Лу.Болд: УИХ-ын гишүүдэд вакумжуулсан сургалт явуулъя

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарт хандаж УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. 

 


 

Лу.Болд:

Тусгаар тогтносон улсад байдаг хоёр л яам байдаг. Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам гэсэн хоёр. Аль ч оронд парламентийн гишүүддээ сургалт явуулдаг. Гишүүн болсных нь дараа гадаад харилцаа, батлах хамгаалахын асуудлаар вакумжуулсан сургалт өгдөг. Одоогийн УИХ-ын гишүүдэд стратегийн сургалтуудыг хий, ойлголтуудыг нь өг өө. Тэгэхгүй бол тэс хөндлөн, учир мэдэхгүй хүүхдүүд шиг юм яриад байна. Гадаад харилцааны яам гэдэг эдийн засгийн харилцаа гэдэг зөвхөн нэг жижиг хэсэг нь. Нэг дипломат мянган цэрэгтэй тэнцэнэ гэж хэлдэг. Яагаад ингэж хэлснийг ойлгох хэрэгтэй. Ямар зардлаар бид тусгаар тогтнолоо гадаад улс орнуудад баталгаажуулж байгаа вэ гэдгээ өнөөдөр бид бодох ёстой.

Мөнгө хэмнэхийн төлөө элчин сайд, консулын газраа татах буулгах нь маш буруу шүү. Элчин сайд нар хоёр янз байдаг. Улс төрийн томилгоотой, мэргэжлийн томилгоотой гэж. Мэргэжлийн байхыг шаардах нь зөв. Гэхдээ зарим оронд улс төрийн томилгоо байхаас зайлшгүй. Үүнийг буруу гэж үзэж болохгүй.

 

Ж.Ганбаатар:

Би эдийн засгийн харилцааг нэгдүгээрт тавь гээгүй. Гэхдээ эрэмбэлэх хэрэгтэй. Залуугаасаа дарга хийчихсэн хүмүүс хөрсөн дээрээ бууж мэдэхгүй байх шиг байна. Лу.Болд гишүүн амьдралаас хэт тасарсан байна. Иргэд юу хүсч, юу бодож санаж байгааг мэдрэх ёстой. Иргэд гадаад харилцааны яам, консулын газраас юу хүсч байгааг мэдэж байх ёстой шүү дээ. Хүмүүс хийж байгаа бүтээгдэхүүнээ гадаад улсад сурталчлах боломжийг нь хангаад өгөөч. Элчин сайдын яамдыг хаах ёсгүй байж болно. Үнэхээр тийм юм бол тэднийг иргэдэд хэрэгтэй, тустай байдлаар нь ажиллуул л даа. Д.Цогтбаатар гишүүн хэт их онол ярьж байна. Хөрсөн дээрээ бууж ажиллаарай гэж хүсэх байна.

Д.Оюунхорол:

Аялал жуулчлалын бодлогыг дэмжихийн тулд Гадаад харилцааны яам зүтгэл гаргаж ажиллаасай. Үүнд нэн тэргүүнд визний асуудал. Бид жуулчдыг хүлээн авах, Монголд ирэхэд тулгардаг хүнд суртлыг багасгах талаар үр дүн гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай. Төрийн бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй. Тэр тусмаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол явагдаж байгаа энэ үед олон улсын төсөл хөтөлбөрүүдийг Монголд оруулж ирэх, холбож өгөх чиглэлээр мөн Гадаад хэргийн яам чармайлт гаргаасай. Дэлхийн хөрөнгө оруулагчид мөнгөө яаж зарцуулах вэ, байгаль орчны доройтлын эсрэг ямар замаар тэмцэх вэ гэдэгт маш их анхаарах болсон. Тэгвэл энэ сонирхол болон хөрөнгө оруулалтыг Монголд татах хэрэгтэй байна.

Б.Хурцболд


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
od(202.9.40.86) 2017 оны 10 сарын 19

uls turiin tumilgoog bold mun ih hiisen dee mungu ih idsen deeenhboldoos gazar absan hun

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 10 сарын 18

Сургалт нь төриин хуулииг баталсан хуулиар нь дор хаяж зачёт шалгалт авч баймаар байна шүү .ёс зүйг заахаас эхлээрэй салаавч гаргадаг гишүүдээ хамт олон дундаа хүмүүжүүл салаавч гаргадаг ах дүү амраг саднаа сарангэрэл минь экс хүргэнээ элдэв-очир минь хүмүүжүүл энхтүвшин минь хүүгиинхээ төлбөрииг төлчих .....э

0  |  0
Irgen(66.181.191.254) 2017 оны 10 сарын 18

Huurhii ene ganbaatariin baij baigaag, yun ch ih yum meddeg yum bazarvaani.

0  |  0
Top