Сайд болоход сүүлийн даваа үлдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Засгийн газрын гишүүдийг  зөвшилцөх зөвшилцлийнхөө хариуг өчигдөр албан ёсоор өгч мөн сайдад нэр дэвшигчидтэй уулзалт хийв.

  Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх  УИХ-ын дарга М.Энхболдод сайд нарын нэрийг өргөн барив. Мөн сайд нарын нэр өргөн баригдсанаар холбогдох байнгын хороод хуралдаж сайдад нэр дэвшигч нарт санал хүсэлтээ дайн, дэмжиж буйгаа илэрхийлж улмаар амжилт хүссэн юм. 

Ерөнхийлөгч зөвшилцөх хариудаа Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг   уул уурхайн бизнес эрхэлдэг, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Ч.Хүрэлбаатар 100 хувь дэмжигдсэн юм. Мөн  Үндсэн хуульд Ерөнхийлөгч  зөвшөөрөөгүй хариу өгсөн ч гэсэн  Ерөнхий сайд нэрсийг шууд УИХ-д өргөн барих заалттай аж.

Ийнхүү сайдад нэр дэвшигчид Байнгын хороодын босгыг давж чадлаа. Одоо тэд сүүлийн даваа болох УИХ-ын чуулганаар өнөөдөр орж сайдад томилогдох үгүй эсэхээ шийдвэрлүүлэх юм.

Ингээд 15 сайд Байнгын хороодод хэдэн хувийн саналаар дэмжигдсэнийг харуулъя.
 

  • Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч  Ө.Энхтүвшин 92,3 хувь
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Г.Занданшатар 92,3 хувь
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбат 96,6 хувь
  • Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч  Д.Цогтбаатар 100 хувь
  • Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделхан 87,6 хувь
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Б.Батзориг 92.8 хувь
  • Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар 100 хувь
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа 100 хувь
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Чинзориг 100 хувь
  •   Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Н.Энхболд 100 хувь
  •   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазар 93,8 хувь
  •  Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл 100 хувь
  • Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ 93,6 хувь
  •   Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдорж 60 хувь
  • Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Даваасүрэн 93,8 хувь

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.184.44) 2017 оны 10 сарын 18

Нямдорж гуайгаас их айжээ. Хэхэ шударга хүмүүст олон хүн дургүй байдагда.

0  |  0
Зочин(202.179.27.141) 2017 оны 10 сарын 18

Хурэлбаатар сонгуульд дандаа л хэл ам таталж нэр дэвшиж хучээр шахуу л гардаг монгогуй гэсэн ч сонгуулиар монго тарааж сонгууль луйвардсан хэл ам дагуулдаг хоронгийн мэдуулгийг нь харахад сонин л бн монгогуй хун биш л бн энэ хун дандаа торийн алба хашсан санагдах юм гэтэл энэ их хоронго монго яаж бий болов гэдэг сонин л бн торийн алба хаасан цалингаас ийм хэмжээний хоронго монго бурдлээ юу Тэгээд ийм хун сангийн хоронготэй шударгаар харьцах баталгаа бна уу

0  |  0
zochin(66.181.176.65) 2017 оны 10 сарын 18

battula chadahgui yum baij horig tavij onigoo bolohoo bolimoor yum ineedtei gar uuriinhuu chadliig medej yarimaar yum

0  |  0
zochin(138.197.183.220) 2017 оны 10 сарын 18

Khurelsukhiin zasgiin gazar odoo ajila hiih l uldlee.

0  |  0
Ochir(185.89.251.35) 2017 оны 10 сарын 18

Zuw xvmvvs songogdson baisan bizde. Odoo zasgiin ajliig xiilgej neg bolomj olgomoor yum.

0  |  0
tumen(122.201.20.156) 2017 оны 10 сарын 18

сайд нарын нэрсээс харахад энэ нь ч нэг тиймхэн дээ гэж хэлчихээр хүн алга.

0  |  0
ард(150.129.142.90) 2017 оны 10 сарын 18

Нэгэнт Ерөнхийлөгч дэмжээгүй тул Ч. Хүрэлбаатар өөрөө сайдын албан тушаалаас сайн дураараа татгалзаач ээ. Хүн ер нь ичих булчирхайтай байх хэрэгтэй шдээ

0  |  0
Top