Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны төрийн сайдтай утсаар ярив

2017 оны 11 сарын 15

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Марк Фийлдтэй утсаар ярив. Сайд нар Монгол, Британийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, айлчлалыг тогтмолжуулах талаар ярилцаж, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top