У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажил урагштай байна уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

 

Анхнаасаа л хүчирхэг байх тухай амлалт өгч, ард түмний талд орж ажиллахаа илэрхийлж гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажилд одоогоор  дүгнэлт өгөх нь өрөөсгөл билээ. Дөнгөж сар гаруйхан хугацаанд нүдэнд харагдаж гарт баригдахаар зүйл хийсэн аль ч үеийн Засгийн газрыг онцлоход хэцүү. Харин нааштайгаар эхлүүлж буй ажлууд гэвэл байна. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн амралтын өдрүүдээр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Эрдэнэс таван толгой, Оюутолгойгоос, Цагаан хадны боомтыг хүртэл үргэлжилсэн “урт түгжрээ”-тэй танилцав.  

 Нүүрс ачсан том оврын ачааны тэрэгний тус цуваа өнөө зунаас эхлэн гурван сар гаруйн хугацаанд хэл ам, хэрүүл тэмцлийн бай болсоор байгаа билээ. Жолооч нарын нойр хоолыг хассан, ар гэрийнхнийг нь хүлээхийн зовлонд унагасан, байгал орчинд сөргөөр нөлөөлсөн дээрх асуудлыг цэгцлэх талаар салбарын Сайд нар нь нааштай хариу барилаа. Өөрөөр хэлбэл уг асуудлыг ойрын хугацаанд цэгцэлж, хэвийн голдиролд нь оруулах боломжит арга хэмжээг авч ажиллахаа уламжлав. Энэ сарын 8-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж, үүрэг даалгавар өгсөн. Тэрбээр, хууль бусаар хүн ажлаас нь халахгүй байхыг эхлээд сануулсан. Мөн тэдэнд хандаж, “ажлын шаардлага хангахгүй, алдаа, хүнд суртал гаргасан хүмүүсийн толгойг илж болохгүй. Энэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх Засгийн газар. Сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй Засгийн газар. Бид чанарын өөрчлөлт гаргах ёстой. Ард иргэд үүнийг хүлээж байна. Хэрэгжүүлэх хүмүүс нь та бүхэн...” хэмээн онцлов.

 Ямартаа ч тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааг шат шатанд нь анхаарч ажиллахаа тэдэнд дуулгасан үгээрээ дамжуулан илэрхийлэв бололтой. Багш нарын ажил хаялт энэ Засгийн газрын үйл ажиллагаанаас ч өмнө эхэлсэн. Улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай уялдуулан зохицуулж, багш нарт мөнгө олгох шийдвэр гаргав. Цалин нэмэх боломжгүй гэдгийг Ерөнхий сайдын зүгээс илэрхийлсэн.  Мөн БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, "Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг төсвийн хүрээнд хэрхэн нэмэгдүүлэх боломжтой саналаа хүргүүлсэн. Багш нарын цалин хөлс бага. Нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ бодит байдлаас зугтаж чадахгүй. Байхгүй хөрөнгийг амлаж, хуурч болохгүй. Хөрөнгө байхгүй бол түүнийг бий болгож байж, цалин нэмэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ...” гэж сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, багш нарт хаягласан  албан бичигтээ дурджээ. Дахин ажил хаясанаар багш нар 516 мянган төгрөгийг энэ онд багтааж авахаар боллоо.

 Ирэх 2018 онд “Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал”, “Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон, эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөгийн тэтгэмж”, “Тэтгэврийн хэмжээг имфляцитай уялдуулан, индексжүүлж нэмэгдүүлэх”, “0-3 настай хүүхэдтэй эхэд сар бүр 50 000 төгрөг олгох” зэрэг хөтөлбөр боловсруулсан байна.

 Мөн БНЭУ-ын хөнгөлөлтэй зээлээр манай улсад Газрын тосны үйлдвэр баригдах тухай таатай мэдээ сонсогдох болов. Шадар сайд Ө.Энхтүвшин БНЭУ-аас манай улсад суугаа онц бгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээж авч уулзах үеэр энэ яриа болсон юм. Газрын тосны үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барих нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн компани боловсруулж, ирэх онд хүлээлгэн өгөх юм. Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой энэ төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин онцолжээ. Энэ мэтчилэн салбар бүрт ажил нь урагштай эхэлсэн Засгийн газрын цаашдын үйл ажиллагаа доголдолгүй байвал, ард иргэдрүү хандсан, амжиргааны түвшин дээшлэхэд анхаарсан олон ажил хийгдэхээр төлөвлөгджээ.

