч хийж чадсангүй. Ингээд дийлэнх нь дайчин зоригтой У.Хүрэлсүх рүү налах шиг боллоо.

Нөхцөл байдал нэгэнт иймдээ хүрсэн үед нөлөөгөө алдсан хүмүүс намын Их хурлыг эцсийн боломж хэмээн харж намын даргын суудлаа дахиж авахаар улайрч эхэлсэн нь энэ намыг дахиад л дүрэмгүй, зарчимгүй, 210 мянган гишүүнээ нохойноос дорд үзсэн, МАН-ыг өөрсдийнхөө албан тушаал, эрх мэдлийг хадгалж үлдэх оромж мэт харуулж эхэллээ. Дэлхийн 200 улс орны дотор парламентын засаглалтай аль улс нь сул гишүүнээр намынхаа даргыг тавьж байхыг харсан юм бол. Монголоос бусад нь Ерөнхий сайддаа намынхаа даргын албыг давхар хашуулаад явж байна шүү дээ.

М.Дүгэр

Эх сурвалж: Өдрийн сонин



Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.233) 2017 оны 11 сарын 18

Намын дарга ЕС байхгуй бол одоогийн нохцолд болохгуй гэдгийг харлаа ЗИКА -сайханбилгийг,МИЕЭ-Эрдэнэбатыг тоглоом болгосон шуу

0  |  0
Baatar ajildaa orj(27.123.214.94) 2017 оны 11 сарын 17

Gavyaat uyaach baatariin PR uu??

0  |  0
nasaa(122.201.21.72) 2017 оны 11 сарын 17

Erenkhii said zaaval namiin darga bna gesen khuuli khaana bna zugeer l gadaadiin khuulbar shuu dee kharin namiin darga tusdaa baival namiin bodlogoo bolovsruulaad suuj baij bolno shu dee. Mongol ulsiig khuulbar setgelgeetenguud l ballaj bna shuu

0  |  0
Зочин(66.181.176.32) 2017 оны 11 сарын 17

Хүрэлсүх үү модон сүх үү харах л болж дээ

0  |  0
Зочин(138.197.183.212) 2017 оны 11 сарын 17

Хүрэлсүх намын даргаа ч хийгээд, засгийн газраа ч удирдаад аваад явсан дээрдээ

0  |  0
Хуучин зам(66.181.183.87) 2017 оны 11 сарын 17

1990 оны хахир хавар Монголд ардчилал гэж цогтой нь аргагүй хашгарч явсан залуус цагаан хоолой барьчихсан өнөөгийн засаг төрийн тогтолцоо маш буруу. нам нь төрийнхөө дээр гарчихсан нам төвтэй төрөөс болж удирдлага хэт төвлөрч нэг хүний гарт орж дарангуйлал бий боллоо гээд хичнээн ч орилов доо, Үүнийг мартаагүй одоо амид сэрүүн байгаа олон хүн бий.Ингэж хэдэн жил будилж явснаа гэнэ л ялсан намийн дарга нь ерөнхий сайд болох юм болчихов оо. Тэгснээ л 2012 оны сонгуулиар АН олох болж засаг төрийг барих болсноор их хурлийн дарга З Энхболд болж төд удалгүй намийн даргаа авснаар энэ зам гарсаан.

0  |  0
11(122.201.20.157) 2017 оны 11 сарын 17

khurelsukhed erh medliig n ogchihwol yadaj l hytadaas haraat bus bna,,,, eh ornooo bodoo ta nar... bitgii sanal suudliin heruul hj bai...

0  |  0
Top