А.Сүхбат: Хуучин цагаан хааны үеийн зэвсгээр Монгол Улсыг батлан хамгаалахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдыг томиллоо. Энэ үеэр түүнд хандаж хэлсэн УИХ-ын гишүүдийн захиас, үзэл бодлыг хүргэж байна.


 

 

Лу.Болд:

Бүгдийг 100 хувь давхар дээлтэй сайд томилогдож байгаад АН дургүйцэж байгаа. Түүнээс биш үндсэн чиг үүргийн яамны сайдууд давхар дээлтэй байж болно гэж үзэж байна. Тиймээс Батлах хамгаалахын сайдад Н.Энхболд гишүүнийг дэмжинэ. Цэргийн байгууллага улстөржиж болохгүй шүү. Н.Энхболд гадаад харилцааны сайд байсан хүн учраас би олзуурхаж байна. Энхийг сахиулах үйлсэд сэтгэлтэй хандана гэдгийг нь мэдэж байна. Монгол Улсын нүүр царай болсон энхийг сахиулагчдаа анхаарч үзээрэй. Батлах хамгаалахын салбарт гарсан томоохон шинэчлэл бол барилга, бүтээн байгуулалтад цэргийн ангиуд оролцох болсон. Цаашдаа энэ ангиудыг өргөжүүлэх, томоохон төслүүд хэрэгжүүлж ажиллаасай. Сүүлийн үед цэрэг, иргэний харилцааны асуудал орхигдох гээд байна.

 

Ж.Батзандан:

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Жанжин штабын дарга гэх субьект байгаа. Яамны сайд энэ хүнтэйгээ ойлголцож ажиллаарай. Батлах хамгаалах салбарт, зэвсэгт хүчинд зүтгэсэн албан хаагчдын цолны нэмэгдэл, нийгмийн асуудалд тун анхаарч ажиллах шаардлага бий. Хэдийгээр хууль гарсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа шүү. Сүүлийн таван жилийн хугацаанд цэрэгт алба хааж байсан залуус амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энхийн цагт гранат дэлбэрснээс амь нас эрсдэж байна. Мэргэжлийн инженер, бүтээн байгуулалтын цэргүүдийг өргөнөөр ажиллуулаарай. Энэ нь хөдөлмөрийн конвенцийг зөрчихгүй.

А.Сүхбат:

Энэ салбарыг гал алдуулахгүй аваад явчих боломж Н.Энхболдод бий. Цэргийн цаг хугацааны тухайд санал байна. Гурван жилийн цэрэг хүн болоод ирдэг дээ гэж хуучин ярьдаг байсан. Тиймд нэг жилийн цэргийн хугацааг нэмэх, цалинтай цэргийн системд нэвтрүүлэх талаар шинээр харах шаардлага, хэрэгцээ үүсчээ. Зэр зэвсгийн асуудлыг мөн шинэчлэл хийгээрэй. Хуучин цагаан хааны зэвсгээр өнөө үед явахгүй шүү. 

Б.Бат-Эрдэнэ:

Манай батлан хамгаалахын салбарт туршлагатай улстөрч томилогдож байгаад баяртай байна. О.Баасанхүү гишүүний тавьж буй давхар дээлний тухай шүүмжлэлийг ойлгож байгаа. Бид ч сөрөг хүчин байхдаа давхар дээлийг шүүмжилж байсан. Сөрөхийн тулд сөрж байгаагүй. Намын мөрийн хөтөлбөрт ч олон давхар дээлтэй сайдуудыг цөөлөх тухай тусгасан. Тиймд О.Баасанхүү гишүүнтэй санал нэг байна. Батлах хамгаалах салбарын сайд бол давхар дээлтэй байхад харин татгалзах зүйл байхгүй ээ. Учир нь үндсэн чиглэлийн яамны сайд давхар дээлтэй байх нь буруу биш. 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бабник(192.160.102.170) 2017 оны 10 сарын 20

Энэ нэг бабник бөх Т1 байж болно ингэж камерын өмнө донгосож өөрийгөө доош хийдэг нь өөрийгөө хэн бэ гэдгээ харууллаа. Хөлдүү бөх

0  |  0
Ббббб(66.181.160.7) 2017 оны 10 сарын 19

Манайд байгаа зэвсэгээр Арабын ертөнцөд Америктай дайтаж бна Сүхбат аа юм сайн унш

0  |  0
зочин(112.72.12.75) 2017 оны 10 сарын 19

Сүүк аврага асуудлыг зөв талаас нь тавьсан байна. Ер дэлхий дээр болж байгаа дайн зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэглэгдэж байгаа зэвсэглэл техникийн зиндаанд манай зэвсэг хүрээд байгаа нь юу л ТВ-ийн мэдээгээр хархад тийм л байгаа ш дээ

