Д.Тэрбишдагва: УИХ-ын гишүүдийг сайд болгосноор бяртай болдоггүй юм аа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг томилох асуудлаар асуулт хариулт өрнөж байна. 

Д.Тэрбишдагва:

Тогтвортой сайн ажиллаарай гэж сүүн цацал өргөе. Саар ажиллавал би үгээ хэлнэ ээ. Аяга хагарчихаар цавтай шаазан шиг битгий байгаасай гэж бодож байна. Сүүлийн хэдэн сар шившгээ тарьсан шүү. Цавтай шаазанд цай ууж болдоггүй шүү дээ. Энэ цавыг арилгахад Ө.Энхтүвшин сайдын үүрэг их байх болов уу. Энэ Засгийн газар бяртай Засгийн газар болох тухай яригдаж байна. УИХ-ын гишүүдийг сайд болгосноор бяртай болдоггүй юм аа. Хариуцлагатай, сахилгатай байж л сая бяр сууна. Ард түмний санал авалгүй уначихаад сайдын суудал авах гээд зүтгэж байснаас ард түмний саналаар УИХ-д сонгогдсон хүмүүс сайд болох нь нэг талаараа зөв. Засгийн газартаа бяртай гэдэг үгийг битгий хэрэглээрэй.

Хагаралтай хүндрэлтэй үед Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан хүний хувьд та гагнуурын үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ ан цавыг сорвигүй болтол гагнах хүн бол Ө.Энхтүвшин.

Ө.Энхтүвшин:

Тийм ээ, хийх ажил маш их байна. Төрийн албанд чадвартай, мэдлэгтэй, туршлагатай, шударга хүн л ажиллах ёстой. Чи чадсангүй ээ, яв гэхэд яваад өгч чаддаг хариуцлагатай хүн ажилладаг байх учиртай. 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доржоо(66.181.176.160) 2017 оны 10 сарын 18

Мундаг, шударгх улс төрч шүү зөв хэлжээ. Их хуралд үгэн олоод хэлчихдэг цөөхөн хэдэн хүниы нэг дээ

0  |  0
Зочин(66.181.176.62) 2017 оны 10 сарын 18

Үнэнээ хэлжээ. Өөрөө сайд хийж байсан хүн. Шавхья ч гэсэн бяргүй хүн байсан шүү.

0  |  0
Top