Х.Нямбаатар: АН-ынхан “Сэрэлт” киноны Бумаа авгай шиг буруу зөвгүй бурахаа боль

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбатыг хэлэлцэж байна. 

Ж.Батзандан:

Байгаль орчинтой холбоотой хэдэн санал хэлье. Баянзүрх дүүрэгт байгаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бодлогын Баянзүрхийн гүүр хүртэл нь хөгжүүлээрэй. Богд уулын дархан цаазтай газар давхардаж газар олгосноос болж, төмөр замд хашигдсанаас болж газрын маргаан их гардаг. Үүнийг нийслэлтэй хамт шийдэж өгөөрэй. Гуравдугаарт, аргаль угалзын асуудал байгаа. Хотоос баахан компани ирээд дураараа ан хийдэг. Орон нутагт орлого үлддэггүй. Орон нутгийн захиргаа хяналт тавих эрхийг хүчингүй болгосон байна. 10-ыг агнана гэж ирээд 20-ыг агнаад явдаг талаар иргэд ярьдаг.

Мөн аялал жуулчлалыг зориулалттайгаар хөгжүүлээч ээ. Халуун рашааны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж манайд бий. Өвөрмонголд бартаат замын аялал жуулчлалыг хөгжүүлсэн байна. Жилд 2.5 сая жуулчин хүлээж авч байна. Үүнтэй адил Монголд мөсөн аялал, экстрим спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий шүү. Н.Цэрэнбат гишүүн залуу хүний хувьд сайн ажиллах байх гэж итгэж байна.  

 

Л.Оюун-Эрдэнэ:

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан түүхэн аялал жуулчлалтай холбоотой саналууд байна. Монголын эзэнт гүрний түүхэнд маш өргөн газар нутаг, хүн ам хамааралтай. Үүнийг маш их нөөц гэж харж байна. Харамсалтай нь Монголын төр засаг юу ч хийж чадаагүй. Чингис хаан гэдэг зочид буудал, онгоцны буудалтай мөртлөө Чингис хааны нутаг GPS дээр тэмдэглэгдээгүй байх жишээтэй. Тиймээс үүнийг маш өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлээч ээ. Түүх өнөөдрийн бидэнд байгаа бүх зүйлийг өгсөн. Эргээд бид түүхэндээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Ордос хот жилдээ 10 сая орчим хүн ирдэг Чингис хааны ордон хотхоныг хийж чадсан. Дэлхийн аялал жуулчлал түүх соёл, байгаль дээр л тулгуурлаж хөгждөг. Яагаад дэлхийн жуулчид Монголыг зорих ёстой вэ гэдгийн хариулт бол энэ 13 дугаар зууны түүх юм шүү.

Х.Нямбаатар:

АН-ынхны зүгээс “Сэрэлт” киноны Бумаа авгай шиг буруу зөвгүй бурах юм. Оюун санааны хүчирхийлэл хийдгээ О.Баасанхүү гишүүн нар больмоор байна. Юм бүхнийг болж бүтэхгүй гэж шүүмжлэх юм. Энэ засаг хурдан эмхлэн байгуулагдаж, ажлаа яаралтай эхлээсэй гэж хэн хүнгүй хүсч байгаа. Төрийн ордны тухай хуулиар ямар ч УИХ-ын гишүүн хулдаасан баннер өлгөнө гэсэн хууль байхгүй шүү, Баасанхүү гишүүн ээ. Хуулиа энэ танхимаас эхэлж мөрдөх хэрэгтэй. 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бумаагийн хамаатан(202.21.106.162) 2017 оны 10 сарын 20

Хэн бэ? энэ чинь.Чамд Бумаатай зүйрлэх ес зүй ч байхгүй шүү.Тэр Монгол талаасаа номер 1 хүн дээ.Зүйрлэл хэлэх гэж байгаа бол эхлээд бод!,оновчгүй зүйрлэл өөрийг чинь онигоо болгохоос үл хэтэрнэ

