”Титаник” хөлгийн ахмадын тамхины хайрцаг олджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Жонн Крейн хэмээх худалдаачин эр “Титаник” хөлгийн ахмадын тамхины хайрцгийг эртний эдлэлийн худалдаанаас санамсаргүй олж авчээ. Тамхины хайрцгийг 20 жил гэртээ хадгалсан тэтгэврийн хөгшин Хилари Ми үнэ цэнийг нь огтхон ч мэдээгүй байсан гэнэ.  Уг тамхины хайрцаг 10-20 мянган фунт стерлингийн үнэ хүрнэ гэж таамаглаж байна. Тамхины хайрцаг дээр “White Star Line” хөлгийн компанийн лого болон хөлгийн ахмад Эдвард Жонн Смитийн нэрийн эхний үсгүүд байсан гэнэ.  Ж.Крейн эхэндээ дээрх үсэгнүүд ямар учиртайг мэдэхгүй байсан ч удалгүй хөлгийн ахмадын нэрийн товчлол гэдгийг ухаарсан аж. Хар модоор хийж, чимэглэсэн уг хайрцгийг 40 ширхэг навчин тамхины багтаамжтайгаар урлажээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top