Пол Маккартни: Мах иддэг хүмүүс бол хүн биш, араатан

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 12

НҮБ-ын шинжээчид махан бүтээгдэхүүний дэлхийн дулааралтад оруулдаг хувь нэмрийн талаарх судалгааг эргэн харах шийдвэрийг гаргалаа. Тэд эхний судалгааныхаа ажлаар "Мал аж ахуйн сүүдэртэй тал" хэмээх илтгэл гаргасан. Үүнд мах, махан бүтээгдэхүүн нь дэлхий дээр ялгаруулж буй хүлэмжийн хийн 18 хувийг эзэлдэг гэсэн дүгнэлт хийж байсан юм.

Энэ дүгнэлт нь цагаан хоол үйлдвэрлэгчдэд сайхан далим болж, тэдний сурталчилгааны ганц үг болжээ. Тус дүгнэлтээс үүдэж, "Битллз" хамтлагийн дуучин Сэр Пол Маккартни хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан махан хоол хэрэглэгчдийг хүн биш, араатан гэж цолложээ. Үүнээс болоод мах импортлогч улс орон бүр хэрэглээгээ багасгахын тулд эрүүл ахуйн стандартаа чангатгах болсон юм. Энэ нь манайх шиг мах экспортлогч орнуудад хүндээр туссан.

Тэгвэл махны үйлдвэрлэл эрхлэгч зарим орны эрдэмтэд хамтран тэмцсээр дэлхийн дулаарал махны гүйцэтгэх үүрэг дээр өгүүлсэн шиг их хэмжээтэй биш болохыг хүлээн зөвшөөрүүлээд байна.

Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Фрэнк Митлонерээр ахлуулсан баг хүлэмжийн хийг багасгахад махны үйлдвэрлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй болохыг баталж чаджээ. "Дэлхийн дулааралтай тэмцэгчид байгаа андуурчээ. Томоохон аж үйлдвэрүүдийн ялгаруулах хүлэмжийн хийг багасгах нь ойрын зорилго болохоос махны үйлдвэрлэлийг багасгах нь буруу. Бидний хийсэн судалгаагаар мах, махан бүтээгдэхүүн нийт ялгаруулж хүлэмжийн хийн гурван хувийг эзэлдэг нь батлагдсан" АНУ-ын химийн үйлдвэрлэгчдийн Конгресс дээр хэлсэн үгэндээ дурдсан байна. Тиймээс энэ талын судалгааг НҮБ-ын мэргэжилтнүүд дахин судлахаар болжээ. Энэ нь манай улсад ч таатай нөлөөлөх юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таны нэр(202.179.31.242) 2017 оны 11 сарын 13

мах иддэггүй хүн бол хүн биш мал

0  |  0
asa(202.9.40.88) 2017 оны 11 сарын 12

betgee gutsaa atiisan novshoo

0  |  0
Y(122.201.21.189) 2017 оны 11 сарын 12

max iddeg xvn baa baa baidinma mangas l iim bdag bx sex xiixde sain bas

0  |  0
trtr(66.181.178.63) 2017 оны 11 сарын 12

mah iddeggui humuusiig bi iljig gej boddog

0  |  0
undesten(66.181.160.23) 2017 оны 11 сарын 12

mongol hun ert deer uesee mah uddeg mahand durgui mongol hun baihgui mah udlee geed muudsan um bauhgui harun urt nasaldag

0  |  0
иргэн(103.229.123.120) 2017 оны 11 сарын 12

мах иддэггүй, маханд дургүй хүн гэж байдаггүй юм, харин мах олдох олдохгүйдээ, үнэ өндөр байдагт л учир нь байдаг

0  |  0
Top