Д.Цогтбаатар: Гадаад харилцаа эдийн засгийн хувьд үр ашиг авчрах ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.


 

О.Баасанхүү:

Дипломатууд сүүлийн үед тун чанаргүй болж байна. Цаг алдах, мөнгө алдах, соёл алдах байдал их гаргах боллоо. Та үүн дээр ямар ахиц гаргах вэ?

Д.Цогтбаатар:

Элчин сайдын яаманд тухайн улсынхаа хэлийг ч мэдэхгүй хүмүүс очоод ажиллаж байгаа талаар мэдээлэл байдаг. Танил тал, ах дүүгээрээ томилогдчихсон тохиолдол цөөнгүй гарч байна. Гадаадын хэвлэлүүдэд Монголын судлаачид өөрсдийн нийтлэл, бүтээлээ гаргадаг болгох хэрэгтэй. Ингэхийн бол тухайн улсад үнэлэгдсэн, танигдсан Монгол мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ. Сонгон шалгаруулалтаар ажилд авдаг байх ёстой.

Б.Жавхлан:

Энэ Гадаад харилцааг эдийн засагжуулна гэдгийг би ойлгохгүй байгаа юм. Эдийн засгийн яам нь үүнийгээ хариуцаад явдаггүй юм уу. Эдийн засгийн дэд бүтцийн яамд болох Эдийн засгийн яам, Сангийн яам, Зам тээврийн яаманд нь эдийн засгийн харилцаагаа өгөөд, гадаад харилцаагаа дангаар нь хөтлөөд явж болдоггүй юм уу?

Д.Цогтбаатар:

Эдийн засагжуулна гэдэг маш ач холбогдолтой. Зарим улсад Гадаад харилцаа, худалдааны яам нэртэй үйл ажиллагаа явуулдаг. Эдийн засгийн харилцаанд үр ашиг гаргах байдлаар дипломат харилцааг ашиглах хэрэгтэй. Дипломат арга замаар зөв ойлгуулж, эдийн засагтаа үр өгөөж бий болгох шаардлага бий. Түүнээс биш зөвхөн гадаад харилцаа яриад явах нь эдийн засгийн хувьд маш үр ашиггүй, эрх мэдэл шийдвэр гаргах түвшиндээ ч хязгаарлагдмал болох юм. Өөр яамдуудтай бид хамтран ажиллах ёстой. Даахгүй нохой булуу хураана гэгчээр нэг яаман дээр бүхнийг овоолж болохгүй л дээ. 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.58) 2017 оны 10 сарын 18

myy zyrshiltai byryy hymyysiig turiin tyshee eruusuu bolgoj bolohgyi.zub shydarga hymyysee sain demjeed gargabal tur maani ch ard tymen maani ch zub bolno

0  |  0
Top