Б.Хурц “Цааш нь ярьчих уу, Ерөнхийлөгч өө!” гэх үү...

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

 

 “Би одоо цааш нь юм ярих уу, хэрэггүй юу, гишүүн ээ?!” гэх үгийг Аюулгүй байдал, гадаад харилцааны байнгын хорооны хуралдааны үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлж, “трэнд” болгов. Дээрх үгийг хэн хэнд хаягласаныг олон нийт нэгэнт мэдэж байгаа болохоор нэмж тэмдэглэх илүүц биз. Ямартаа ч Аюулгүй байдлын байнгын хорооныхон Б.Хурцын өөдөөс “амыг нь таглачихаар” олигтой үг чулуудаж чадалгүй байсаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын суудал руу зүтгүүллээ. “Улс төрчдийн ноцтой баримтаар дүүрэн хар авдар зайдагнадаг” хэмээн хочлогддог Б.Хурцын зам ийн засагдав. Гэвч нэг мөр шулуудчихаагүй байна. Түүний өмнө УИХ-ын чуулган гэх том даваа байв. Өөр нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн дэвшүүлээд буй Нээлттэй сонсгол байсан. Гэвч УИХ-ын гишүүд энэ асуудлаас татгалзлаа. Ер нь бүхэл бүтэн Төрт улсын ТЕГ даргаар ажиллаж байсан хүн хариуцлагагүй мэдэгдэл хийж, өөрийн эрх ашгийн төлөө  шантааж хийж буй нь гэмт хэргийн шинжтэй гэмээр үйлдэл болсонд олон нийт дургүйцэж буй.

 “Болд гишүүн ээ, та Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хойд Солонгост зэвсэг шахсан. Түүний 300 мянган долларын нэхэмжлэл ирсэн байгаа. Өөрөө төлөөрэй” гэсэн утгатай үг чулуудсан. Зэвсэг шахсан юм бол яагаад, Л.Болдоос төлбөр нь нэхэгддэг билээ... Ямартаа ч тэрбээр хариуцлагагүй, үүргээ ухамсарлаагүй “тагнуулч” гэдгээ илчиллээ. Улс хоорондын харилцааны хаалттай мэдээллийг өөрийнхөө эрх ашгийн төлөө барьцаа болгож байгааг эр зориг гэж үзэх үү, шударга ёсонд хамаатуулах уу?.. Ямартаа ч аль нь ч биш.  Дээрхийг  Төрийн өндөр албан тушаалтанд хамааралтай мэдээлэл гэж бодоход, ТЕГ-ын дарга маань эхлээд нуун дарагдуулсан байна шүү дээ. Мөн үнэн мөн нь шүүхээр тогтоогдоогүй байхад ингэж болдог гэж үү. Одоо тэгээд өөрийнх нь албан тушаалын томилгооны асуудал хөндөгдөөд эхлэхээр шантааж болгон ашиглаж буй нь гэмт хэргийн шинжтэйүйлдэл гэж харагдахгүй байна гэж үү...

        У.Хүрэлсүхийг мохоох “шантааж” Б.Хурцад байхгүй

Өнөөдөр Монгол ардын нам УИХ-д олонхын суудалтай болж, хүчтэй Засаг бүрдүүлсэн дүр зураг харагдаж байна. Ер нь ч Монгол төр төмөр нүүрээ харуулах цаг ирсэнийг зоригтойгоор илэрхийлэх хүн хэрэгтэйг энэ мэт үйл явдал харуулсаар. У.Хүрэлсүх Шадар сайдын албаа өгчихөөд, гаднаас тэмцэл өрнүүлэхдээ хэнээс ч айхгүйгээ илэрхийлж байв. Тэрбээр өөрийн зориглосоноор Засгийн газрын тэргүүнээр тохоогдож, танхимаа бүрдүүлэв. Мэдээж, Б.Хурцын ширээн дээр түүнийг мохоох ямар нэг баримт, хар авдарт нь орсон “шантааж” байгаагүй болохоор тэр л дээ. Түүнээс АТГ-аас У.Хүрэлсүхийг “өөрийгөө тагнажээ” гэсэн газар авахгүй, хүн итгэхээргүй мэдээлэл тараагдаж л байсан шүү дээ. ТЕГ-аас ч түүний эсрэг тийм мэдээлэл явсан санагдана. “Херо”-ийн Б.Баатар нарын хоорондоо ярьсан бичлэгийн асуудлыг ТЕГ-аас олонд дэлгэсэн гэж үзэх хүн олон. Одоо МАН-ын ээлжит их хурал хаяанд ирж, намын даргын сонгуульд өрсөлдөх эрхмүүдийн нэр тодорч эхлээд байгаа. У.Хүрэлсүх намын даргаар сонгогдож чадвал улс эх орныхоо төлөө хийх ажлаа үргэлжлүүлнэ. Намын дарга, Ерөнхий сайд байх тухай  яригдаж буй. Тэгж байж гэмээн Ерөнхий сайд хүчирхэг байж чадна. Хүчирхэг байж гэмээн Б.Хурц мэттэй хариуцлага тооцож, үнэн мөнийг илрүүлэх болно.     