0  |  0
Дармаа(202.9.43.23) 2017 оны 10 сарын 19

Бид чинь. Их хурал. Ерөнхийлэгч. Ерөнхий сайд нарыгаа эх орон ард түмнийхээ төлөө юу ярих нь уу ямар зүйл хийх нь үү гэж хардаг байсан бол одоо чинь хараал хэрүүл уралдуулж бие биенээ муучлахаас өөр юм сонсохоо бараг больчихоор харахаас дургүй хүрээд шалавхан сувгаа сольдог боллоо шүү дээ. Ийм авир гаргадаг хүмүзс өөрийгээ цэцэн мэргэн сайн хэрүүлч гэж бодож сагсуурдаг бийз. Ум базар ваний хум пад

0  |  0
Зочин(202.9.43.23) 2017 оны 10 сарын 19

Хүнийг муулдаг хамгийн муухай биет төлөөлөгч хэрүүл хараалыг заадаг биет үзүүлэн үлгэргүй хүмүүс чинь их хурлынхан болчихоод. Монгол нэр төрийг гутааж залуучуудад хэрүүл хараал сургаж байгаа шүү дээ

0  |  0
Цэрэнхүү(202.9.43.23) 2017 оны 10 сарын 19

Ер нь их хурлын гишүүдийн зан авир үг яриа. Монгол хүний суурь зан ааштай тохирохгүй дэндүү соелгүй байгаа нь хүүхэд залуусын хүмүүжил зан суртахуунд их муу нөлөө үзүүлж байгаа. Иймээс та бүхэнд соелтой ард иргэддээ үлгэр дууриалалтай байхыг ахмад хүний хувьд зориуд онцлон захимаар байна

0  |  0
ганаа(202.21.124.129) 2017 оны 10 сарын 19

Нямбаатар гишүүн ч хуулиа их дээдэлдэг байхаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгө тарааж байгаад АТОЗ-ийн С.Батчулуунд алуулах шахсан биздээ? Хуулинд сонгуулиар мөнгө тарааж болно гэсэн заалт байдаг билүү?????

0  |  0
o(202.21.106.155) 2017 оны 10 сарын 18

ja ja geed l baih yum biz dee, hol ochij huts oo chi. tanai naad yalzarsan namaas chini oligtoi yum yu ch garahgui

0  |  0
zochin(27.123.212.135) 2017 оны 10 сарын 18

nymbaatariig za yahav de bas gants 1 ug duugarch l baig uu da ayanda amidral oilgulad uguhuur oir zuurin ym oilgodog bno biz de gj bodoj bsan chin harin estoi zevuu durgui 2 zereg hurgechlee ene hunii aav eej hani ijil gj er n bna uu zuv buruug ylgasan amidraliig oilgoson hun ard n bna uu helg ugmuur ymaa kino oilgohgui hun uls tur oilgohuu iim humuus turiin tolgoid bn mongol uls yah ve gj

0  |  0
baatar(66.181.176.84) 2017 оны 10 сарын 18

mal

0  |  0
Ах(66.181.179.10) 2017 оны 10 сарын 18

Чамайг бодвол тэр Бумаа чинь сумандаа эмнэлэг босгосон мундаг хүн Монгол талаасаа 1 р хүн шүү

0  |  0
Ssraa(66.181.186.152) 2017 оны 10 сарын 18

Solior ma.zadbargyu

0  |  0
Хөөрхий(122.201.31.70) 2017 оны 10 сарын 18

Чамд СӨНӨЛТ киноны Бумаа цолыг сонгогч олон олгох болжээ!

0  |  0
Сонгогч(122.201.31.70) 2017 оны 10 сарын 18

Тэнэг л харьцуулалт байна, Нямбаа-ОО минь дээ.Бумаагийн дүр бүтээх бүү хэл бурсан үгнийхээ утгыг ойлгохгүй маанаг, тэнэгүүд УИХ-д ёстой чихэлдэж байх шив дээ, хөөрхий.

