О.Баасанхүү: Хугацаат цэргийн албыг хоёр жил болгох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

   УИХ-ын чуулганы хуралдаанаар Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Нямаагийн Энхболдыг дэмжих эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ.

О.Баасанхүү “Нүдээ олж байгаа томилгоо гэж ойлгож байна. Нэг жилийн цэргийг хоёр жил болгож болдоггүй юм уу. Хөл гараа олох гэсээр байтал өвөл, хавар болж халагдах хугацаа нь болчихдог. Тийм учраас цэргийн албыг хоёр жил болгох хэрэгтэй байна. Геополитик хурцадмал байгаа үед та батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлыг хэрхэн анхаарах вэ” гэсэн юм.

Энэ асуултад Батлан хамгаалах яамны сайдад нэр дэвшигч Н.Энхболд хариулт өглөө.

Н.Энхболд “Цэргийн албыг хоёр жилийн хугацаатай болгоход буруутгах зүйл биш. Цэргийн алба бол төрийн алба дотор онцгой алба юм. Цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгосон нь эдийн засаг санхүүгийн нөхцөлтэй уялдуулж авсан арга хэмжээ гэж боддог. Би сайдаар томилогдоогүй байна. Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй. Бидэнд ийм шаардлага бий. Санаачлаад ярихад болохгүй зүйлгүй.

Энхийг сахиулах ажиллагааны хувьд Монгол Улс гар бие оролцох, эхлүүлэх ажлыг Гадаад харилцааны яаманд ажиллаж байхдаа миний бие анхаарал хандуулж ирсэн. Хээрийн сургууль хийх, дадлага сургуулалт хийх, өөр оронтой хамтарч ажиллах нь гадаад бодлогод хэрэгжүүлж буй гол үйл ажиллагаа юм. Цаашид өргөжүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байна гэлээ.

Харин нэр дэвшигчээс асуулт, асууж хариулт авах үед О.Баасанхүү гишүүн өөр байр суурь илэрхийлсэн нь гишүүдийг инээлгээд авсан юм.

О.Баасанхүү “Би дэмжихгүй. Яагаад гэхээр давхар дээлтэй учраас. Нийт 15 бяртай хүн оруулаад ирлээ. Би давхар дээлийг 50 хувь дэмжиж байгаа. Тийм учраас ядаж тал нь давхар дээлгүй баймаар байна. Энхийн цагт цэрэг үхэх ёсгүй шүү. Батлан хамгаалахын сайд нь хоёр удирдлагатай юм шиг байж ирсэн. Засгийн газартаа захирагдах юм уу, Ерөнхийлөгчид захирагдах уу. Зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий командлагч гэж хүн бий. Тиймээс Ерөнхийлөгчтэйгөө ч хамтарч ажиллаарай” гэлээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баацан хүү(185.38.14.171) 2017 оны 10 сарын 20

Амандаа орсоныг донгосдог писда. Цэрэгт нэг ч хоног алба хаагүй байж солиорох гэж ядчих юм.

0  |  0
Zochin(27.123.212.131) 2017 оны 10 сарын 20

Zuv hellee Ba gishuun.

0  |  0
хал цэрэг(202.72.245.122) 2017 оны 10 сарын 19

энэ нусан бууг 14 хоног цэрэгт явуулж үзүүлбэл яасан юм бэ

0  |  0
Зочин(202.21.106.163) 2017 оны 10 сарын 19

Баасанхүүг хамгийн түрүүнд 2 жил цэрэгт явуулъя. Үлгэр жишээ болоод өөрөө биеэрээ харуул. Хийсэн бүтээсэн юмгүй, ямарч баялаг бүтээдэггүй, ам хэлээрээ хүн барьж идэх гэсэн нэг муу хоолны савыг төр зүгээр тэжээж яадаг юм. Ядахдаа хоёр жил хил мануул.

0  |  0
Hari(202.9.42.104) 2017 оны 10 сарын 18

Harin heregtei huuhed bolgoniig tsergiin alba haalgaval arai l uur bno.uureg hariutslagaa meddeg bno.ail urh avch yavah chadvartai bno.

0  |  0
BAASANHUU-MALD(66.181.186.15) 2017 оны 10 сарын 18

TSERGIIG 2 BOLGOJ YAG YAH YUM BE YAMAR SOLIOTOI YUM BE

0  |  0
Top