      Б.Хурцыг дэмжсэн Ерөнхийлөгч бусдыг нь яагаад гацаагаад байна вэ

Төр төмөр нүүрээ Б.Хурцад харуулах эсэхийг олон нийт чимээгүй харсаар. Б.Хурцын томилгоог Ерөнхийлөгч Х.Баттулгыг эсэргүүцэж, хориг тавина гэж хүлээж байв. Гэвч тэрбээр толгойг нь илж, Байнгын хорооны танхимын хаалгыг өмнө нь нээлттэй орхисон. Уг нь сав л хийвэл хориг тавьж байдаг хүнсэн. Энэ удаад тэгсэнгүй.  Ерөнхийлөгч маань харин Б.Хурцынхаа шантаажинд ордог юм биш байгаа гэх хардлага олны дунд чих дамжиж явна. Б.Хурцаас ч өмнө таван элчин сайдын томилгоог уг нь шийдэх байтал одоо хүртэл таг чиг. Тухайлбал, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэр нарыг өмнөх Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд томилуулсан. Харин Б.Хурцад ийм шуурхай үйлчлэхийн цаана юу буйг Б.Хурц өөрөө нэг нартай өдөр дээрх шигээ “цааш нь ярьчих уу, ерөнхийлөгч өө” гэх завсараа дурдах биз ээ.

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(202.9.41.25) 2017 оны 11 сарын 17

Ene terg ner chever hkun baihgui haragbaa. Ene novshnuugaas hurdan salah umsan

0  |  0
ИРГЭН(202.179.25.116) 2017 оны 11 сарын 17

ТИЙМЭЭС ТЭР ХУЛГАЙЧ АВЛИГАЧДЫГ ЧИРЭЭД ТАМД НЬ ЯВУУЛААРАЙ.ҮХЭР БУУГАА ОДОО Л ГАРГАХГҮЙ БОЛ ОРОЙТСОН ШҮҮ.ГЭРИЙГ ЧИНЬ НЭГЖЭЭД НУУЦ МАТЕРИАЛУУДЫГ ЧИНЬ ОЛЖ АВЧИХААД ЧАМАЙГ НУХЧИХ АМАРХАН ШҮҮ.ГАРЦААГҮЙ АРААНДАА ХИЙГЭЭД ТӨРД БАЙГАА ХУЛГАЙЧУУДЫГ ИЛЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ.ЧИ БОЛ ШУДАРГА ЦЭВЭР ХУЛГАЙЧ БИШИЙГ ХҮН БОЛГОН МЭДЭЖ БАЙГАА.ТИЙМЭЭС ШУДАРГА АРИУН ХҮН БОЛОХ ГЭЖ БИТГИЙ ЖҮЖИГЛЭЭРЭЙ.НЭГЭНТ ӨНГӨРӨХ ЧИНЬ ТОДОРХОЙ БОЛЧИХСОН ЭНЭ ЦАГЫГ АЛДВАЛ ДУУСАА ШҮҮ.УИХ ТӨРД БАЙГАА ХУЛГАЙЧУУДЫН ШЭЭС НЬ САВИРЧ БӨГСИЙГ ЧИНЬ ДОЛООЖ ӨЛМИЙД ЧИНЬ МӨРГӨХӨД БЭЛЭН ХУЛГАЙЧУУДЫГ НЭГ ЦОХИЛТООР УСТГААД ӨГВӨЛ МОНГОЛ ТӨРД ХИЙСЭН ГАВЪ

