Т.Аюурсайхан: Бид яагаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан бэ гэдгээ мартаж болохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дараах үгийг чуулганд хэллээ. 

Бид яагаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан бэ гэдгээ бодож үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Нам дагаж хуйвалддаг, бизнестэй холилддог, уул уурхайн баялгийн завшдаг байдлыг таслан зогсоож, улс төрд өөрчлөлт хийх гэж өмнөх Засгийн газрыг огцруулсан. Ингэснийхээ төлөө гишүүд маш их дарамт, гүтгэлэгт өртсөн. Биднийг албан тушаалын төлөө явж байна гэж зөндөө ярьж байсан. Шинэ Засгийн газар алдааг нь засах ёстой. 800 тэрбум төгрөгийн концессын гэрээг нэн даруй цэгцэлж, цуцлах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосны улмаас хүүхэд бүрт тэр мөнгийг өгөх боломжгүй болчихсон байгаа. Тиймээс үүнийг цэгцлэх шаардлага бий. Гуравдугаарт, улс төрийн нөхцөл байдал. Гадныхнаар улс төрөө удирдуулдаг байдал, ОУВС-тай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ тун болгоомжтой хандах ёстой. Цөөн хэсэг нь хөлжиж, олонхи нь ядуу байх ийм бодлогыг явуулдаг, үндэстэн дамжсан корпорациудыг дэмждэг байгууллага гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага шүү гэж Ерөнхий сайдад анхааруулъя. Ж.Эрдэнэбатын Засгийн газар алдаа дутагдал гаргаагүй, бодлого нь зөв байсан гэж өмгөөлж байгаа хүмүүс таны Засгийн газарт багтаж байгаа. Тиймээс кабинетын зарчмаа тун сайн хангаж ажиллаарай гэж хүсье. 

 

Б.Хурцболд

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.186.156) 2017 оны 10 сарын 18

Sain humuus baih um bugd shunallin uvchin tusaagui um Bna Shunliin uvchin etsesdee hezuu boldog um Bna l Aursaihan gishuun eh oron ch hun shuu

0  |  0
МАН гишүүн(139.5.216.103) 2017 оны 10 сарын 18

Муу ногоон баас бусдын гар хөл болж, ууган намын түүхэнд байгаагүй шившиг тарьсан. Цаг хугацаа, түүх чамайг шүүнэ. Чам шиг хөгийн, өнгөц, өчүүхэн мэдлэгтэй, төлөвшилтэй хүмүүсийг л төрөөс хол байлгах ёстой юм ш дээ, чи зүгээр л Түгжил. Өөр хэн ч биш.

0  |  0
Top