МАН-ын даргын “марафон”

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

  МАН-ын Их хурал зургаан хоногийн дараа, энэ сарын 21, 22-нд  хуралдах гэж байна. МАН-ын ээлжит их хурлаар намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Их хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд маргаан мэтгэлцээн төлөөлөгчдийн дунд өрнөх ч гол асуудал нь намын дарга хэн байх вэ гэдэг рүү чиглэж байна. Нийт 1309 төлөөлөгч их хуралд оролцоно. Хуралд оролцох төлөөлөгчид эцсийн байдлаар тодорсон. Хэнийг намын дарга болгохоо тэд шийднэ.

Өрсөлдөөн У.Хүрэлсүхийн фракц, М.Энхболдын 32-ын бүлгийн хооронд өрнөнө. Зүүний хүчнийхнээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөх нь нэгэнт тодорхой юм. Тэдний фракцаас түүнтэй барьцах хүн байхгүй. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь тэр байж таарна.

Харин М.Энхболд нийслэлийн фракц, 32-ын бүлгээс хэнийг дэвшүүлэх нь анхаарал татсан хэвээр бий. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өрсөлдүүлэх тухай таамаг эртнээс яригдсан. Ураг төрлийн хамаатан, хэн ч мэдэхгүй жирийн нэг гишүүнийг Ерөнхий сайдын суудалд суулгасныг үзвэл М.Энхболд түүнийг намын даргад сойх магадлалтай юм. Гэхдээ Ерөнхий сайдаар ажилласнаасаа хойш нэр хүнд нь унасан. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшинг өрсөлдүүлэх боломжтой. МАН-ын Бага хурлаар түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн, Шадар сайдаар томилуулсан зэргээс үзэхэд М.Энхболд түүнийг ихээхэн дэмжиж буйг харж болно. Ө.Энхтүвшин өмнө МАН-ын даргаар ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд намын нэр дэвшигчээ ялагдуулсан “хэргээр” намын даргаас чөлөөлөгдөж байсан юм.

Саяхнаас МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярвааг дэвшинэ гэсэн мэдээлэл цацагдаад байна. Ж.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин нартай харьцуулбал, түүнд арай илүү лидер шинж бий. Хэлэх үг, байр сууриа илэрхийлчихдэг нэгэн. Хэд хоногийн өмнөөс хэвлэлд ярилцлага өгч, байр сууриа илэрхийлж буйгаас үзэхэд түүнд өрсөлдөх сонирхол байгаа бололтой.

     Ер нь У.Хүрэлсүхтэй энэ тэнцүү үзчих лидер харагдахгүй байна. Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой өрсөлдвөл харин тун эвгүй. Гэвч түүнд баг байхгүй. М.Энхболдын 32-ын бүлэг түүнтэй тохиролцож дэвшүүлэх санал тавих боломж бий ч Ц.Нямдорж өөрөө дургүйлгэх биз ээ. Учир нь тэрээр авлига, албан тушаалын наймаатай нэр нь холбогдсон нөхдүүдтэй хамтрахыг хүсэхгүй. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүхийн кабенитад Хууль зүйн сайдаар очсоны хувьд ийм хурдан “нуруугаа харуулах” уйваагүй улс төрч биш. Тиймээс У.Хүрэлсүх МАН-ын дарга болох магадлал тун өндөр. Бага хурлаар гишүүдийн олонх түүнийг Ерөнхий сайдад дэмжсэнээс харахад намын дарга болох боломж харагдаж байгаа. Ерөнхий сайд намын дарга болж улс төрийн эрх мэдлээ гартаа авах нь хүчтэй Ерөнхий сайд байх боломж бүрдэх юм. “Албан тушаал, эрх мэдлийг авсан шиг аваад сайн ажиллая” гэдэг пиар У.Хүрэлсүхийн зүгээс цухалцаж байна. МАН эрх мэдлээ нэг цэг дээр төвлөрүүлж, авлига албан тушаалын наймаанд оролцсон нөхдөөсөө салах нь юу юунаас илүү юм. М.Энхболдын төлөөний хүнд намын тамга атгуулбал, МАН шинэчлэл яриад хэрэггүй билээ. АН-ынхан З.Энхболдыг С.Эрдэнээр сольсон шиг л зүйл болно.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН гаруудад...(203.91.117.8) 2017 оны 11 сарын 15

У.Хүрэлсүх МАН-ын болон Монгол Улсын сүүлчийн найдвар нь болсон. Ард түмэн түүнээс маш их зүйл хүлээж байна. Итгэл даах эсэхээс МАН болон Монгол орших эс орших шалтгаалах болчихоод байна даа. Бусад нь гүйх нохойнд гүйхгүй нохой саад гэдэг хэлц бий... Монголын эрх ашгаас холхон байсан нь өлзийтэй байх.....

0  |  0
Иргэн(66.181.189.104) 2017 оны 11 сарын 15

Тэрний хүн энэний хүн гэхээ болимоор. Хэн нь цэвэр, хэн нь илүү чадвартай, хэн нь шударга, хэн нь үзэл бодол, нөхөрлөлдөө тууштай юм. Тэр хүнийг л намын даргаар сонгох ёстой!

0  |  0
Зочин(122.201.20.157) 2017 оны 11 сарын 15

Хүрэлсүх намын даргаа ч хийгээд, засгийн газраа ч удирдаад аваад явсан дээрдээ

0  |  0
зочин (124.158.107.6) 2017 оны 11 сарын 15

Ерөнхий сайдаа дэмжинээ.

0  |  0
Сумыновгор(66.181.191.61) 2017 оны 11 сарын 15

М.Энхболд. өөрөө нэр дэвшвэл шууд л гарна. Өөр хэн ч дэвшээд Топорыг ялахгүй

0  |  0
Оролцогч(27.123.214.89) 2017 оны 11 сарын 15

Шууд Хүрэлсүхийг дэмжинэ

0  |  0
Иргэн(59.153.113.223) 2017 оны 11 сарын 15

Хурэлсух л лав биш юм билээ?!

0  |  0
ЗОЧИН(202.55.191.99) 2017 оны 11 сарын 15

ШУЛУУХАН ХЭЛИЕ. М.ЭНХБОЛД ДАРГА ӨӨРӨӨ НЭР ДЭВШИХГҮЙ Л ЮМ БОЛ ХҮРЭЛСҮХИЙГ ШУУД ДЭМЖНЭЭ.

0  |  0
эрдэнэбат(103.212.117.204) 2017 оны 11 сарын 15

Эрдэнэбат даргыг дэмжинээ

0  |  0
Top