0  |  0
Харамсал(202.179.25.27) 2017 оны 11 сарын 17

ХУРЦ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ БУС ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ БУСДЫГ ШАНТААЖЛАЖ БАЙДАГ ИЛ ЦАГААНДАА ГАРСАН ХҮН БАЙНА. ЭНЭ ХҮНД БОЛОМЖ ОЛГОЖ БАЙГАА ДАРГА БҮР ХУРЦЫН ГАРТ ОРЧИХСОН ФАКТТАЙ ХҮМҮҮС БАЙЖ ТААРАА...ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ТЭДНИЙ НЭГ БАЙХАА ДАА ТИЙМ БИШ БОЛ Ч

0  |  0
ИРГЭН(202.179.25.116) 2017 оны 11 сарын 17

МОНГОЛЫН ТӨР ГАНЦ ХҮНИЙ АТГАНД ОРЧИХОЖ.УИХ-ЫН ГИШҮҮДЫГ ХАРАХАД ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЛТӨЙ АМЬТАД ЮУ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЦАРАЙЛЧИХААД ХУРЦЫН БӨГСИЙГ ДОЛООСОН ҮГ ХЭЛЭЭД ГӨЛӨЛЗӨЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЛТӨЙ.ХИЙСЭН ХЭРГИЙНХЭЭ ҮЙЛИЙГ ЭДЛЭЖ ЭХЛЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ ДЭЭ.ХҮНИЙ ЭРХЭНД СЭТГЭЛИЙН МӨНХИЙН ТАМТАЙ ЯВЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУД ТА НАРЫН ХОХЬ НЬ.ТА НАРЫН ТАМ БҮР ИХСЭНЭ ДЭЭ.ХУРЦ АА ЧАМАЙГ УНАГАЖ АЛАХ ХУЛГАЙЧУУД ТӨРД ӨЧНӨӨН БАЙГАА Ч ЧАМАЙГ УНАВАЛ ДАХИН БОСОХГҮЙ БОЛТОЛ ЧИНЬ ДЭВСЛЭНЭ ДЭЭ.ГАДНАА ЧАМААС АЙГААД ЧИНИЙ ТАЛД ДУГАРСАН БОЛЖ АМЬТАН БОЛЖ БАЙГАА Ч ДОТРОО АЛАХЫГ МАШ ИХЭЭР ХҮСЭЖ БАЙГААГ МЭДЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.

0  |  0
би(103.9.90.98) 2017 оны 11 сарын 17

Дунд, доод албан тушаалтнуудаа ийм л болгосон улс төрчдийн буруугаас ”эхийгээ мөргөнө” гэж энэ .Тэд өөрсдөө шударга байж чадаагүйн хариу энэ.

0  |  0
рхо(122.201.24.102) 2017 оны 11 сарын 17

Нямдорж гишүүн юу бодож байдаг юм бол монголд хууль нь гууль болсон наад захын жишээ энэ ёстой барицаалагдчихсан новшийн гарууд байна да Хүрэлсүхээ хуулиа бариж ажиллана гээд бүлтрээд байсан одоо харая.

0  |  0
хурэлухэд(59.153.115.251) 2017 оны 11 сарын 17

ХУРЭЛУХЭЭ ЧИ БЕЛДЕГДУУЛЦИЙМУУ ХУРЦАД? МУУ ХУДАЛЧ

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 11 сарын 17

ТЕГ-нДАРГА ХҮН ИИМ ХАРИУЦЛАГАГҮЙ ЯРЬЖ БОЛОХГҮЙ .ТЭГЭХЭЭР ЭНЭ ХҮН БОЛ МЭРГЭЖЛИИН ЧЕКИСТ БИШ ҮЕ ҮЕИИН НАХЯ ТЕГ ДАРГА НАРЫГ ХАР .ОВИЛГОГҮЫ УУРАНДАА ДАВАХЫН ТУЛД ЮУ ЯРИВАА ХУРЦ ДЭЛХИИД БАЙХГҮЙ МАШ ТОМ АЛДАА ХИИЛЭЭ ЗОГСООСОН НЬ БОЛСОН ЮМ

0  |  0
Zochin(86.16.255.77) 2017 оны 11 сарын 17

Yun Elchin said naadahaa heliin ogtolood ter shorond n huzuugui ahtai n hamt hiivel harin amia bodood ene aalznii toron suljee n tasarch,tur tseverlegdene,