0  |  0
Lalar (202.70.46.234) 2017 оны 10 сарын 19

Ene balaig daraagiin hurald bitgii gargadaa ard tumen mini iim hooson tolgoi yaj bodlogo yarij bnaa

0  |  0
DOVDON(202.179.2.118) 2017 оны 10 сарын 18

ENE SUXBAT SAU BUUGAA YYREE XARUULD ZOGSOJ BAILAA GEJ YRIX N BAINa shuu ...aldgiin bna...zuirlel xelexdeech DOXUULJ CHADAXGUI MUDAK YMDAA

0  |  0
enhig(103.212.117.15) 2017 оны 10 сарын 18

MANAI ULSIIN BATLAN HAMGAALHAD PUUJIN ZENITIIN MERGEJILTEN OOH CH BISH BULCHIRHAI CH BISH BAIDALTAI BOLJ

0  |  0
Зочин(150.129.140.126) 2017 оны 10 сарын 18

Иш хөөрхий дөө... Энэ А.СҮХБАТ толгойныхоо хэрээр сэтгэж байна.. Юу буруу байхав дээ... МУ-ын төрийн бодлого боловсруулагчдын байж байгаа НҮҮР ЦАРАЙ Л энэ дээ... ИЧИХ Л ЮМ. ЯАНА ДАА... Тэр ”ТБД-андууд”- ын байж байгаа царай... НЭГ Л ИХ МЭДЭГЧ...

0  |  0
Золиг(122.201.31.70) 2017 оны 10 сарын 18

Бөхчүүд төрийн бодлого ярихаар монголчуудын инээд, бухимдал хоёр зэрэгцдэг гэж ярьдаг болжээ. Бөх хүн тэнэг, боловсролгүй гэдэг ойлголттой л холбоотой байх даа!Тэднийг системтэй боловсролгүй, тэнэгдүү нөхдүүд байдаг гэдгийг хүмүүс сайн мэддэг юм даа, чааваас.

0  |  0
Zz(202.70.46.207) 2017 оны 10 сарын 18

Ene suhbat?zewseg medehuu?? Stagaan haanii ch geh shig munhbat ta nar ydaj nom unshya.100jiliin umnuh amidraliin tuhau nom.tuuh.tegj baij zuirlaj lag ym yrih geed uzdee hooson tolgoinuudaa tar.tar

0  |  0
би(103.9.88.210) 2017 оны 10 сарын 18

одоо цагт зэвсэгээр биш бодлогоор улс орноо хамгаалдаг үе ирсэн ш дээ. бөх өөөөөөө. эх орон гэдэг чинь хүн бүрийн тархинд байдаг юм ш дээ. түүнээс биш агуулахад байгаа шуудайтай гурил биш

0  |  0
Нннн(66.181.160.33) 2017 оны 10 сарын 18

Бөхчүүд гэж нэг иймэрхүүл мэдлэг боловсоролтой хүмүүс улс удирдана гээд гүйлээд бгаам даа Зарим нь монгол ялна гэж орилсоор ерөнхийлөгч болоод тал нутгаа зарсан авгайгаар эх хуулиа мануулна гэж дайраад бүтэхгүй болхоох нь татаж бх жишээнтэй

0  |  0
Зочин(202.179.27.123) 2017 оны 10 сарын 18

ЭНэ Сүхбат гэдэг чинь буу байтугай чавх барьж үзээгүй байж том дуугарч байнаа.

0  |  0
хөлдүү А.Сүхбат-д(203.91.115.40) 2017 оны 10 сарын 18

Цагааны хааны бүү хэл сахал Сталины үеийн зэвсэг манай армийн зэвсэглэлд байхгүй. Цэргийн алба хааж үзээгүй чи юугаа мэдэх вэ дээ.Чамл тэр танай нутгийн ах Баасанхүү тэгэж хэлсэн үү? Магадгүй л хүн.

0  |  0
б(203.91.115.45) 2017 оны 10 сарын 18

нялзрайнууд, ноёдууд хүлээн зөвшөөрөхгүй байхдаа

0  |  0
зочин(150.129.140.1) 2017 оны 10 сарын 18

Цэрэгт алба хугацааг сунгаж өгвөл ид хийдэг бүтээдэг,хамгаалдаг насан дээрээ байгаа боловч хийсэн ажилгүй сурсан зүйлгүй орой болгон шоуддаг дипломын голууд багасаж эр хүн болно доо.

0  |  0
Top