Б.Энх-Амгалан: Улаанбаатарыг задлах бодлого явуулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделханаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Ё.Баатарбилэг:

-Барилга хот байгуулалтын яам бол зөвхөн Улаанбаатарынх биш, Монгол Улсын яам шүү. Та 21 аймагт жигд анхаарал тавьж ажиллах шаардлагатай. Иргэд тав тухтай аюулгүй ажиллах ёстой. Орон сууцжуулах асуудал хөдөө орон нутагт ч хэрэгтэй байгаа.

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг улс орон даяар явуулах тал дээр дорвитой алхам хий. Мөн барилгын стандарт дээр анхаар.

Жил, жилийн төсвөөс харахад яг адилхан сургуул, цэцэрлэг, эмнэлэгийг барих гэж байгаа ч  үнийн зөрүү асар өөрөөр батлагддаг Энэ ямар учиртай вэ. Энэ дээр нэг стандарт тогтоох хэрэгтэй. Үүний ард мөнгө угаадаг, авлигын  асуудал явж байгаа юм биш биз.

Ц.Мөнх- Оргил:

Төв цэвэрлэх байгууламжийг янзлахын тулд  Ж.Эрдэнэбатын Засгийн газар маш их ажил хийсэн. Концесст орсон хоёр компанийн хувьд өөрсдөө концессоосоо татгалзсан. Засгийн газар ч татгалзахаас өөр  аргагүйд хүрсэн. Төр өөр дээрээ авч явах асуудал юм билээ.

Цогц гурван төсөл хэрэгжүүлж байж Улаанбаатарын усны асуудал 20 жилдээ амсхийх юм билээ. Тэр нь Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэх, Гүний худаг нэмэх, Саарал ус цэвэршүүлж, цахилгаан станцыг ажиллуулах. Энэ гурвыг зэрэг хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ. 

Б.Энх-Амгалан: Та нэг зүйлийг сайн анзаар. Тэр нь бүсчилсэн хөгжлийн бодлого. Улаанбаатарыг задлах бодлого явуулах хэрэгтэй. Энэ бодлогыг эрчимтэй явуулаач. Өнөөдөр Улаанбаатарт дулааны эх үүсвэр бий болгоход хүндрэлтэй болсон Социализмын үед баригдсан орон сууцнуудыг дулаалах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн гэр хороололд зөөврийн газын станц тавих хэрэгтэй. Эрхүүгээс Улаан-Үдэд ирж байгаа газын хоолойтой Монгол Улсаа холбож өгч чадвал энэ асуудлыг шийдэх боломжтой. Мөн давхар замыг шийдвэл Улаанбаатарын түгжрэл гайгүй болно.

С.Баяр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
test 5(103.57.95.172) 2017 оны 10 сарын 19

honhor orchimd dulaanii stants baih bolomjtoi

0  |  0
ㅗㅛㅗ(103.57.95.172) 2017 оны 10 сарын 19

TUSGAI ZAMIIN TRAMBAI TOSOL HERRHJUUL

0  |  0
Top