0  |  0
hi(194.166.160.146) 2017 оны 11 сарын 16

Erunxuulugch xolbootoi l bnlda

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 11 сарын 16

Монгол ял яагаад чимээгуй болцон

0  |  0
ььь(150.129.143.123) 2017 оны 11 сарын 16

Яахаас ч буцахгуй аюултай хун юм бна,ийм хунийг давруулсан Эбэ гэгч балиар хог

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 11 сарын 16

battulga z. enhbold 2iin hen n erinhiilog ch yum be ooroo ene tushaalaa hashij chadahgui bol ogtsorvol taarna beleg temdeg huuheldei yumuu haashaa yum be shog binadaa

0  |  0
ЗОЧИН(202.9.40.220) 2017 оны 11 сарын 16

УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НЭР ХҮНДТЭЙ ХОЛБООТОЙ НОЦТОЙ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙХАД ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАГААД ТАГ ДУУГҮЙ БАЙНА ВЭ ???!!!

0  |  0
ЗОЧИН(202.9.40.220) 2017 оны 11 сарын 16

УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НЭР ТӨРТЭЙ ХОЛБООТОЙ НОЦТОЙ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙХАД ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАГААД ТАГ ДУУГҮЙ БАЙНА ВЭ??? !!!

0  |  0
Шууд шоронд илгээ(103.26.194.119) 2017 оны 11 сарын 16

Шууд шорон руу илгээх ёстой хүн шүү дээ. АТГ, Тагнуулыг улс төрийн зорилгоор өөртөө ашигтай байдлаар ашиглаж байгаа хүн төр төлөөлж суух эрхгүй. Хятадад илчилэгдсэн тагнуул тэтгэвэртээ гардаггүй устгагддаг. Манайх элчингээр томилж байдаг хэхэхэ одоо өмнөд солонгос итгэмжлэлийг нь хүлээж авах уу ккк

0  |  0
ИРГЭН(202.179.25.30) 2017 оны 11 сарын 16

ЮУ БОЛЖ БАЙНА АА.МӨНГӨӨР ТӨРИЙГ ХУДАЛДАЖ АВАХ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙСАН НӨХДҮҮДИЙГ ТӨР ЭВЛҮҮЛЭГ ГЭЭД ЦАГААТГАЧИХСАН.ХАРИН ЭНЭ ШАНТААЖ ХУРЦ ТӨРИЙГ ШАНТААЖААР АВАХЫГ ОРОЛДОЖ БАЙГААГ МАНАЙ ШҮҮХ БАС Л ЭВЛҮҮЛЭГ ГЭХ ҮҮ ЭСВЭЛ ТОГЛООМОН СЭЛЭМ ГЭДЭГ ШИГ ТОГЛООМ БАРИМТ ГҮЙ ГЭЭД ӨНГӨРӨӨХ БАЙХ ДАА. БОСОХ ЦАГ БОЛЧИХООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.АРД ТҮМЭЭН.ҮР ХҮҮХДЭЭ ЦЭВЭР НИЙГЭМД АМЬДРУУЛАХЫН ТӨЛӨӨ ОДОО САНАА ТАВИХГҮЙ БОЛ ЦАГ АЛДАХ НЬ ЭЭ.

0  |  0
Зочин(66.181.190.43) 2017 оны 11 сарын 16

Тийм болоод л өгөр элбэгдоржид олзлуулсан, чадуулсан байхгүй юу даа

0  |  0
B(66.181.178.50) 2017 оны 11 сарын 16

HUZUUGUI BEEJIN HAVIIN HUTULSUN BANHAR HURTS.

0  |  0
Зочин(66.181.190.43) 2017 оны 11 сарын 16

элэгдорж Баттулгыг яаж олны өмнө загнаж, амыг нь асууж байлаа

0  |  0
Монгол иргэн(59.153.113.38) 2017 оны 11 сарын 16

МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ХЭНИЙ ШАНТААЖ, ШАХАЛТААР ХУРЦЫГ БНСУ-д СУУХ ЭЛЧИН САЙДАД ДЭМЖИВ ЭЭ. ЭЛБЭГДОРЖ Л ШАХСАН БАЫХ БОЛОВ УУ...

