Байнгын хороо Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдод Засгийн газрын сайдуудын нэрийг өргөн барьсан. Иймд сайдуудын нэрийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор Байнгын хороод эхнээсээ хуралдаж эхэлсэн байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилуулах тухай саналыг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ. Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг дэмжих боломжгүй гэдэг хариу өгсөн ч байнгын хорооны гишүүд ийм шийдвэр гаргасан байна.

Төсвийн байнгын хороонд Н.Амарзаяа, Х.Баделхан, Ж.Батзандан, О.Батнасан, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, З.Нарантуяа, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ нарын гишүүд багтдаг.

Т.Түвшин

 ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ьл(49.0.184.62) 2017 оны 10 сарын 17

Дэмжихгүй гээд байсан Батзандан дэмжээ.100% гэхээр манай улс төрч гэгч нөхдүүд нэг ийм төрхтэ

0  |  0
Top