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
манаач(203.91.117.8) 2017 оны 11 сарын 15

У.Хүрэлсүх МАН-ын болон Монгол Улсын сүүлчийн найдвар нь болсон. Ард түмэн түүнээс маш их зүйл хүлээж байна. Итгэл даах эсэхээс МАН болон Монгол орших эс орших шалтгаалах болчихоод байна даа. Бусад нь гүйх нохойнд гүйхгүй нохой саад гэдэг хэлц бий... Монголын эрх ашгаас холхон байсан нь өлзийтэй байх..... Хариулах

0  |  0
Зочин(182.160.1.166) 2017 оны 11 сарын 15

Төрөл арилжчихаагүй л бол төрд гарсан нөгөө л хэд байгаа юм чинь сайн сайхныг тэднээс хүлээх хэрэггүй дээ. Харийнхны зааврыг биелүүлэхээс өөр чадах юмгүй тэдэнд юунд нь итгэж, юуны учир зусардана вэ энэ хүмүүс. Олон түмэн зүрх сэтгэлээрээ нэгдэж элс орноо харийнхны савраас аврах л чухал.

0  |  0
дэмжигч(202.9.40.100) 2017 оны 11 сарын 15

ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЖ, АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЖИЛЛАСНААР МАН-ЫН ДҮРМЭЭР НАМЫН ГИШҮҮН БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН. НАМЫН УЗ-ЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААС ХӨӨЖ, ЦЭВЭР НАМЫН ГИШҮҮНЭЭ Л ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮРЭЛСҮХ НЭГ САР Ч ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ЧИЧИРЧ

0  |  0
зочин(103.9.91.106) 2017 оны 11 сарын 15

АН засгийн газрыг Хүрэлсүхтэй хуйвалдаж унагаагүй шүү. Танай МАН-ыхан хоорондоо бөгсөө ухалцаад л унагаа биз дээ.АН унагасан гэж хэлэхээсээ ичихгүй байна уу. Үнэхээр МАН их хэцүү болж байна даа яана даа яана даа

0  |  0
mnb(66.181.186.29) 2017 оны 11 сарын 15

YAG ONOHIIG ONOL GEDEG SHIG EHLEED GAZAR DEER N OCHOOD DARAA N ONOL RUU ORDOG UUNIIG MEDEEGUIGEES BUTEEN BAIGUULALT HOISHILDOG UURHAI BOLHOOR UGLEE HUMUUS SAAD HIIDEG TEGSEN MORTLOO NARIIN AJILD HOSHUU DURJ ZASGAA HELMEGDUULDEG

0  |  0
er(122.201.20.157) 2017 оны 11 сарын 15

Hurelsuhiin zasag odo ajilaa sain hiih l uldlee hrn huviin us xonzongoop handaj baigaa uls turchid bitgii ajiliig gatsaagarai ard irgedee bodoh tsag ni bolson

0  |  0
Иргэн(66.181.191.61) 2017 оны 11 сарын 15

Хаянхярваа бол боломжийн нэр дэвшигч

0  |  0
ман(124.158.124.142) 2017 оны 11 сарын 15

ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЖ, АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЖИЛЛАСНААР МАН-ЫН ДҮРМЭЭР НАМЫН ГИШҮҮН БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН. НАМЫН УЗ-ЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААС ХӨӨЖ, ЦЭВЭР НАМЫН ГИШҮҮНЭЭ Л ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮРЭЛСҮХ НЭГ САР Ч ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ЧИЧИРЧ

0  |  0
Зочин(66.181.160.119) 2017 оны 11 сарын 15

Шинэ засгийн газрын ажил хурдацтай байгаа шигээ ахицтай байгаасайдаа

0  |  0
bold(122.201.20.157) 2017 оны 11 сарын 15

dan bas ard irgedee bodloo ged hetsuuhen ediin zasagaa ulam muu bolgochvoo

0  |  0
Top