Хятадын онгоцноос үйлчлэгч бүсгүй унажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 27

Хятадын нислэгийн компани “China Eastern”-ийн нэгэн үйлчлэгч эмэгтэй онгоцны хаалгыг хаах гэж байгаад унажээ. “South China Morning Post”-ын мэдээлснээр уг явдал энэ сарын 23-нд болсон байна. Гурван метрийн өндрөөс бүсгүйг унахад онгоцыг хөөргөлтөд бэлтгэж, хянаж шалгаж байсан техникийн албаныхан олж харжээ. Үйлчлэгч бүсгүйг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Тэрбээр нэлээд их гэмтэл авчээ.

Нислэгийн багийн хоёр хүний хийх ёстой ажлыг үйлчлэгч бүсгүй дүрэм зөрчиж ганцаараа хийж байгаад унасан гэж урд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(27.123.214.118) 2017 оны 11 сарын 07

Neg ni ch gsen alga bolwol ashtai yudaa.

0  |  0
.(202.9.41.185) 2017 оны 10 сарын 28

Нэг хужаа далд оржээ гэж

0  |  0
Индра(202.70.46.217) 2017 оны 10 сарын 27

Хэнэггүй зангаасаа болжээ.

0  |  0
haroo(122.201.24.250) 2017 оны 10 сарын 27

HAIRTAI BOL HARTAI

0  |  0
зочин(202.9.41.229) 2017 оны 10 сарын 27

хмм

0  |  0
Top