0  |  0
хагархай хэнгэрэг(103.212.116.139) 2017 оны 11 сарын 16

Хагархай хэнгэрэг батзанданг хэн тоож алхав дээ. Өөрийгөө яасан их чухал, мундаг хүн гэж боддог мал вэ?

0  |  0
Шившиг...(203.91.117.8) 2017 оны 11 сарын 16

Төрийн бэлтгэгдсэн, тусгай албаны хүн байж, ямар ч хүлээцгүй, сэтгэлзүйн хувьд тогтворгүй яарсан тэвдсэн зан гаргаад л... Ноён нуруутай байх л ёстой хүн юмсан. УИХ-ын гишүүд чтэр сэтгэлзүйн хямралд орсон хүмүүс их байна. Бид улс орноо ямар \сэтгэцийн тогтворгүй, хулгайч, гэмт хэрэгтэн гм\ хүмүүсээр удирдуулаад байнаа. Төрийн хүнд ёс зүй, хүлээцтэй зан, шударга байдал хамгийн чухал юм даа.

0  |  0
Би(103.57.93.30) 2017 оны 11 сарын 16

Шаана биз хүүк амжлаа юу? 14 тэрбум, уагаан ордны бүтээн байгуулалт казино гээд бөөн но

0  |  0
Зочин(202.179.27.102) 2017 оны 11 сарын 16

Тодорхой л бгаа юм биш уу еронхийлогчид бас л Хурцын омно Мохоо гэдгээ харуулах Но бгаа болоод л ийм хунийг элчингээр зутгуулэхээр дэмжлээ шдээ Ийм том албаныхныг холдоо чирч доог тохуу хийж бгаа хун Солонгост элчингээр очих юм бол тэнд хуний нутагт зудэрч бгаа нутаг нэгтнээ эрх мэдлээ ашиглаж их л дарамтлах хогийн амьтан бн даа Ийм хумуусийг оогшуулээд л бвал энэ улс юу болох юм бэ?????

0  |  0
unshigch(62.203.244.149) 2017 оны 11 сарын 16

tarvagan tahal ilgigdorjiin horongiig manaj arvijuulahaar tomilogdoj baigaa hulgaich nariig shalgaachee

0  |  0
Irgen(27.123.214.90) 2017 оны 11 сарын 16

Enen dundaas l xen iyu xiisen xiix gej bgaa Ni garna vvnii daraa l daraagiin 76 xir tsewer garch irex ni medegdene ene exlel geed l bodood bxiin odoo ix iym bnoo neg negnee nuxaad bai sain ux l gej xelmeer Ard tvmen chixtei bas nvdteish De kkkk

0  |  0
k(59.29.226.9) 2017 оны 11 сарын 16

Elbegdorjiin utsan huuheldei hogiin hulgaich Hurc gedeg nowshoos mongol tur aigaad baigaamuu haashaa yum be. Elbegee hulgaichtai ni barij awaad hoyulang ni buudwal taarna.

0  |  0
Gal(202.9.43.83) 2017 оны 11 сарын 16

Эби эзэнгуй болсон золбин нохой хурц яахаа мэдэхгуй хун болгон руу хуцаж байндаа.уе уе солиотой овчин ходлож атаман гэдгээ харуулдаг гэсэн.зайсан нэг хашаанд замт амьдардаг халзан да ганболдод агсам тавьж ална гэж занаж винтов буу барьж араас нь хоосон гэсэн.

0  |  0
иргэн (122.201.22.74) 2017 оны 11 сарын 16

энэхүн чинь мэдрэл муутай юм биш үү хамаа намаагүй бураад л ханхалзаад л хамаг нууцаа дэлгээд ёоёо юм байна даа

0  |  0
Irgen(27.123.214.86) 2017 оны 11 сарын 16

Mundag hun uchraas huurhiiduu yaduuhan ataarhuu gemt heregtnuud aij bgaa yum.

0  |  0
Zochin(27.123.214.86) 2017 оны 11 сарын 16

Zuv. Huvalznuudiig bazah hun heregtei.

0  |  0
Zochin(202.9.43.112) 2017 оны 11 сарын 16

Энэ хүн чинь албан тушаалаа ашиглаж олж авсан мэдээллээ ашиглаж бусдыг шантажлаад байгаа юм биш үү. Уул нь албан тушаалынхаа дагуу нууцын баталгаа өгсөн баймаар юм

0  |  0
Top