0  |  0
Cojin(202.70.46.207) 2017 оны 10 сарын 18

A.suhbat gej enenii oroosun huuchin stagaan haanii zewsegeer henees heniig hamgaalsh ni we bsndaashaa yu teneguudee tar tar.

0  |  0
Zochin(202.70.46.207) 2017 оны 10 сарын 18

Oyunii hoosrol toi nymbaatar yg yu heleh geed dongiorchowoo.neeg ih mundag zuirlel yrih geed demiirew. Chi l yostoi buruu zuwgui burdag bizdee .Iim hogiin garuud tsi UIH tardaa. Tarwal ssin bn bas ter a.suhbat yu meddegdee demiireed bna ene hural taraa. Tar

0  |  0
зочин(122.201.21.78) 2017 оны 10 сарын 18

.Нямбаатар болмсролтой юм бол. Үзсэн киноныхаа утгыг ойлгох чадваргүй хүн юм.

0  |  0
hg(202.72.245.165) 2017 оны 10 сарын 18

muu nusan jur batsaan munadag jujigchniig yaj doromjilj bn aa ,ta nar undsen huuli zurchih chinni zuv yum uu,songuuliar davhar deelgui bolno gj hutsaad baisnaa sanaach,mongoliin erh ashig gj bhaas tanai namiin novshiin erh gj bhgui shu mal mini

0  |  0
зочин (66.181.185.220) 2017 оны 10 сарын 18

Бумаа дүр монгол талаасаа 1 р хүн шүү. Энэ цүнх барьдаг хүүхэд мэдэхгүй ойлгоогүй болохоороо бурж байна даа

0  |  0
Иргэн(150.129.140.126) 2017 оны 10 сарын 18

НЯМБААТАР МАЛАА чи ЯАСАН Ч дорой байх юм дээ... Хэлсэн үг чинь чамайг үнэхээр МУУХАЙ ХАРАГДУУЛЖ байна даа... Үнэхээр ЯДУУ сэтгэлгээтэй байна даа... Ийм Мал сэтгэлгээтэй нөхөр УИХ-д байгаа нь ШИВШИГ юм... ИЧИГ ИЧИГ ИЧИГ

0  |  0
зочин(66.181.178.244) 2017 оны 10 сарын 18

Малаа чамайг бодвол Бумаа бүтээлч мундаг хүн.малаа дарга нарын цүнх баригчаа

0  |  0
иргэн(202.179.10.174) 2017 оны 10 сарын 18

Бумаа хэмээх дүрийг бүтээсэн аугаа жүжигчин Цэвээнжав гуай энэ дүрээ чадварлаг сайхан бүтээсэн нямбаатар гуайн ухаан хүрч ойлгоогүй болохоор ингэж зүйрлээ байлгүйдээ хэлж ярьж байгаагийг нь сонсож байхад орон гаран хэлснээ удахгүй үгүйсгээд яриад байдгаа өөрөө нэг анзаараарай одоо ч яаж гишүүн болсноо ойлгохгүй шокноосоо гараагүй яваа хүн шиг байна

0  |  0
golognuudee(139.5.219.90) 2017 оны 10 сарын 18

Bumaagaas deer garhuu bandia cham muug bodbol ard tumnii hairtai jujigchin bolj chadsiim za muu golgoo

0  |  0
Амьсгаа(139.5.218.172) 2017 оны 10 сарын 18

Муу амьсгаа минь битгий ард тvмний хайртай жvжигчнийг дорожлоод бгаарай чам шиг шалдан пацаан харахаас хазахын заяа бгvй шvv амьсгаа минь

0  |  0
зайл(103.9.90.130) 2017 оны 10 сарын 18

Та нарын оюуны бяд чинь хүрэхгүй болохоор хэцүү байгаа л даа зайлуул

0  |  0
АХ(103.26.195.189) 2017 оны 10 сарын 18

БУМАА АВГАЙ ТА НАРААС Л ҮНЭН ЮМ ЯРЬДАГ ДАА.

0  |  0
Top