У.Хүрэлсүх: ШШҮХ-г 0-15 насны хүүхдүүдийг ҮНЭГҮЙ үздэг болгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

УИХ-ын чуулган үргэлжилж байна.  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Таван настай хүүхэд хүчирхийлэлд өртөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд очиход 10 мянган төгрөгөөр үзнэ гэсэн энэ журмыг Ерөнхий сайд та эргэн хармаар байна. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 10-н төгрөгний төлбөрөө төлөхгүй бол хэнд ч үйлчилдэггүй гэдэг журмыг гаргасан юм билээ. Ерөнхий сайд энэ асуудалд хариулт өгөөч" гэв


Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөөд ирж байхад  төр нь 10 мянган төгрөг нэхээд зогсож байна гэдэг бол үнэхээр гутамшиг. Бид бүгд үр хүүхэдтэй хүмүүс. Үр хүүхэдтэй хүмүүс алга тэнийлгэх ёстой биз дээ. Гурван сайдын хамтарсан тушаалыг би хүчингүй болгоно. Улсын төсөвт нийслэлээс 5 сая төгрөг цуглардаг юм байна.  0-15 насын хүүхдүүдийг үнэ төлбөргүй үздэг байх зарчим руу би шилжүүлнэ. 2017 оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 1188 хүүхэд шүүх эмнэлэгт хандсан байна лээ.Хамгийн эхэнд энэ асуудлыг цэгцэлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erma(112.72.12.79) 2017 оны 10 сарын 18

Emch nariig ineegeed huntei haritsaj bhiig haraagui shuu yarvagnasan ulsuud bdgiin setgelgui

0  |  0
Шамаа(202.9.40.205) 2017 оны 10 сарын 18

Би энэ шинэ ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад сэтгэл хангалуун баяртай байгаа.мундаг зарчимч ажил хэрэгч түс тас яриатай түс тас шийддэг дайчин санагддаг юм.таньд ажлын амжилт хүсье.энэ улсад минь дээд шатнаас доод шат хүртэл ажлыг гялалзуулдаг хүнд суртал авилга гээд бүгдийг нь авч хаяарай.баярлалаа

0  |  0
UVUG DEEDES(78.245.100.57) 2017 оны 10 сарын 18

TENGERIIN SUH IRLEE GEJ OILGOJ BGAA .. IREEDUIGEE BID ARAI DEER HARAH BOLOMJ OLGOJ BGAA *TENGERIIN SUH* DEE HIIH ZUIL IH BGAA SHUU BITGII BUUJ UGUUREIGEJ L ZAHIY..

0  |  0
зочин (66.181.185.220) 2017 оны 10 сарын 18

За тэгээд мөнгөний асуудлыг шийдчихдэг юм байж. Хүнд сурталтай, ёс зүйн наад захын шаардлага хангахгүй, цалин пүнлүү гээ чамласан эмч нэртэй яравгар авгай нарыг яахав

0  |  0
Zochin(182.160.32.177) 2017 оны 10 сарын 18

Asult n onovchtoi hariult n ch mundag shiidemgii bn shuu

0  |  0
Zochin(182.160.32.177) 2017 оны 10 сарын 18

Asult n onovchtoi hariult n ch mundag shiidemgii bn shuu

0  |  0
Д. Нямдорж(112.72.11.106) 2017 оны 10 сарын 18

Зүйтэй жинхэнэ ардчилсан ЕС бна

0  |  0
Зочин(43.242.243.92) 2017 оны 10 сарын 18

Маш зөв шийдэл бна ШШҮХүрээлэнгийн удирдлагуудыг бүгдийн ажилаас халж ард иргэдэд Сэтгэлтэй хүнийг нь тавиаарай гэж хүсч бас шаардаж бна

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 10 сарын 18

Мөнгө нь яахав иим хэрэг гаргуулахгүйн тулд яах вэ хүрэлсүх ээ!

0  |  0
Top